УЛААН-ҮҮД, БАЙГАЛ НУУР – 8 САР АЯЛАЛ

УЛААН-ҮҮД, БАЙГАЛ НУУР – 8 САР АЯЛАЛ

ТА ИТГЭЛТ ХАМБАДАА МӨРГӨЖ, 9 ХҮСЛЭЭ ДААТГАН, ТОХЬ ТУХТАЙ, ЦЭВЭРХЭН БУУДАЛД БУУХЫН САЦУУ, УЛААН-ҮҮД ХОТТОЙ ТАНИЛЦАХ, ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛ НУУРЫН ЭРЭГ ДЭЭР ДОТРОО ДУШ, 00-ТОЙ БААЗАД БАЙРЛАН АМАРЧ, НУУРЫН ЭРГИЙН ТОРГОМСОГ ЭЛСЭН ДЭЭР БИЕЭ ШАРАН ХЭВТЭЖ, ТОГЛОЖ НААДАН, АЛЖААЛ ЯДАРГААГАА ТАЙЛАН ТУХЛАН АМАРЧ, ТАНЫ АМЬДРАЛД ДУРСАМЖ, ТҮҮХ БОЛОН ҮЛДЭХ ТЭР САЙХАН ХОРОМ, МӨЧ БҮРИЙГ ӨӨРИЙН ЗУРГИЙН ЦОМОГТОО  МӨНХЛӨХ  БОЛОМЖИЙГ БИД ОЛГОЖ БАЙНА. БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ ЗАХИАЛГААР ТУСГАЙ АЯЛЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ  БАЙНА. УТАС: 70078080, 98114748, 94001466, 99049734  

ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛ НУУР АЯЛАЛ

ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛ НУУР АЯЛАЛ

Нью Валью Трэйвэл ХХК-ий “Итгэлт хамба-Байгаль нуур”-ын ээлжит аялал өчигдөр буюу 7-р сарын 5-нд 56 хүний бүрэлдэхүүнтэй замдаа гарлаа. Эх орныхоо Дархан, Сэлэнгэ аймгуудаар дайрч, цааш Улаан-Үдэ, Байгаль нуураар аялаад ирэх нийт жуулчиддаа сайхан аялаад ирэхийг ерөөе. Энэ удаа нийт 3 байгууллагын 50 гаруй хүнтэй явсан аялал маань 4 өдөр, 3 шөнийн аялал байх бөгөөд Монгол өвөг дээдсийн нутаг Байгаль нуурт хүрч, тасарсан яс, үсэрсэн цусны тасархай Буриад зон олонтойгоо уулзаад ирэх билэгтэй сайхан аялал болно. Улаанбаатар хотоос хөдлөхдөө хур бороо дагуулан явсан жуулчдын маань аяны шар зам өлзийтэй байг.

ФҮЖИ уулруу авирах шууд нислэгтэй аялал

ФҮЖИ уулруу авирах шууд нислэгтэй аялал

Аялал бол бидний амьдралын АЛТАН ДУРСАМЖУУД болон үлддэг. Манай хамт олон та бүхэнд “Таны амьдралын дурсамж” болох нэгэн аяллаа танилцуулж байна. Та Японы Хамгийн өндөр уул, жил 250,000 орчим хүмүүс авирдаг Алдарт ФҮЖИ ууланд авирч, халуун рашаан тухлан саатаж, Японы уламжлалт зочид буудал болох “РЁКАН”-д буудаллаж, “Фүжи Сафари парк” буюу байгаль дээрх зэрлэг амьтдын хүрээлэнгээр зугаалж, Тэнгэрийн мод “SKY TREE” цамхагийг үзэж, дээрээс нь Токио хотыг тольдож, Токиогийн эртний худалдааны гудамж Накамисэгээр орж, Сэнсоожи эртний сүмд морилж, хүссэнээрээ шоппинг хийж, дуртай юмаа авах бүх төрлийн брэнд бүтээгдэхүүний шоппинг моллоор гутлын улаа эргэж, шавайгаа ханатал хэсэх АЯЛАЛ-даа урьж байна. Бид та бүхнийг ЯПОН Улстай итгэл төгс танилцуулья. ХОЛБОО БАРИХ, БҮРТГҮҮЛЭХ: 93238080,99049734, 99103264, 94001466, 70078080 утсаар лавлана уу. travel@new-value.mn  

Фүжи ууланд авирах, буух ба зарцуулах хугацаа

Фүжи ууланд авирах, буух  ба зарцуулах хугацаа

АВИРАЛТ 5-р цэгээс оргил хүртэл хамгийн энгийнээр 5 цаг орчим алхдаг. Бидний дунд настай, эсвэл хөл нь өвдөж барих хүн байвал ойролцоогоор 6 цаг орчим алхана. БУУХ Буухдаа Оргилоос 5-р цэг хүртэл алхах бөгөөд дунджаар 3 цаг орчим болно. Багийн гишүүд ядарсан, хөл гар нь өвдсөн, шөрмөс татах гэх мэт тооцоолоогүй шалтгаантай бол 4 цаг, түүнээс бага зэрэг илүү хугацаа шаардагдах нь бий. ФҮЖИ УУЛЫН ОРГИЛ/ ГАЛТ УУЛЫН ТОГОО Байршил: Зүүн уртрагийн 138 градус 43 мин./ Хойд өргөрөгийн 35 градус 21 мин солбицолд оршдог. Галт уулын ам: Тойргийн урт 700м, Гүн нь 220м / Хөвсгөл нуурын гүнтэй адил/  ФҮЖИ УУЛАНД АВИРАГЧДАД Зуны цагт ФҮЖИ уулруу хүсвэл та ч авирч чадна. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт харьцангүй гайгүй байдаг. Хамгийн чухал нь та өөрөө. Физиологийн хувьд биеэ бэлэн байлгах нь та өөрөө болохоор ядаж л хоол унд зэрэгтээ анхаарч, гэдэс гүзээгээ өвтгөхгүй байх. АВИРАЛТЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС Заавал авирах замаар дээш өгсөх. Ойр ойрхон бага багаар амраад явбал зүгээр Багаараа авирч байгаа бол сахилга баттай байж, дураараа ийш тийш явахгүй байх. Багийн ахлагчийн заавар, удирдлагыг чандлан мөрдөх Гэнэт өвдөх, эсвэл бэртэж гэмтвэл хамгийн ойр байгаа хүнээс тусламж авах. Мөн хамгийн ойр байгаа Уулын байшинд хүрч, биеийн байдлыг харах. Шаардлагатай бол эмч дуудах,…

ФҮЖИ УУЛРУУ ӨГСӨХ АМ

ФҮЖИ УУЛРУУ ӨГСӨХ АМ

Фүжи уулруу авирдаг ам нийтдээ 4 байдаг. Бид тэр дундаас Токио хотоос хамгийн ойр гэдгээр нь ЁШИДАГИЙН АМ-аар дээш өгсөнө. ЁШИДАГИЙН АМ-КАВАГҮЧИ НУУРЫН АМ Үндсэн цаг: Авиралт 5 цаг/ Буух 3 цаг Манай авиралтын эхлэх цэг бол Гогомэ буюу 5-р цэгээс эхэлнэ. Бид 5-р цэг хүртэл автобусаар очих бөгөөд тэндээ хооллож, хэсэг амарна. Тэгээд хувцас хэрэглэлээ сольж, бэлтгэлээ базаагаад дээш алхалтаа эхлүүлнэ. Фүжи ууланд авирдаг хүмүүс ихэнх нь энэ замаар эхэлдэг. 5-р цэг нь хүнсний болон уулын хэрэгсэл зардаг жижиг дэлгүүрүүд, хоолны газрууд зэрэгцэн оршдог, амралтын цэг юм. Алхалтыг эхлэхийн өмнө багаараа цуглаж, зорих цэг болох ФҮЖИ ууландаа мөргөж, хүндлэл үзүүлж, урьдчилсан тохирсны дагуу багийн хуваарилалтаа нягталж, хэрхэн алхах вэ гэдэг зааварчилгааг туршлагатай хүмүүс маань зөвлөсний дараа АВИРАЛТ, АЛХАЛТАА эхлүүлнэ. Бидний авиралтын замд Япон зэс цэцэг, Хонгорзул цэцэг, хадны өвс зэрэг өндөр уулын бүсэд ургадаг цэцэг, ургамалууд ургасан байх бөгөөд энэ нь 3300м өндөрт орших 8-р цэг хүртэл байна. 8-р цэгээс дээшээ бол хад чулуу, галт уулын чулуулгууд үргэлжилнэ. Бид маш болгоомжтой алхаж, гараараа түшиж, таягаараа тулгуур хийн аажим урагшлах болно. Зарим газар хамгаалалт хашлага, бүдүүн олс байх бөгөөд түүнээс татаж, түшин дээш авирах боломжтой. /Энэхүү хашлага олсны үндсэн зориулалт нь авирч, буухдаа төөрөхгүй байх тэмдэг болгож босгосон хэдий ч…

ФҮЖИ УУЛЫН ОРОЙРУУ АЛХАХ ЗАМ

ФҮЖИ УУЛЫН ОРОЙРУУ АЛХАХ ЗАМ

Зуныхаа амралтаар зугаатай аялаж, Японы ФҮЖИ ууланд аврилт хийхийг хүсвэл манай блогийг уншина уу. Фүжи уул бол 3776 метр өндөр. Түвдийн ЛХАС-аас ойролцоогоор 70 орчим метр өндөр. Хэрэв та өндрийн өвчинтэй бол татгалзах нь зүй. Ер нь бол хүмүүс янз бүрийн зүйл бодож л авирдаг. 30 нэлээд гарчихаад өөрийгөө хайх гэж гарлаа гэдэг хүмүүс байдаг. Мэдээж анх удаа аврилт хийх гэж байгаа хүнд амархан санагдахгүй байх. Япончууд бол амьдралдаа ядаж л нэг удаа гарах хэрэгтэй гэж боддог. Үнэндээ авирсан хүмүүс нь тэгж л хэлдэг юм. Тэгэхээр юутай ч бэлтгэл хэрэгтэй л юм. Зуны цагт мэдээж МӨНХ ЦАС, МӨСӨН ГОЛ байхгүй ч галт уулын хүрмэн чулуу, нуранги бужигнаж, өнхөрч, эгц учраас алхахад нэлээд төвөгтэй. Ядаж байхад тантай хамт түм буман хүн цуг алхаж мэднэ. Тэгэхээр сэлүүхэн ч алхах боломжгүй нэлээд хэцүү. Ихэнх хүмүүс шөнийн цагт дайралт хийж, өглөө нарыг хардаг тул та ч бас тэгж л бэдчих хэрэгтэй болно. Мэдээж 3776 метр гэдэг бол үүлний дээр та гарна гэсэн үг. Тэгэхээр бороо, манан гээд чийгтэй болж таарна. Энэ мэт бэрхшээл болох зүйл зөндөө тул та хувийн бэлтгэл сайтар хангах нь чухал. Хүмүүс ихэвчлэн 5-р цэг буюу 2300м өндөрт автобус, машинаараа очоод, тэрнээс цааш алхдаг. Нью Валью Трэйвэл ХХК-ий “ФҮЖИ Авиралт, аялал”…

ДОМОГТ ФҮЖИ авиралт, аялал

ДОМОГТ ФҮЖИ авиралт, аялал

Япон улсын ДОМОГТ ФҮЖИ ууланд авирч, аялах нэгэн боломжийг та бүхэндээ санал болгож байна. 3776 м, Япон улсын хамгийн өндөр цэг. Дэлхий дээрх Галт уулуудын хамгийн том тогоонуудын нэг. Жуулчдын, уулчдын нүд сэтгэлийг хужирладаг энэ уулан дээрээс өглөө нарыг тольдож, үүлний дээрээс хорвоог харж, өөрийгөө тэнгэрт байгаа мэтээр төсөөлөх хэр байх бол. Тэртээ доор үүл, тэрнийх нь доороос наран мандана. Газар дээр “30” хэмийн чийгтэй халуун байгаа бол уулын дээр жирийн үед бараг л “0”хэм. Салхи үлээж, бороо шивэрсэн, манан дунд ч та зогсож байж мэднэ. Өөрийгөө тэнгэрийн амьтан гэж төсөөлөхүйц орчин бүрдсэн байх вий. Дэлхийн жуулчид ФҮЖИ санд авирч, дээрээс нь ертөнцийг, Япон улсыг, Үүлийг, Нарыг, эргэн тойрныг тольдож, дурандаа буулгахыг хүсдэг. Авиралт хийх тухайн үеийн цаг агаараас хамаарч танд байгалийн хамгийн гайхамшигтай сонин агшнуудын гэрч болж, дурандаа буулгах боломж бий. Манан хүүшлэж, дээш хөөрч, мандах нарны туяа манан дунд гэрлийн хугарлаар, солонгорон, дугуйрч, бидний газар дээр барих гээд хөөдөг солонго, таны нүдний өмнө хэдхэн метрийн тэртээд дугуйран бүтэн тойрог үүсч харагдана. Алган тавьсан мэт харагдах тэр солонго 2-3 давхар үүсч харагдах нь бий. Энэ мэт олон гайхамшигийг ФҮЖИ уулнаас та харах боломжтой. Мэдээж бидний хөтөлбөрт өөр олон зүйл багтсан. Түүнийг нь та ХӨТӨЛБӨР-өөс олж үзнэ үү!

AIR BUSAN КОМПАНИ МОНГОЛ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛНЭ

AIR BUSAN КОМПАНИ МОНГОЛ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛНЭ

Өмнөд Солонгосын “Air Busan” компани Бусан – Улаанбаатарын чиглэлд 6-р сарын 24-нөөс нислэг хийхээр болж онлайн захиалга авч эхэлжээ. “Air Busan” компанийн анхны нислэгээр Бусан руу зорчихоор бүртгүүлсэн эхний 100 зорчигч 99 мянган төгрөгийн төлбөр дээр такс 100 мянган төгрөгийг нэмээд нэг талдаа 199 мянган төгрөгөөр зорчих боломжтой болгосон байна. Долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад Airbus A320 онгоцоор нислэг үйлдэх ба нэг талын тийзний үнэ 183,000 вон байна гэж тус компанийн вэб сайтад мэдээлжээ. “Air Busan” нь 2007 онд байгуулагдсан “Asiana Airlines” компанийн охин компани. Голдуу дотоодын нислэг үйлдэхээс гадна зарим гадаад чиглэлд “Asiana Airlines” компанитай код шэйринг хийж үйлчилдэг юм байна. Бусан хот нь 3,6 сая хүн амтай, Өмнөд Солонгосдоо Сөүлийн дараагаар орох хоёр дахь том хот бөгөөд дэлхийд тэргүүлэх далайн боомт, аж үйлдвэрийн төв бүс юм.  Бусаны боомт ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд тавд ордог.  

Гадаад паспорт захиалах төвүүдийн тоо нэмэгдлээ

Гадаад паспорт захиалах төвүүдийн тоо нэмэгдлээ

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд гадаад паспорт захиалгын үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр гадаад паспорт захиалгын ачааллыг бууруулах, иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай болох юм. Гадаад паспорт шинээр захиалахад иргэдээс цээж зураг авдаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд байрлах төвүүдээр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг авахгүй болсон бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм. Харин дээрхи төвүүд дээр гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд  тус газрын Зуун айлд байрлах “Улсын Иргэний Бүртгэл Мэдээллийн Төв”-ийн Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.  

Япон улсын зүрхэнд орших ШИЗҮОКА муж нь олон улсын солилцооны төв бүс юм.

Япон улсын зүрхэнд орших ШИЗҮОКА муж нь олон улсын солилцооны төв бүс юм.

Шизүока нь Фүжи уулаас өгсүүлээд байгалийн сайхан цогцолсон арвин их газруудтай, тэрхүү байгалиас хайрласан газар нутаг, байршилдаа түшиглэн аж үйлдвэр нь хөгжсөн муж бөгөөд урлаг, спортын үйл ажиллагаагаар дамжуулсан олон улсын солилцоо ч мөн идэвхтэй явагддаг бүс нутаг юм. Мөн тус муж нь Япон улсын тэг дунд байрладаг тул гурван том хот болох Токио, Осака, Нагоя хотуудтай холбогддог. 2009 оны 3 дугаар сард Фужияма Шизүока нисэх онгоцны буудал ашиглалтанд орсон бөгөөд улмаар олон улсад танигдсан харилцаа холбоо бүхий хот болохоор хөгжиж байна. Шизүока муж нь хүн амынхаа тоогоор улсдаа 10-т ордог ба 3,798,818 сая хүнтэй. Жилийн дундаж температур нь 16,7С Шизүока нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтээрээ улсдаа 3-т ордог аж үйлдвэрийн томоохон төв юм. Ямаха, Сузуки, Каваи зэрэг дэлхийд танигдсан үйлдвэрлэгч болон дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн тэргүүлэгч аж үйлдвэрүүдийн төвлөрсөн муж бөгөөд мотоцикл, төгөлдөр хуур, цахилгаан хөгжмийн зэмсэг зэрэг өндөр түвшний бүтээгдхүүнийг дотооддоо нийлүүлэх болон экспортоор гаргаж байна. Тус муж нь Японы ногоон цайны төв бүс нутаг бөгөөд цай үйлдвэрлэлтийн 43 хувийг эзэлдэг.  Шизүока нь цай ургуулахад хамгийн таатай цаг ууртайн дээр тариаланчдын олон жилийн туршлагын үрээр тоо хэмжээ болоод чанарын хувьд тэргүүлэгч байж чаддаг билээ. Жилийн дөрвөн улирлын турш зөөлөн уур амьсгалтай тул газар тариалан, далай тэнгисээс арвин их ургацыг хураан…

Илүүдэл жинтэй зорчигчдод нэмэгдэл үнэ төлөх шаардлага тавигдаж эхэлжээ

Илүүдэл жинтэй зорчигчдод нэмэгдэл үнэ төлөх шаардлага тавигдаж эхэлжээ

Илүүдэл жинтэй зорчигчид нислэгийн аюулгүй байдалд хүндрэл учруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Европын орнуудын нислэгийн аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагууд 10 жилийн өмнөөс зорчигчдын дундаж жинг тодорхойлж, эр хүйсийн нэг зорчигчийн дундаж жин өмссөн хувцас, гар тээшийн хамт 88 кг, харин эмэгтэй хүний дундаж жин 70 кг байх журам гаргаж байжээ. Хэрвээ зорчигчдын дундаж жин заасан хэмжээнээс хэтэрвэл нисэх онгоцны хөөрөх гүйлтийн урт болон зогсох зурвас, нислэгийн тогтвортой байдалд хүртэл нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Европын зарим оронд жинтэй зорчигчдод тасалбар дээрээ нэмэгдэл үнэ төлөх, эсвэл шууд хоёр суудлын үнэ төлөх шаардлага тавигдах болжээ. Энэ санаачлагыг анх АНУ-ын агаарын тээврийн “United Airlines”, Ирландын “Ryanair”, Францын “Air France” компаниуд гаргасан байна. Одоогоор үйл ажиллагаагаа зогсоосон Данийн “Maersk Air” компани зорчигчдын овор хэмжээгээр суудал худалдаалах арга хэмжээ авч байгаа аж. Уг компанийн санал болгож буй үнэлгээгээр “S-класс”-ын зорчигчид ХL ангиллын зорчигчдоос зургаа дахин бага үнээр тасалбар худалдан авах боломжтой юм байна. Узбекийн агаарын тээврийн “Узбекистон хаво йуллари” компани зорчигчдынхоо биеийн жинг шалгадаг болжээ. Энэ нь нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс авч байгаа арга хэмжээ аж. Уг арга хэмжээний зорилго нь зорчигчдын дундаж жин гар тээшийн хамт ямар байхыг тодорхойлох явдал бөгөөд Олон улсын агаарын тээврийн холбооны дүрэм журмын дагуу авч байгаа арга хэмжээ аж. Канадын дээд…

‪#‎МонголСолонгосын‬ ‪#‎БизнесҮзэсгэлэн‬, ‪#‎БизнесАялал‬

‪#‎МонголСолонгосын‬ ‪#‎БизнесҮзэсгэлэн‬, ‪#‎БизнесАялал‬

Та хямралыг тойрон гарч, өөрийн бизнесийг өргөтгөх, бизнес хамтрагчаа хайж, шинэ зах зээл хөгжүүлэхийг хүсч байна уу?  БНСУ-ын Нонсан Хотын захиргаа,  Аялал Жуулчлалын Хэлтэс болон Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо нь хамтран 2016.05.24-28-ны өдрүүдэд БНСУ-ын Нонсан хотноо “МОНГОЛ-СОЛОНГОС БИЗНЕС ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС АЯЛАЛ”-г зохион байгуулах гэж байна. Тус “Бизнес үзэсгэлэн, аялал”-ын гол зорилго, ач холбогдол нь Монгол улс болоод Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, #Made In Mongolia# Монгол брэндээ Солонгосын Нонсан хотын зах зээлд сурталчлан таниулах, Солонгос хэрэглэгчдэд ойртох, улмаар Нонсан хотын зах зээлд гарах үүд хаалгыг нээх, Монгол-Солонгосын бизнесмэнүүдийг уулзуулах, урт хугацааны хөтөлбөр, хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавих, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах, бизнесийнхээ цар хүрээг тэлэхэд гүүр болох юм. Үзэсгэлэнгийн үеэр байгууллага болоод байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, борлуулах Солонгосын бизнесмэнүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах, Нонсан хотын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй танилцах, тойрон аялал хийгдэх ба бизнесийн санаа авах, гарц шийдэл, боломжийг бий болгоно.    

МОНГОЛ-СОЛОНГОС Бизнес Үзэсгэлэн, Бизнес Аялал

МОНГОЛ-СОЛОНГОС Бизнес Үзэсгэлэн, Бизнес Аялал

БНСУ-ын Нонсан Хотын захиргаа,  Аялал Жуулчлалын Хэлтэс болон Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо нь хамтраад 2016.05.24-28-ны өдрүүдэд БНСУ-ын Нонсан хотноо “МОНГОЛ-СОЛОНГОС БИЗНЕС ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС АЯЛАЛ”-г зохион байгуулах гэж байна. Тус “Бизнес үзэсгэлэн, аялал”-ын гол зорилго, ач холбогдол нь Монгол улс болоод Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, #Made In Mongolia# Монгол брэндээ Солонгосын Нонсан хотын зах зээлд сурталчилан таниулах, Солонгос хэрэглэгчдэд ойртох, улмаар Нонсан хотын зах зээлд гарах үүд хаалгыг нээх, Монгол-Солонгосын бизнесмэнүүдийг уулзуулах, урт хугацааны хөтөлбөр, хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавих, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах, бизнесийнхээ цар хүрээг тэлэхэд гүүр болох юм. Үзэсгэлэнгийн үеэр байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах, борлуулах Солонгосын бизнесмэнүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах, Нонсан хотын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй танилцах, тойрон аялал хийгдэх ба бизнесийн санаа авах, гарц шийдэл, боломжийг бий болгох. ХЭЗЭЭ: 2016.05.24-28 өдрүүдэд ХААНА: БНСУ, НОНСАН Хот БИЗНЕСИЙН САЛБАР: ХАА: Жимс, жимсгэнэ тариалах, боловсруулалт, худалдаа/ Барилгын материал, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа Хүнс, хүнсний үйлдвэрлэл, худалдаа Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа Өргөн хэрэглээ/ гэр ахуйн бараа/ үйлдвэрлэл, худалдаа БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2016.05.01-г дуустал Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу. Монгол-Солонгос Бизнес Үзэсгэлэн, Бизнес Аялал Зохион байгуулагч: эндээс уншина уу. Нонсан хотын захиргаа, Аялал Жуулчлалын Хэлтэс Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо  Хамтран зохион байгуулагч: Нью Валью Трэйвэл…

Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 9 газар

Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 9 газар

1. Анхуй аймаг, Хуаншань уул Та өмнө нь Хятадын тулаантай кино үзэж байсан бол үүнтэй ижил  уулан дээр бясалгал хийж дайтдаг хэсгүүд олноор гардаг. Хадан уулын эргэн тойронд ургасан модод сүрлэг байдлыг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг байна. 2. Фүжиан аймаг,  Вүеий уул Дэлхийд хамгийн олон түгсэн Хятадын ил захидал дээр энэхүү уулын зураг хэвлэгдсэн байдаг. Сүүдэртэн харагдах өтгөн ой, шил мэт тунгалаг ус, уулын оройгоос урсан буух хүрхрээг очиж үзэх нь танд фотошопоор янзалсан байгалийн зураг харахаас амьд мэдрэмжийг төрүүлэх болно. 3. Гуандонг аймаг, Диаолоу харуулын цамхаг  20-р зууны үед бэхлэлтэд зориулан барьсан 3  угсраа барилга бүхий цамхаг байдаг ба Ром, Грек, Исламын хэв загварыг агуулсан байдаг нь гайхалтай. 4. Гуижу аймаг, Хуангуошоу хүрхрээ Байгалийн гайхалтай тогтоц болсон энэ хүрхрээ Азидаа томоохонд тооцогддог. Бусад хүрхрээнээс ялгаатай нь аль ч талаас нь ойртож очин үзэх боломжтой юм. 5. Хайнань аймаг, Яалонг эрэг Цагаан элсэн эрэг дээр байрлах амралтын цогцолбор газар, дээд зэрэглэлийн зочид буудлууд, далдуу мод гээд жуулчдын хүсдэг бүхэн энд бий. Гэхдээ “Хаврын Баяр”-ын үеэр аялахад хамгийн сайхан байдаг. 6.  Хэбэй аймаг, Ченг-де хааны зуны хотхон Бээжингээс нэг их холгүй байрлах энэхүү гайхамшигтай үзэсгэлэнт газарт Чин гүрний үеийн Хаад зун цагийг өнгөрөөдөг байв. 7. Хюбэй аймаг, Шенонжияа Дэлхийн төв өргөрөгт орших…

1 3 4 5 6