Дэлхийг өөрчлөх Япончуудын гайхалтай 8 бүтээл

Техник технологийн үсрэнгүй хөгжил бүхий өнөө үед хүмүүс маш олон гайхалтай зүйлсийг бүтээсээр байна. Гар утас үүсээгүй байхад, хүмүүс хоорондоо зурвас илгээн, хүнээр мэдээ дамжуулуулдаг байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр гар утас, компьютергүй хүн өдрийн од шиг л цөөхөн болж, шинээр гарсан технологи бүхнийг туршиж үзэхээр бие биедээ гайхуулцгаадаг болжээ. Технологийн дэвшил гэхээр л Япон улс хэн хүний санаанд хамгийн түрүүнд буудаг байх. Тэр ч утгаараа та бүхэндээ Их наран улсын дэлхийг өөрчлөх гайхалтай 8 бүтээлийг танилцуулж байна.

1. Оюун бодол унших камер

UntitledӨдгөө бидний хэрэглэж байгаа камер хүртэл оюун санаа уншиж байна гээд бод доо. Гайхамшигтай биш гэж үү? Одоогоор тийм ч түгээмэл биш байгаа энэхүү ухаалаг технологи нь хүний тархины долгионыг мэдэрч, тэрхүү зүйлийг хөдөлгөөнт болон энгийн зургаар харуулдаг байна. Тус нерокамыг “iphone” маркын утастай холбон, толгойдоо зүүснээр тухайн хүний бодлыг утсанд шууд буулгадаг аж. Хэн хүний санаанд багтамгүй төхөөрөмжийг Япончууд бүтээчихсэн байна.

 

 

2.Нүүрстөрөгчийн зай

2“Power Japan Plus” компанийн хамт олон шинэ үеийн зайг бүтээжээ. Үүнийг байгаль орчинд ээлтэй нүүрстөрөгчийн элементээр хийсэн байх юм. Технологийн хөгжилд шинэ өнгө төрх, хувьслыг авчирсан энэхүү зайг “Rydan Dual Carbon” гэдэг бөгөөд энэ нь энгийн зайг бодвол 20 дахин хурдан цэнэглэгддэг, байгаль орчинд хоргүй, хаягдал хуримтлуулахгүй, бүрэн устдаг давуу талтай ажээ.

3. Робот төхөөрөмж

3Гүйж, харайх, алхах гэх мэт зүйлсийг хийж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ эрин эхэллээ. Учир нь тусгай робот хөлний тусламжтайгаар тухайн хүн гүйх хөдлөхөд огт саадгүй, асуудлаа хялбархан шийдэх боломжтой юм. “Panasonic” компанийн зорилго нь энэхүү бүтээлээрээ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжыг 100 хувь байлгахын төлөө гэв. Өвчин зовлондоо түүртэн, зовж яваа хүмүүст шинэ амьдрал бэлэглэх эл төхөөрөмж нь 7000 долларын үнэтэй.

 

4. Супер HD 4K телевиз

4Төсөөллөөс ч илүү мэдрэмжийг нүднийхээ өмнө бүтээх шинэ технологи бол “Супер HD 4K” телевиз юм. Тус телевизийн дэлгэц нь 1080 пикселийг 4 нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний өндөр нягтралтай бөгөөд интернэтэд холбогдох бүрэн боломжтой, хуруу мэдрэгчтэй зэргээрээ онцлог. Өндөр нягтрал, 3D технологийг хослуулсан учраас телевиз үзэж буй хүмүүст бодит мэдрэмжийг өгөх аж.

5. Хувьсгал авчирсан автомат машин

6Сүүлийн үед Японд автомат машины үйлдвэрлэл газар авч, эрэлт хэрэгцээ ихэссээр байна. Тиймдээ ч тэрхүү машинд зарагдахгүй, боломжгүй зүйл гэж үгүй болжээ. Чихэр жимснээс авахуулаад, охидын өмссөн, хуучин дотоожыг хүртэл зардаг учраас хувьсгал авчирсан гэж хэлж болохуйц. Эдгээр машинууд гудамж талбай, дэлгүүр хоршоо гээд хаа сайгүй байрлана. Тиймээс ч ирээдүйд дэлгүүр бус иймэрхүү автомат машинууд дэлхийг эзэгнэх нь гарцаагүй бизээ…

 

6.Ухаалаг робот

5“Ex machina” киног санагдуулам энэхүү робот нь хүний илэрхийлж чадах бүхий л сэтгэл хөдлөл, үг үйлдлийг гаргаж чадна. Ярих ярихдаа 4 орны хэлээр тантай чөлөөтэй ярина гээд боддоо. Гайхалтай биш гэж үү? Уйлах, инээх, баярлах, гомдох зэрэг сэтгэл хөдлөлүүдийг програмчилж өгсөн учир хүнтэй тун төстэй юм. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр хувцас, үс зэргийг өөрчлөх боломжтой бөгөөд таны үйлдэлд хариу үйлдэл үзүүлэх гойд чадвартай ажээ.

7. Цахилгаан шат

8“Сансрын цахилгаан шат” хэмээн нэрлэгддэг энэхүү шат нь нүүрстөрөгчийн “nanotube” системээр хүнийг сансрын станц руу илгээх технологи юм. 2050 он гэхэд хүмүүс сансар руу тус цахилгаан шатны тусламжтай зорчдог болох нь ээ. Нарны эрчим хүчийг ашиглан, цагт 200 км-ийн хурдтайгаар нийт 30 зорчигчийг суулгах багтаамжтай. Хэрвээ энэхүү технологи амжилттай хэрэгжвэл дэлхийг бүхэлд нь өөрчлөх биз ээ.

 

8. Асимо робот

715 жилийн нөр их хөдөлмөрийн дүнд энэхүү ухаалаг, өхөөрдөм роботыг бүтээжээ. “Хонда” компаний Асимо робот нь зөвхөн хүний  л хийж чадах маш олон зүйлсийг хийх чадвартайгаараа онцлог. Ундааны бөглөө онгойлгох, хоол зөөх, үйлчлүүлэгчийг угтах, хүнтэй мэндлэх гэх мэт… Мөн цагт 5 км цагийн хурдтай гүйж, хүнд зүйлийг ч хялбархаан өргөдөг байна. Одоогоор тийм ч нийтлэг бус, зөвхөн зарим том үйлчилгээний төвүүдэд л мэр сэр харагддаг аж.

 

Хариулт үлдээх