СЭНСООЖИ СҮМ

20151217135702_94281СЭНСООЖИ Сүм. Япончууд төдийгүй, Японд аялахаар ирсэн жуулчид Токиогийн энэ сүмээр заавал очдог гэхэд болно. Тийм дээ ч Токиод жуулчдын очих хамгийн дуртай газрын жагсаалтын №3-т орсоно.

Токиогийн ХАМГИЙН ХУУЧИН СҮМ гэдгээрээ 「СЭНСООЖИ」 алдартай. Токио Скай Трийгээс очиход амархан байдаг тул СКАЙ Трий, сүм хоёрыг хамтатгаад үзчихвэл зүгээр байдаг.

Токио гэдэг нэршлийн өмнө энэ хотыг ЭДО гэдэг байсан. Эдо гэдэг нь Эдогийн үе гэдэг Японы түүхийн нэгэн үе бөгөөд энэ үед Эдо хотын Шёогүн гэж хэлэх цэргийн жанжин хүчирхэгжиж, Япон орон түүний засаглалын нөлөөнд байсан юм. Тэр үеийн хотоос үлдсэн СҮМ. Мэдээж энд бас Оожёочин буюу Том дэнлүү, Накамисэ зэрэг гудамж, худалдааны зах Эдогийн үеийн байдал, дурсгалыг хадгалан үлдсэн байдаг. Тэнд ЖУУЛЧИД их очих дуртай.

Орчин үеийн хот ТОКИО-д тэртээх 200 гаруй жилийн өмнөх сүм хийдийг харах нь жуулчдын нэг хүсэл байдаг бололтой. Тэр ч утгаараа НЬЮ ВАЛЬЮ ТРЭЙВЭЛ ХХК нь Монголчууддаа энэ сүмийг үзүүлэхийг зорьдог.
Сэнсоожи сүмийн гол шүтээн нь КАННОН бурхан юм. Энэрэл нигүүлсэлийн Бодьсадвын нууц дүр учир шууд биеэ үзүүлж мөргөж болдоггүй.

Түүнтэй ижил түвшний бурхад бол жилд нэг удаа 12-р сарын 13-нд үдээс хойш 14:00 цагт нэг онгойлгож олныг мөргөл үйлдүүлэх явдал байдаг гэнэ.

■ Үндсэн мэдээлэл

  • Нэр: Сэнсоожи
  • Хаяг: Токио, Дайто-Кү, Асакуса 2-3-1
  • Хэрхэн очих: Asakusa Station-ээс 5 минут алхаад очно
  • Ажиллах цаг: 6:00~17:00
  • Амралтын өдөр: Байхгүй
  • Утас:81-3-3842-0181
  • Вэбсайт URL: http://www.senso-ji.jp/

Хариулт үлдээх

Сэтгэгдэлүүд