Аглаг бүтээлийн сүм

Aglagbutel

 

Хаана: Төв аймгийн Борнуур сум, Далийн ам

Аялалын үзэх үзмэрүүд: Аглаг бүтээлийн сүмд зочилсноор Бурханч лам Г.Пүрэвбатын олон сар жилээр урлаж сүншиглэн бурхадын баримал, танка, зээгт наамлан бүтээлүүд, Монгол орны зарим аймаг сумдын нутгаас санамсаргүй байдлаар олдож тус музейд онцгойлон тавигдсан сонин содон амьтадын чихмэлийг үзэх болно. Эвэртэй туулай, таван толгойтой загас, дөрвөн эвэрт үхэр, хонь гэх мэт гайхаж алмайрахаар олдворуудыг харах болно. Гарьд уулын байгалийн өвөрмөц сонирхолтой тогтоцод тулгуурлан

  • Үүдэн хад
  • Арга билгийн шүтээн
  • Зуурдын хавцал
  • Эргэх хавцал
  • Эхийн сав
  • Амьдралын үүд
  • Заан хад
  • Ембүү хад
  • Матрын ам
  • Лам хад
  • Мөр хад
  • Хүрдэн гишүүнт мод
  • Суудал хад
  • Тэнгэрийн нудрага

гэх мэтээр нэрлэж “амьтай” болгосон хад чулуун дундуур явж, шургаж, мөргөж, гороолж, сууж, бясалгаж аялах болно.

Аялал хураангуй: УБ хотоос баруун тийш 100 орчим км газар буюу Төв аймгийн Борнуур сумын Далийн ам руу аялах юм. Гарьд уулын энгэр дэх сүм болон байгалийн өвөрмөц тогтоцтой хад чулууг үзнэ. Аяллын үед хээрийн үдийн цай уухаас гадна хамт аялагч багийнхантайгаа танилцаж, хөгжилтэй хөгжөөнтэй чөлөөт цагийг өнгөрүүлэх болно. Аялагчдын дундаас тухайн өдрийн багийн ялагчийг шалгаруулж урамшуулах хөтөлбөр ч бас бий.

Аяллын багийн гишүүн болох төлбөр: Нэг хүний төлбөр 33000 төгрөг бөгөөд аяллын үнэнд унаа тээврийн үнэ, бүс нутагт нэвтрэх хураамж, үдийн цай, цэвэр ус, аяллын хөтөч зэргийн зардлууд багтсан болно.

Аялагчдын зөвлөмж:

  • Аглаг бүтээлийн сүм нь Гарьд уулын дунд хэрд байрладан учраас сүмд хүрэхийн өмнө нилээд өгсөж явдаг онцлогтойг анхаарна уу.
  • Тус сүмийн орчинд олон тооны тахиа шувууг тэжээдэг учраас шар будаа, цагаан будаа, зэрэгийг авчирч тэднийг тэжээх нь буян болно.
  • Сүмийн дотор бурханч лам Г.Пүрэвбатын урлаж, аравнайлсан бурхадын хөрөг бүтээлүүд, амилуулсан суварга шүтээн зэрэг байдаг тул өргөл болгох хадаг, бутархай төгрөг, чихэр зэрэг идээ будаа авч ирэхэд илүүдэхгүй.
  • Сүмийн арын Гарьд ууланд элдэв хэлбэрт хадан тогтоцуудын дундуур аялахдаа гулсаж хальтирахаас сэргийлэн тохирсон ултай гутал өмсөх хэрэгтэй.
  • Сүмийн орчны барилга бүтээн байгуулалт арай дуусаагүй байгаа учраас хооллох зориулалттай ресторан, цайны газар байхгүйг анхаарна уу. Үдийн цайгаа хээрийн маягаар зохион байгуулах болно.

Anonymous-д хариулт үлдээх Хариулт болиулах

Сэтгэгдэлүүд