Монгол-Солонгос Бизнес Үзэсгэлэн, аялал

for Web

Таны өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгаа бизнесийг бид өргөжүүлэхэд тань туслая!

ХЭЗЭЭ: 2016.05.24-28
ХААНА: БНСУ, НОНСАН ХОТ

ЗОРИЛГО
Монголын Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл, хэрэглэгчдэд таниулах эрэл хайгуул.
Хоёр талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааны гэрээ хэлцэл
Нонсан хот болон Монголын хот, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа
Солонгосын дэвшилтэт аж ахуй нэгжүүдтэй танилцах, тойрон аялал

БИЗНЕС ФОРУМ:
Монгол, Солонгосын бизнесмэнүүдийг уулзуулах, тэдгээрийн хооронд ажил хэргийн бодит яриа хийгдэж, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах түвшний бизнес форум, бизнес үзэсгэлэн зохион байгуулагдана.
Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг Солонгосын Нонсан хотын зах зээлд таниулж, Солонгос хэрэглэгчид ойртох, Монгол улс, Монгол брэндээ танилцуулах өдөрлөг болно.
#Made In Mongolia# бүтээгдэхүүнүүд Нонсан хотын зах зээлд гарах үүд хаалгыг бий болгохыг зорих, урт хугацааны хөтөлбөр, хамтын ажиллагааны эхлэлийг бий болгох.

БИЗНЕСИЙН САЛБАР:

  •  ХАА: Жимс, жимсгэнэ тариалах, боловсруулалт, худалдаа
  • Барилгын материал, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа
  • Хүнс, хүнсний үйлдвэрлэл, худалдаа
  • Өргөн хэрэглээ/ гэр ахуйн бараа/ үйлдвэрлэл, худалдаа

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ /Урьдчилсан байдлаар/
1.      Бизнес форум, бизнес үзэсгэлэн, бизнес тусгайлсан уулзалт
–      09:30-12:00 Бизнес форум зохион байгуулах. Төр засгийнхан болон бизнесийн төлөөллүүд хоёр талын бизнес, эдийн засаг, салбарын мэдээллийг харилцан хүргэж, хэлэлцэх.
–      12:00-13:30 Үдийн цай
–      13:30-17:30 Зассан талбайд компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаа эрхлэх
–      14:00-17:00 Тусгайлсан бизнес уулзалт
–       Бизнес форум, үзэсгэлэн хаалт

БИЗНЕС АЯЛАЛ:
Монгол талаас очсон компаниудад Солонгосын Нонсан хотын шилдэг аж ахуйнуудыг танилцуулах. Нонсанд очсон 3 дахь өдөр энэхүү аяллыг төлөвлөж байгаа бөгөөд нийт 5-6 аж ахуй нэгжүүдээр аялаж, очиж үзэж, танилцах болно.
Үүнд дараах аж ахуй нэгжүүдээс сонгон танилцуулна:
1.      ХАА. Жимс, жимсгэнэ. Түүн дотроо ГҮЗЭЭЛЗГЭНЭ
2.      Барилга, барилгын материалын дэвшилтэт технологитой үйлдвэр
3.      Хүнсний үйлдвэрлэл
4.      Малын тэжээлийн үйлдвэр
5.      Гэр ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэр
6.      Шинэ технологи, бизнес
7.      Супермаркет: Томоохон супермаркет, сүлжээний борлуулалт хийдэг аж ахуйн нэгжтэй танилцах

Аяллын зардал ба урамшуулал, хямдрал

  1. 1580 Америк доллар
  2. Нэг байгууллагаас 2 хүн оролцвол хоёр дахь нь 1500 ам.доллар
  3. Нэг байгууллагаас гурван хүн орвол 2 ба 3-р хүн нь 1450 ам.доллар

АЯЛЛЫН ҮНДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

ӨДӨР БИЗНЕС ФОРУМ,ҮЗЭСГЭЛЭН, АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР ТЭМДЭГЛЭЛ
Өдөр 1.
09:45 УБ-Сөүл/Чингис Хаан ОУНБ- Инчёон ОУНБ/ шууд нислэг.
12:50 ИнчёонОУНБ-д газардана.
Нонсан хотруу Автобусаар явна. Ойролцоогоор 2.5 цаг зарцуулна.
Зочид буудалд бууна.
  •  Оройн хоол
  • Нонсан хотын зочид буудал
Өдөр 2. Өглөө:Бизнес форум болон Монгол-Солонгос Бизнес Үзэсгэлэн Худалдаанд оролцох
Өдөр: Өдрийн хоол
14:00:  Монгол-Солонгос компаниудын ганцаарчилсан уулзалтууд
Оройн хоол
  • Өглөө, өдөр, оройн хоол
  • Нонсан хотын зочид буудал
Өдөр 3. Өглөө: Өглөөний цайны дараа “Бизнес аялал”-д гарах. Өдрийн турш Нонсан хотын шилдэг үйлдвэр, худалдааны газруудтай танилцана.
  • Өглөө, өдөр, оройн хоол
  • Нонсанд ЗБ
Өдөр 4. Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч, Сөүл хотруу явна. Зочид буудалруу очих. Өрөөндөө орох.
Өдрийн хоол: Сөүл хотод
Үдээс хойш: Чөлөөт хөтөлбөр
  • Өглөө, Өдөр
  • Сөүл хотод Зочид буудал
Өдөр 5. Өглөө: Өглөөний цайны дараа Инчёон ОУНБ-руу явах.
15:30 цагаас хөөрөн 20:20-д Чингис хаан ОУНБ-п газардсанаар аялал өндөрлөнө.
  • Өглөөний хоол

БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ: 2016.05.01
Холбоо барих:
Утас: 70078080, 99103264,98114748
Мэйл: info@mbda.mn,

ТАНЫ БИЗНЕС ӨРГӨЖИХ БОЛТУГАЙ

Хариулт үлдээх