Жэйд уулын Ариун сүм /Вьетнам/

Жэйд уулын Ариун сүм /Вьетнам/

Вьетнам улсын нийслэл Ханой хотын Жэйд уулын Ариун сүм нь Хоан Кием /Hoan Kiem Lake/ нуурын хойд хэсэгт нэгэн жижиг арал дээр байрладаг, жуулчдын хамгийн их зорин очдог газар юм. Нуурын дээгүүр  час улаан модон гүүрийг барьсан бөгөөд тус гүүрээр дамжин ариун сүмд хүрнэ. Жэйд уулын Ариун сүмийг Күнзийн болон Taoist философич, үндэсний баатар Тран Хун Дао-д зориулан бүтээжээ.        

Нэг Тулгуурт Пагода буюу “Ариун Сүм”

Нэг Тулгуурт Пагода буюу “Ариун Сүм”

Нэг чулуун баганан дээрх Сүм нь Вьетнамын хамгийн алдартай хоёр ариун сүмийн нэг, Ханой хот дахь түүхэн буддист сүм юм. 1028-1104 онд захирч байсан Ly Thai Tong нь тус Ариун сүмийг байгуулсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ханой хотын нэрийн хуудас болсон, 1000 гаруй жилийн түүхтэй тус сүм нь 1.25 м диаметртэй, 1 метр өндөртэй, ганц чулуун баганан дээр сүмийг модоор барьсан бөгөөд Бадамлянхуа цэцэглэхтэй адил төстэй загварчлагдсан ба цэвэр ариун байдлын бэлгэдэл, уй гашуудлын далайгаас гарч буйг илэрхийлдэг байна. Ариун сүмийн жижигрүүлсэн загвар нь өдгөө Бээжин хотын 😆 “Дэлхийн парк”-д  ертөнцийн гайхамшгуудтай зэрэгцэн оршиж байна.   🙂 Вьетнам руу шууд нислэгтэй аялал: 2018.04.24-28  ➡ Аяллын үнэ: 2.550.000 төгрөг /Аяллын бүх зардал багтсан/  😉 Аяллын утас: 7007 8080, 9400 1466, 9811 4748

Ханой хот “Lotte Center”

Ханой хот “Lotte Center”

Lotte Center Hanoi цамхаг нь Ханой хотын Бадин дүүрэгт сүндэрлэх, Вьетнам дахь хамгийн өндөр барилгын хоёрдугаарт бичигдэх тэнгэр баганадсан цогцолбор юм. Цогцолборыг 2007 оноос барихаар төлөвлөж, 2010 оноос барьж эхлэн 2014 оны 9 сарын 2-нд дуусгаж, хүлээлгэн өгсөн байна. Цамхаг нь 65 давхар бөгөөд 267 метр өндөр, барилгын нийт өртөг нь 400 сая ам.доллар. Тус цамхаг нь Америкийн “Callison” компанийн боловсруулсан орчин үеийн архитектурын шийдлээр баригдсан цогцолбор юм. Lotte Center цамхаг нь 5 одтой, дээд зэрэглэлийн, нэрийн зочид буудал, оффисын барилга, Их дэлгүүр, ресторан, Спа, соёл амралтын цогцолбор, хамгийн дээд давхартаа Ханой хотыг тольдон харах  ажиглалтын давцантай, аялал жуулчлалын төв бүсэд байралдаг. #20180424нд гарах Вьетнамын шууд нислэгтэй аяллаар тус цогцолборын 65 давхарт гарч үзэсгэлэнт Ханой хотыг алган дээрээ байгаа мэт тольдон харах болно.

Үзэсгэлэнт ХАЛОНГ булан

Үзэсгэлэнт ХАЛОНГ булан

Халонг булан нь Вьетнам улсын нийслэл Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших, аялал жуулчлалын онцгой бүс, ЮНЕСКО-ийн Дэлхийн Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн, байгалийн үзэсгэлэн төгс цогцолсон, алдартай газар юмаа. Сэтгэлийг тань баясгаж, хараа булаам байгалийн санаанд оромгүй тогтоц бүхий, том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас Халонг булан нь бүрддэг. Газар дээрх болон усан доорх био ертөнцийн зохицол болох Халонг булан нь 1500 мв.км талбайг эзэлнэ. Халонг хэмээх үг нь “Луу далайд бууж заларсан газар” гэсэн утгаар орчуулагддаг байна. Халонг булангийн шүрэн арлын дундуур усан онгоцоор аялангаа үдийн зоог барин, хүүхэд насны үлгэрийн ертөнц, диваажинд очсон мэт мэдрэмжийг танд төрүүлж, хэзээд ч мартамгүй дурсамжийг бүтээх болно.

ВЬЕТНАМ АЯЛАЛ

ВЬЕТНАМ АЯЛАЛ

  ВЬЕТНАМ АЯЛЛЫН ТУХАЙ Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн 40% – г өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. Хойд нутаг нь дунджаар агаарын температур нь +27 – +34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21 – +28 хэм байна.  Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

Монгол орны 33 говь

Монгол орны 33 говь

Дэлхий нийтээр “Говь” гэдэг үгийг мэддэг. Энэ нь Монгол хэлний үг гэдгийг мэддэг нь харин хичнээн байдаг бол. Харин Монголчууд бид азтай. Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн захирч, энэ дэлхий дээрх хамгийм том эзэнт гүрнийг байгуулж явсан бид өнөөдөр хүн ам цөөн ч гэлээ дэлхийн 200-аад улсаас газар нутгийнхаа хэмжээгээр 17-д ордог энэ сайхан улсын эзэд. Монгол улс тал хээр, говь, хангай, уулс хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн уудам нутаг. Энэ уудам нутгийн нэгээхэн хэсгийг мөнөөхөн ГОВЬ маань эзлэнэ. Нутгийн өмнөд хэсгээр байрших говийн бүс нь нийтдээ 33 говиос бүрддэг. Эдгээрээс хамгийн том нь “Галбын говь”. Галбын говь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамран уртаашаа 200 километр, өргөн нь 50 гаруй километр сунаж тогтсон, нийт 70 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршдог. Галбын улаан хүрэн тэмээгээрээ алдартай нутаг билээ. Нутгийн зон олон тэднийгээ “Ганган улаан тэмээ” хэмээн нэрлэдэг. Галбын говь хэвлийдээ маш их эрдэнэ нууцлан байсан нь өнөө ил болсон. Оюутолгойн орд газар энэ говьд бий.  Уул уурхайн олборлолт говь нутгийн эмзэг эко системд нөлөөлж, унаган төрхөө алдаж эхлээд байгаа жишээнүүд олон. Хэдий тийм ч говь нутгийн үзэсгэлэнт газрууд өнөө ч, ирээдүйд ч Монгол зон олны сэтгэлийг татаж, гадны жуулчдын үзэхийг хүсдэг газруудын топ жагсаалтад байх биз. Ингээд Монгол орны алдарт 33 говийн нэрстэй…

ХАЙЛААР-МАНЖУУР 2 ХОТЫН АЯЛАЛ

ХАЙЛААР-МАНЖУУР 2 ХОТЫН АЯЛАЛ

“ХАЙЛААР – МАНЖУУР” 2 ХОТЫН АЯЛАЛ (Гэр бүр, найз нөхөд, байгууллага, анги, хамт олны захиалгаар тусгай аялал зохион байгуулж байна) АЯЛЛЫН ОНЦЛОГ: Хайлаар хот руу шууд нислэгтэй, аяллын хоног олон, хямд үнэ, ая тухтай үйлчилгээ, мэргэжлийн хамт олон, 4, 5 одтой тохилог зочид буудал, 9 төрлийн халуун рашаан (улаан вино, сүү, ногоон цай, улаан сарнай, лаванда цэцгийн хандтай …), саун бассейн, диско, 3 орны урлагийн тоглолт, шоу үзүүлбэр, амттай, сонголтын олон төрлийн хоол, Хайлаар болон Манжуур 2 хотын аялал (Хайлаар хотын музей, Чингис хааны талбай, хуучин хайлаар хот, Матрёшка хүүхэлдэйн талбай, Матрёшка зочид буудал, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Музей)…       ХОЛБОО БАРИХ:  9400 1466, 7007 8080, 93238080, 9910 3264 Аяллын хугацаа: 4 өдөр/3 шөнө    Бямба гариг бүр Аяллын хугацаа: 5 өдөр/4 шөнө    Мягмар гариг бүр  ➡ ӨДӨР 1:  

Музей үнэгүй үзэх өдрүүд

Музей үнэгүй үзэх өдрүүд

Монгол улсын БСШУС-ын сайдын А/071 тоот тушаалын дагуу улс орон даяар “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд долоо хоногийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд үргэлжилнэ. Иргэн та хаана амьдардагаас үл хамааран гэр бүл, үр хүүхдүүдээ дагуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа МУЗЕЙ-нуудтэй үзэж, эх орны түүх, ахуй, ёс заншил, уламжлал, урлаг соёл, палентлоги, цэрэг армийн тухай үнэт олдвор, мэдээлэлтэй танилцах боломжтой боллоо.

2018.01.23-30 HAINAN TRIP, YOUR LIFE MEMORY

2018.01.23-30 HAINAN TRIP, YOUR LIFE MEMORY

Хотын аялал үргэлжилсээр… Сармагчингийн арлаас буцаж буй манай аялагчид Хамгийн бяцхан аялагч маань. Хөөрхөн дүүдээ эрүүл энхийг хүсэн ерөөе. Хотын аялал үргэлжилсээр… Хайнань, Саняа Бэй эрэг. Бяцхан аялагчиддаа сайн сайханыг ерөөе.  Сармагчингийн арал дээр 2018.01.23-30 Хайнань, аяллын багийн нийт гишүүддээ амжилт хүсье. Сармагчингийн тоглолт үзэж байгаа нь, хотын аялал үргэлжилсээр… Хотын аялал үргэлжилсээр… Хотын аялал үргэлжилсээр… Хотын аялал үргэлжилсээр… Саняа Бэй далайн эрэг Хайнаньд тавтай морил Хотын аялал үргэлжилсээр… Хотын аялал үргэлжилсээр… “Аялах нь хамгийн зөв зуршил юм”. Тэдний нүднээс аз жаргал, инээд хөөр гэрэлтэй байна. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг дээ. Хайнань аяллын багтаа амжилт хүсье. Улаан-Үд хотын нисэх онгоцны буудал дээр “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг 6 удаа зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордны талбай дээр Аялагчдын маань тухлан саатсан зочид буудал Хятадын 3000 жилийн түүхтэй, эртний Ли ба Мио овгийн бүсгүйчүүдтэй Акуа парк Сармагчингийн арал дээр Хотын аялал үргэлжилсээр, Мэргэжлийн Хөтөч-Орчуулагчдын маань тайлбар өгч буй торгон агшин

2018.01.16-23 “Хайнань” аяллын дурсамж дүүрэн зургийн цомгоос…

2018.01.16-23 “Хайнань” аяллын дурсамж дүүрэн зургийн цомгоос…

  Аялагчид /2018.01.16-23/ Хотын аялал үргэлжилсээр…   Саняа хот, Дадунхай эрэг Үдшийн зоог Далайн эргийн тоглолт, парти Цайны ёслол, хотын аялал үргэлжилсээр Хайнань арал дээр манго, коксны шүүсээ уунгаа амрах зориулалттай үйлчилгээний газрууд олон бий. Дэлхий дээр сувдны чанараараа 1-р байрт ордог “Хайнань” арлын брэнд, нэрийн хуудас болсон”HEREN”  сувдны дэлгүүр дээрээс 3000 жилийн түүхтэй, эртний овог болох Ли болон Мио үндэстний түүхийн музейгээр… 3000 жилийн түүхтэй, эртний овог болох Ли болон Мио үндэстний бүсгүйчүүд 2138 м урттай агаарын дүүжинд сууж Сармагчингийн тусгай хамгаалалттай бүсрүү явж буй мөч 2138 м урттай агаарын дүүжин дээрээс… Хайнань арлын Дадунхай эрэг. Тус эрэг дээр жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй бөгөөд, жуулчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон, олон үйлчилгээний газрууд 24 цагийн турш ажиллаж байдаг. 2138 м урттай агаарын дүүжинд сууж Сармагчингийн тусгай хамгаалалттай бүсрүү явж буй мөч 3000 жилийн түүхтэй, эртний овог болох Ли болон Мио үндэстний сууц Ли болон Мио үндэстний талархалын үдийн зоог Хайнань арал, Сармагчины тусгай хамгаалалттай бүсэд Ли ба Мио үндэстний цэцэрлэгт хүрээлэн Дэлхий дээр сувдны чанараараа 1-р байрт ордог “Хайнань” арлын брэнд, нэрийн хуудас болсон”HEREN”  сувдны дэлгүүр Зочид буудлын эргэн тойронд Дэлхий дээр сувдны чанараараа 1-р байрт ордог “Хайнань” арлын брэнд, нэрийн хуудас болсон “HEREN”  сувдны дэлгүүр  Бидний буудалласан,…

Бидний Хайнань аялал

Бидний Хайнань аялал

БНХАУ-ын Хамгийн өмнө хэсэгт орших Үзэсгэлэнт ХАЙНАНЬ АРАЛ-ын тухай манай Монголчууд мэддэг болоод удаж байгаа. Газар нутгийн хувьд БНХАУ-даа хамгийн жижигт муж бөгөөд нийт нутаг дэвсгэр 33920 км2 талбайтай. Түүнээс ХАЙНАНЬ арал нь Хайнань мужийн хамгийнтом гол арал бөгөөд   32900 км2 талбайтай юм. Тус мужид хамаардаг 200 орчим жижиг арал байдаг ба тэдгээр арлуудын нийт талбайр нь 1020 км2 орчим болдог байна. Мужийн хүн ам 8.1 сая гаруй бөгөөд үзэсгэлэнт цэнхэр далайгаар хүрээлэгдсэн, хамгийн цэвэр агаар бүхий дулаан орны бүс нутаг юм. Хайнань арал уртаашаа 169 км, өргөөшөө 155 км сунаж тогтсон, халуун орны чийглэг уур амьсгалтай юм. Өвлийн утаатай хүйтэн үед Монголчууд маань Хайнань зэрэг дулаан газрыг зорин аялах нь нэмэгдэж байна. Сүүлийн үед манай компаний Хайнань арал хамгийн эрэлттэй аяллуудын нэг болоод байгаа. Аялал бол “Таны амьдралын дурсамж” болдог. Тэр ч утгаараа бид таныг аялахаасаа өмнө БНХАУ-ын Хайнань Мужийн талаар бяцхан ойлголттой болоосой гэж хүснэ. Хайнань муж нь нийт 10 хоттой бөгөөд хойт хэсгийн гол нь хот, нйислэл нь Хайкоу юм. Хүн ам нэлээд төвлөрсөн ч газарзүйн хувьд жижиг хот бөгөөд, өтгөн ой шугуйтай, хөдөө аж ахуй голлосон хот юм. Тус муж 1950.05.01-нд Гуандоу мужид хамаарч байсан Өмнөд Хятадын Тэнгис дэх БНХАУ-ын Засаг захиргааны нэгэн Онцгой бүс нутгийн статустай болгосон….

ХАЙНАНЬ АЯЛАЛ

ХАЙНАНЬ АЯЛАЛ

БНХАУ-ын өмнө зүгт орших, жилийн 4 улирлын турш дулаахан байдаг, Саняа хотын үзэсгэлэнт Хайнань арал дээр намар, өвөл, хаврын сэрүүн өдрүүдийг дурсамж дүүрэн, зугаатай, амарч өнгөрүүлээрэй.       💡 Аяллын хугацаа : 8 өдөр/8 шөнө 💡 Аяллын хөтөлбөр:  ➡ Өдөр 1 (Мягмар) Улаанбаатар – Улаан-Үд – Саняа хот    /Замд хоол, онгоцонд хоол/  Үүрийн 03:00 цагт  Улаан-Үд хот руу хөдөлнө. Алтанбулагт ирж, хоол иднэ. Монгол–Орос 2 улсын хилээр бүртгүүлэн гарна. Улаан-Үд хотод ирнэ. 17:00 цагт Улаан-Үд хотын ОУ-ын нисэх буудал дээр ирж бүртгэл хийлгэнэ. 20:15 цагт Улаан-Үдээс Y7509 нислэгээр Саняа хот руу ниснэ.  (6 цаг)  ➡ Өдөр 2 (Лхагва) Хайнань арал  /Өглөөний буфет цай/ Үүрийн 02:15 Саняа хотын “Phoenix” ОУ-ын нисэх буудалд бууна. Хайнань арлын зочид буудалдаа ирж, байрлан амарна. Өглөөний цай (Буфет) Энэ өдөр буудалдаа амран, бассейнд сэлж, зочид буудлын эргэн тойронтой танилцан чөлөөтэй амарч өнгөрүүлнэ.  ➡ Өдөр 3 (Пүрэв) Хайнань – Ли Мяо үндэстний тосгон /Өглөөний буфет цай, өдрийн хоол, оройн хоол/ Өглөөний цай Хотын аялал 1: Хятад үндэстний эртний овог болох 3000 жилийн турш тус арал дээр амьдарч ирсэн Ли болон Мяо үндэстний цөөнхийн тосгон руу явж, уугуул иргэдийн соёл, ёс заншил, аж ахуйг харуулсан тоглолтыг үзэж сонирхоно. Дэлхий дээр сувдны чанараараа нэгдүгээрт ордог, Хайнань арлын брэнд болсон сувдны Heren pearl дэлгүүрээр орж, сувдан эдлэл, ээмэг, зүүлт зэрэг бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Сувинер, бэлэг дурсгалын дэлгүүрээр орно….  ➡ Өдөр 4 (Баасан) Хайнань арал   /Өглөөний буфет…

Шинэ оны мэндчилгээ-新年のご挨拶-New Year’s Greeting

Шинэ оны мэндчилгээ-新年のご挨拶-New Year’s Greeting

Эрхэм харилцагч, үйлчлүүлэгчиддээ Шинэ он, Шинэ жилийн мэнд хүргэе. Өнгөрсөн жил биднийг дэмжин, манай аялалд хамрагдаж, хамтдаа аяласан та бүхэндээ баярлалаа. Бид таны амьдралд дурсагдан үлдэх  “Гайхалтай дурсамжийг” хамт бүтээлцсэн гэдэгтээ итгэж байна. 2018 онд илүү олон аялал, илүү сайхан дурсамж та бүхнийг хүлээж байна. Үргэлж манай компанийг сонгон аяладаг харилцагчид, нийт аялагчиддаа эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг ерөөе! “Таны амьдралын дурсамж“-“Аялал“

“Манжуур хот” аяллын тэмдэглэлээс…

“Манжуур хот” аяллын тэмдэглэлээс…

ГАНГАСҮРЭГТЭН овогтой БЯХАРСҮРЭНГИЙН МӨНХТУГ Миний олж харсан #МАНЖУУР хот БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн МАНЖУУР хотруу аялаад ирсэн замын тэмдэглэлээ тантай хуваалцаю гэсэн юм. Хятад-Орос улсын хилийн боомт хот л доо. Уг нь манай компани Манжуур руу аялал хийдэг юм. Гэхдээ захирлаар нь ажилладаг миний бие сая явж үзлээ. Сайн менежертэй болохоор өнөөг хүртэл явах шаардлага гарсангүй. Наадмын олон хоногийг ашиглан, мөн харилцагч маань урьсан тул гэр бүлээрээ аялаад ирлээ. Зарим найзууд МАНЖУУР-т юу үздэг юм гэж хэлдэг. Надад бол хүн хаана ч очсон, өөрөө үзье л гэж бодсон бол сэтгэлдээ таарах, өөрийн дуртай зүйлтэйгээ таарна гэж боддог. Тийм болохоор надад таалагдсан МАНЖУУР, миний олж харсан МАНЖУУР-ын тухай л хуваалцах гээд байгаа юм. Манжуур бол үзэх юм ихтэй. Дээр нь түүхэн талаасаа ч Монголчууд эртнээс нутаглаж буй газар нутаг.    За тэгээд Хүннү эйр компанидаа баярлалаа. Шууд л нисээд яваад оччихлоо. Манжуурын нисэх буудал хоёр давхар сайхан барилга байлаа.  300,000 хүнтэй хот гэхэд олон улсын нислэг хүлээгээд авч байгаа нь бас бахархууштай. Дорнод Монголын хилийн зүүн хойно орших ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймаг гэж буй. Тус аймгийн баруун хойд хэсэгт Манжуур хот оршино. Зүүн, өмнөд, баруун талаараа Шинэ Барга Зүүн хошуу, Шинэ Барга Баруун хошуутай, хойд талаараа Оросын Холбооны Улстай 54 км урттай хилээр хиллэнэ. Манжуур хот болон…

“Улаан-Үд, Байгал нуур” аялал, зургийн цомгоос…

“Улаан-Үд, Байгал нуур” аялал, зургийн цомгоос…

ЭРХЭМ ХҮНДЭТ ЖУУЛЧИН ТАНАА Амьдралдаа #ДУРСАМЖ бүтээхээр манай компанийг сонгон аяладаг нийт байгууллага, хамт олон, аялагчиддаа гүн талархал илэрхийлье. Таны амьдрал гайхалтай аялал, дурсамжаар дүүрэн байх болтугай. Эргэн олон, олон дурсамжтай аяллаар уулзахын ерөөл тавъя.

1 2 3 4 6