Дубай

dubai 

 

Аяллын маршрут: УБ – Станбул – Дубай – Станбул – УБ

Аяллын хөтөлбөр:

  • Чингис хаан нисэх онгоцны буудлаас Бээжин хотоор дамжин Арабын нэгдсэн Эмират улсын үзэсгэлэнт хот Дубай руу явах аялал юм. Энэ аялалд танин мэдэхүйн бөгөөд тус улсын хамгийн алдартай түүхэн дурсгалт газар, барилга архитектурын хамгийн өвөрмөц гайхамшигуудыг үзэхээс гадна хамгийн чөлөөт, сэтгэл хөдөлгөсөн адал явдалт хөтөлбөрүүдэд оролцож, гайхамшигтай дурсамжуудыг үлдээх аялал юм.
  • Бастакия сүм, Аль Фахиди Форт түүхэн хөшөө бүхиймузей, Дубай дах засаг төрийн ордон Рүлерс Корт, дэлхийн барилга архитектурын хувьд хамгийн өвөрмөц гайхалтай шийдэл бүхий Атлантис гудамжтай танилцана.
  • Арабын нэгдсэн Эмират улсын Төв банк, Санхүүгийн яамны гайхамшигт барилгууд, Өв соёлын тосгон, Жумейра исламын сүм, дэлхийд ганц байдаг 7 одтой зочид буудал болох Бүрж Ал Араб хэмээх алтан зочид буудал, дэлхийн хамгийн өндөр барилга буюу 162 давхар Бүрж Калифа цамхаг үзнэ.
  • Нийслэл Абу Дхаби хотод байх Хааны алтан ордон, Шейх Зайядын гантиг чулуун сүм зэргийг үзэж сонирхоно.
  • Та элсэн дээр жийп машин хөлөглөн давхиж, элсэн цанаар гулгаж, араб тэмээ унаж, араб үндэсний бүжиг танура болон белли денс үзэж, шиша усан тамхи татаж, автомашины Феррари паркад очиж хамгийн хурдан сүүлийн үеийн машинуудыг янз бүрээр нь сонгон өөрөө жолоодож үзнэ.
  • Аква венчур усан паркад өдөржин саатаж өдрийг хөгжилтэй өнгөрүүлэнгээ дэлхийн хамгийн том далайн аквариумуудын нэгээр зочилж далайн амьтадын ертөнцтэй танилцаж, тансаг зэрэглэлийн усан онгоцоор шөнийн аялал хийхээс гадна Дубайн Марина гудамжаар зугаалж шөнийн хоттой танилцана. Бүх өдрүүдэд аяллын хөтөч газарчлан, аялалтай холбоотой бүхий л мэдээллийг танд хүргэн таны тав тухтай аяллыг хангаж ажиллана.

Аялалд оролцох үнэ:…………………  мянган төгрөг бөгөөд аялагч тантай гэрээ байгуулан аяллын үйлчилгээгээр хангах болно.

Аялалд зөвлөмж:

  • Паспортны хугацаа болон зөрчилгүй байх хэрэгтэй.
  • Аяллын багийн ахлагчийн зааврыг мөрдөн бусад аялагчтай соёлтой харилцах
  • Хувийн бэлтгэлээ сайн хангах
  • Эд зүйлсээ хулгайд алдахаас болгоомжлох
  • Шаадлагатай эм, тамхи зэргийг өөрсдөө бэлдэж авч явах
  • Согтууруулах ундааг бага хэрэглэх

Аяллын талаар тодруулах утас:  70078080

Хариулт үлдээх