Монгол-Солонгос Бизнес Үзэсгэлэн, аялал

Монгол-Солонгос Бизнес Үзэсгэлэн, аялал

Таны өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгаа бизнесийг бид өргөжүүлэхэд тань туслая! ХЭЗЭЭ: 2016.05.24-28 ХААНА: БНСУ, НОНСАН ХОТ ЗОРИЛГО Монголын Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл, хэрэглэгчдэд таниулах эрэл хайгуул. Хоёр талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааны гэрээ хэлцэл Нонсан хот болон Монголын хот, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа Солонгосын дэвшилтэт аж ахуй нэгжүүдтэй танилцах, тойрон аялал БИЗНЕС ФОРУМ: Монгол, Солонгосын бизнесмэнүүдийг уулзуулах, тэдгээрийн хооронд ажил хэргийн бодит яриа хийгдэж, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах түвшний бизнес форум, бизнес үзэсгэлэн зохион байгуулагдана. Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг Солонгосын Нонсан хотын зах зээлд таниулж, Солонгос хэрэглэгчид ойртох, Монгол улс, Монгол брэндээ танилцуулах өдөрлөг болно. #Made In Mongolia# бүтээгдэхүүнүүд Нонсан хотын зах зээлд гарах үүд хаалгыг бий болгохыг зорих, урт хугацааны хөтөлбөр, хамтын ажиллагааны эхлэлийг бий болгох. БИЗНЕСИЙН САЛБАР:  ХАА: Жимс, жимсгэнэ тариалах, боловсруулалт, худалдаа Барилгын материал, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа Хүнс, хүнсний үйлдвэрлэл, худалдаа Өргөн хэрэглээ/ гэр ахуйн бараа/ үйлдвэрлэл, худалдаа ЗОХИОН БАЙГУУЛАЛТ /Урьдчилсан байдлаар/ 1.      Бизнес форум, бизнес үзэсгэлэн, бизнес тусгайлсан уулзалт –      09:30-12:00 Бизнес форум зохион байгуулах. Төр засгийнхан болон бизнесийн төлөөллүүд хоёр талын бизнес, эдийн засаг, салбарын мэдээллийг харилцан хүргэж, хэлэлцэх. –      12:00-13:30 Үдийн цай –      13:30-17:30 Зассан талбайд компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаа эрхлэх –      14:00-17:00 Тусгайлсан бизнес…

Цөлийн гайхамшиг

Цөлийн гайхамшиг

Байгаль эхийн бүтээсэн цөлийн гайхамшиг камерт хэрхэн буусныг сонирхуулъя. 1. Намибын цөл 2. Цагаан цөл, Бразил 3. Колорадо, АНУ 4. Цагаан элс, Шинэ Мексик 5. АНУ, Неведа 6. Цагаан цөл,  Египет 7. Сахар 8. Невада

Дэлхийг өөрчлөх Япончуудын гайхалтай 8 бүтээл

Дэлхийг өөрчлөх Япончуудын гайхалтай 8 бүтээл

Техник технологийн үсрэнгүй хөгжил бүхий өнөө үед хүмүүс маш олон гайхалтай зүйлсийг бүтээсээр байна. Гар утас үүсээгүй байхад, хүмүүс хоорондоо зурвас илгээн, хүнээр мэдээ дамжуулуулдаг байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр гар утас, компьютергүй хүн өдрийн од шиг л цөөхөн болж, шинээр гарсан технологи бүхнийг туршиж үзэхээр бие биедээ гайхуулцгаадаг болжээ. Технологийн дэвшил гэхээр л Япон улс хэн хүний санаанд хамгийн түрүүнд буудаг байх. Тэр ч утгаараа та бүхэндээ Их наран улсын дэлхийг өөрчлөх гайхалтай 8 бүтээлийг танилцуулж байна. 1. Оюун бодол унших камер Өдгөө бидний хэрэглэж байгаа камер хүртэл оюун санаа уншиж байна гээд бод доо. Гайхамшигтай биш гэж үү? Одоогоор тийм ч түгээмэл биш байгаа энэхүү ухаалаг технологи нь хүний тархины долгионыг мэдэрч, тэрхүү зүйлийг хөдөлгөөнт болон энгийн зургаар харуулдаг байна. Тус нерокамыг “iphone” маркын утастай холбон, толгойдоо зүүснээр тухайн хүний бодлыг утсанд шууд буулгадаг аж. Хэн хүний санаанд багтамгүй төхөөрөмжийг Япончууд бүтээчихсэн байна.     2.Нүүрстөрөгчийн зай “Power Japan Plus” компанийн хамт олон шинэ үеийн зайг бүтээжээ. Үүнийг байгаль орчинд ээлтэй нүүрстөрөгчийн элементээр хийсэн байх юм. Технологийн хөгжилд шинэ өнгө төрх, хувьслыг авчирсан энэхүү зайг “Rydan Dual Carbon” гэдэг бөгөөд энэ нь энгийн зайг бодвол 20 дахин хурдан цэнэглэгддэг, байгаль орчинд хоргүй, хаягдал хуримтлуулахгүй, бүрэн устдаг давуу талтай ажээ. 3. Робот төхөөрөмж Гүйж, харайх, алхах гэх мэт зүйлсийг хийж…

Япон үндэсний хувцас Кимоно

Япон үндэсний хувцас Кимоно

  КИМОНО гэх үг нь / Ки : өмсөх , Моно : юм / гэх утгатай бөгөөд шууд орчуулвал Өмсөх юм гэж ойлгож ч болно. Гэхдээ утгын хувьд бол Монголчууд бид үндэсний хувцсаа  ДЭЭЛ хэмээн нэрлэдэгтэй адил юм. Кимоно нь Хятад , Солонгос үндэсний хувцаснаас загварлагдаж үндсэн гол агуулга дизайнаа  бий болгосон түүхтэй билээ . Өнөөгийн Японд өдөр тутамдаа кимоно өмсдөг хүн бараг байхгүй болсон бөгөөд уламжлалт баяр ёслолын үеэр кимоно өмсдөг. Япон хүн хамгийн эхлээд “Омияамайри” буюу сүмд мөргөл үйлдэхдээ кимоно өмсдөг.    “Омияамайри” гэдэг нь хүүхэд төрснөөс хойш сар орчмын дараа сүмд очиж мөргөл үйлдэх ёсыг хэлж байгаа юм. Хүүхэд эрүүл төрсөнд талархаж, мөн цаашдаа ч эсэн мэнд өсөж торнихийг хүсэж мөргөл үйлддэг. Мөн гэр бүлийн зураг авахуулах явдал ч байдаг. Түүний дараа, “Шичигосан” хэмээх ёслол болдог. “Шичигосан” ёслол нь хүүхдийн хүйсээс шалтгаалж, насны хувьд өөр өөр байна. Эрэгтэй хүүхэд 5 настайдаа, эмэгтэй хүүхэд 3 болон 7 настайдаа 2 удаа энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүүхдээ эрүүл өсөж торниж байгаад талархан, мөн цаашдынх нь аз жаргалыг хүсэж сүмд очиж мөргөл үйлддэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэс эхлэн “Хакама” хэмээх өмсгөлийг өмсөж насанд хүрсэн хүнтэй адил кимоно өмсөж эхэлдэг.  Эмэгтэй хүүхдийн хувьд “13 насны мөргөл” хэмээх ёслолоор 13 нас хүрч байж, насанд…

ЗАЙСАН ТОЛГОЙ

ЗАЙСАН ТОЛГОЙ

Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө зүгт, Богд хан уулын өвөрт орших толгой юм. Улаанбаатар хотыг тольдон харах боломжтой гол цэг тул хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг юм. Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1971 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1979 он буюу Халхын голын байлдааны 40 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Уг цогцолборын оройд байрлах цагариг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг. Тухайн үед Зайсан толгой нь 89 м өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж, оройгоос нь 4 метр тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байсан гэдэг. Одоо Зайсан толгой нь 300 м урт 612 гишгүүр шаттай, дугуй хананы тойрог урт нь 60 метр бөгөөд төмөр бетоноор цутгаж хийжээ. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлжээ. Мөн Зайсан толгойн хормойд Берлин хүрсэн танктай хөшөөг 2003 онд хотын төв болон Зайсангийн хоорондох замын уулзвараас нүүлгэж зайсанд аваачсан байна. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй бөгөөд энэхүү танк…

ЧИНГИСИЙН ТАЛБАЙ

ЧИНГИСИЙН ТАЛБАЙ

Чингисийн талбай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай юм. Анхны нэр нь “СҮХБААТАРЫН ТАЛБАЙ” байсан бөгөөд улсынхаа нийслэлийн төв талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хаанаараа нэрийдэх үүднээс 2013 оны 7-р сарын 15-с НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “ЧИНГИСИЙН ТАЛБАЙ” хэмээн нэрийдэхээр тогтсон. Талбайн төвд Сүхбаатар жанжины хөшөө байдаг бол хойморт нь байрлах Төрийн ордны өвөр талд Чингис хааны хөшөө бий.Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар 1923 онд нас барсан бөгөөд түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор одоогийн талбай байгаа газрыг нэрээр нь нэрлэхээр шийдвэрлэжээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм. Жанжин морин дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж, талбайг цардаж засжээ. Морьтой хөшөөний өндөр 4 метр бөгөөд суурийн хамт 12 метр болдог. Хөшөөний нүүрэн талд Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх үгийг Монгол бичгээр сийлбэрлэсэн байдаг. Хөшөөний эргэн тойронд бүдүүн гинжин холбоос бүхий чулуун арслангуудыг байрлуулсан нь “Монгол орон бол халдашгүй дархан бат” гэсэн санааг илэрхийлдэг. Үндэсний баяр ёслолын үеэр төр…

Гандантэгчэнлин хийд буюу Төв Гандан

Гандантэгчэнлин хийд буюу Төв Гандан

Гандантэгчэнлин хийд нь Улаанбаатар хотод байх Монгол улсын Бурханы шашны төв хийд юм. Гандантэгчэнлин гэдэг нь “Төгс баясгалант их хүлгэн” гэсэн утгатай бөгөөд ихэнхдээ  “Баруун хүрээ” хэмээн нэрлэгддэг байна. Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь нь тавигдаж, 1838 онд Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар “Их хот мандалын сүм” байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Сүүлд Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан боловч их хэлмэгдүүлэлтийн үеэр  1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. Харин 1944 онд хийдийг “Мөргөлийн дуган” нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд засгийн газрын хяналт дор Монгол дахь Бурханы шашны ганц голомт болж, Монголын бурханы шашинтны төв гэгдэх болжээ. Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоо Гандантэгчэнлин хийдийг  тэргүүн хамба лам  Дэмбэрэлийн Чойжамц удирдан явуулж сүсэгтэн олондоо хоёргүй сэтгэлээр үйлчилж байгаа билээ. Тус хийд нь одоо гүн ухааны Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх гурван дацан, Бурханы шашны их сургууль, Бурханы шашны урлахуйн ухааны дээд сургууль, Бурханы шашны дунд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Бурханы шашны эрдэм ухааны сургууль, дацангуудтай юм.

ФҮЖИ УУЛ

ФҮЖИ УУЛ

Фүжи уул нь альч талаасаа сүмбэрлэн, үзэсгэлэнтэй харагддаг, дэлхийн хамгийн алдартай галт уулын тогооны нэг.  Далайн түвшнээс дээш 3776м өндөр Фүжи уул нь Япон улсын хамгийн өндөр цэг юм. Энэ ч утгаар нь тус улсын бэлэг тэмдэг болсон, жуулчдын хамгийн их үзэхийг хүсдэг газруудын нэг юм. Улсынхаа тусгай хамгаалалтанд байдаг тус уулын эргэн тойронд битүү ширэнгэн ой байдаг ба “Фүжи – Хаконэ – Изү” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарагддаг. Фүжи ууланд жил бүр дотоод гадаадын олон мянган хүн авирч, дээрээс нь наран мандахыг харахыг хүсдэг. Уулан дээрээс харахад тээр дор үүл хөвж,, үүлний дээгүүр нар тусах  байгалийн нэгэн сонин үзэгдэл, учрал болох.  Тус уулруу уулын спортын анхан шатны  буюу туршлага багатай хүмүүсийг 7-8 сарын хооронд авирахыг зөвлөдөг. Бусад үед бол цас хайлаагүй, эсвэл цас орсон, хальтирах аюултай гэж үздэг.  Ихэнх авирагчид өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг. Жил бүр 200 000 хүн авирч гардаг ба түүний 30% нь гадаадын жуулчид байдаг ажээ. Тус уул нь авирагчдад зориулж олон шатлалт зогсоолуудыг бэлдэж өгсөн байдаг бөгөөд ихэнх авирагчид 2300м өндөрт орших 5-р зогсоолоос дээш мацдаг. Энэхүү “зогсоол” нь уулчид тухайн уулын оргилд гарах хүртэлх зай болон хугацааны хамаарлаас авиралт хийх үед амрах, зарим үед унтах болдог тэр амралтын…

МИАТ ХК-ийн гадаадруу аялах зорчигчийн ачааны журманд өөрчлөлт орлоо

МИАТ ХК зорчигчийн тээшний ширхэгийн системд шилжинэ Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ХК нислэгийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний стандартыг сайжруулахаар Олон улсын иргэний нисэхийн холбооноос гаргасан IATA – 302 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зорчигчдын тээшний журмыг шинэчлэн ширхэгийн системд энэ оны 5-р сарын 1-нээс шилжихээр болсон байна. Ширхэгийн систем гэдэг нь илүү тээшний хяналтыг сайжруулж нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс сүүлийн үед ихэнх агаарын тээвэрлэгчид мөрдөж байгаа дүрэм бөгөөд зорчигч нислэгийн чиглэлээс хамаарч 1-2 ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх бөгөөд нэмэлт ширхэг бүрт тодорхой хэмжээний төлбөр ноогдуулдаг системийг хэлдэг юм байна. Одоогоор манай улс руу нислэг үйлдэж байгаа агаарын тээвэрлэгч компаниудаас Korean Air, Air China, Aeroflot зэрэг компаниуд дээрхи системийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байна. Өөрөөр хэлбэл та энгийн ангилалаар аялсан тохиолдолд 23кг НЭГ ШИРХЭГ, бизнес ангилалаар аялсан тохиолдолд 32кг НЭГ ШИРХЭГ тээш үнэгүй тээвэрлэх боломжтой гэсэн үг бөгөөд харин хойд болон өмнөд америк, карибийн арлууд, австрали, номхон далайн орнууд руу аялахдаа нэг тийзтэй бол энгийн ангилал тус бүр 23кг ХОЁР ШИРХЭГ, бизнес ангилал тус бүр 32кг ХОЁР ШИРХЭГ тээш үнэгүй тээвэрлүүлэх эрхтэй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн МИАТ ХК-ийн лавлах 333-999 дугаарт хандаж авах боломжтой юм.

НАКАМИСЭ/Сэнсоожи/

НАКАМИСЭ/Сэнсоожи/

Токиод гадаад аялагчдын хамгийн их очдог газрын нэг нь НАКАМИСЭ гудамж юм. Манай сайтад өмнө нь СЭНСООЖИ сүмийн талаар мэдээлэл оруулж байсан. /Энд дарж үзнэ үү/ Энэ Накамисэ нь Сэнсоожи сүмтэй залгаа бөгөөд жуулчид энд ирвэл хоёулангаар нь ороод гардаг юм. Тэгэхээр Токиод ирдэг жуулчид энэ хавийг хамруулаад хамгийн их очдог газраар нэрлэсэн байдаг юм. Токиодоо 3-рт жагсдаг. Эдогийн үеийн дүр зургийг хадгалж үлдсэн жуулчдын очих дуртай газрын нэг. Оройдоо театр нь хаачихдаг ч энэ театрт гайхалтай үзэсгэлэнтэй уран зургууд зурагдсан байдаг. Орой Накамисэд очих нь бас их зүгээр. Накамисэ гудамж бол ямар нэг юм худалдаж аваад, идэнгээ алхаж болдогоороо жуулдчын дунд их алдартай. Японы уламжлалт нарийн боовнуудыг төрөл бүрээр хийж худалдаалдаг бөгөөд халуунаар нь идэх боломжтой. Тэнд төрөл бүрийн цагаан будааны боов, шарсан, хайрсан жигнэмэгүүд байдаг нь нарийн боовонд, тэр тусмаа Япон нарийн боов идэж үзэхийг хүссэн хүмүүст яг тохирох газар. Дээр нь тэндон, дожёо, унаги/могой/ загас гэх мэт Япон хоолноос гадна европ хоол ч зарж байдаг. Хүмүүсийн аяллын гол зорилго нь магадгүй “Та хамгийн гол нь сайхан дурсамжтай үлдэх”-д оршдог байх. Үүнд олон зүйл нөлөөлнө. Тэдний нэг нь амттай хоол, сайхан үйлчилгээ. Япон хоол амттай, хүмүүс нь их найрсаг, үйлчилгээ дээд зэргийн хөгжсөн газар. Тиймээс Накамисэд ирсэндээ та харамсахгүй….

САКУРА: Хайрын улирал хаврын дуун. Шинэ бүхний эхлэл болдог

САКУРА: Хайрын улирал хаврын дуун. Шинэ бүхний эхлэл болдог

Японд САКУРА гэдэг дуу олон. Сонсоод байхад ихэнх нь ХАЙРЫН ДУУ байх. Шинээр дурлаж, хайрлаж байгаа хүн. Хуучин дурсамж нь сэргэж хаврын синдромдож байгаа хүн гээд л. Иймэрхүү сэдэвтэй байх. Япон улсад хичээлийн шинэ жил, бизнесийн улирал нь 4-р сарын 1-ээс эхэлдэг. Энэ үед САКУРА дэлгэрдэг болохоор түүнийг яг ЯРГУЙ шиг ойлгоно. ЯРГУЙ идсэн ЯМАА юу юу ч билээ хэлдэг шиг САКУРА цэцгийн доор хавар ирж, дурлал өрнөж, бизнес, сургууль гээд хүмүүс ШИНЭ БҮХНЭЭ ЭХЛҮҮЛДЭГ. Нэг тийм ЭХЛЭЛ-ийг танд НЬЮ ВАЛЬЮ ТРЭЙВЭЛ ХХК санал болгож байна. Бидний САКУРА Аялал 4-р сарын 4-8-нд болно. Хамтдаа ХАВРЫН СИНДРОМ эхлүүлж, хамаг бүхнийг шинээр төлөвлөцгөөе. ТА ЭНЭ ДУУГ СОНСООД ҮЗЭЭРЭЙ.

СЭНСООЖИ СҮМ

СЭНСООЖИ СҮМ

СЭНСООЖИ Сүм. Япончууд төдийгүй, Японд аялахаар ирсэн жуулчид Токиогийн энэ сүмээр заавал очдог гэхэд болно. Тийм дээ ч Токиод жуулчдын очих хамгийн дуртай газрын жагсаалтын №3-т орсоно. Токиогийн ХАМГИЙН ХУУЧИН СҮМ гэдгээрээ 「СЭНСООЖИ」 алдартай. Токио Скай Трийгээс очиход амархан байдаг тул СКАЙ Трий, сүм хоёрыг хамтатгаад үзчихвэл зүгээр байдаг. Токио гэдэг нэршлийн өмнө энэ хотыг ЭДО гэдэг байсан. Эдо гэдэг нь Эдогийн үе гэдэг Японы түүхийн нэгэн үе бөгөөд энэ үед Эдо хотын Шёогүн гэж хэлэх цэргийн жанжин хүчирхэгжиж, Япон орон түүний засаглалын нөлөөнд байсан юм. Тэр үеийн хотоос үлдсэн СҮМ. Мэдээж энд бас Оожёочин буюу Том дэнлүү, Накамисэ зэрэг гудамж, худалдааны зах Эдогийн үеийн байдал, дурсгалыг хадгалан үлдсэн байдаг. Тэнд ЖУУЛЧИД их очих дуртай. Орчин үеийн хот ТОКИО-д тэртээх 200 гаруй жилийн өмнөх сүм хийдийг харах нь жуулчдын нэг хүсэл байдаг бололтой. Тэр ч утгаараа НЬЮ ВАЛЬЮ ТРЭЙВЭЛ ХХК нь Монголчууддаа энэ сүмийг үзүүлэхийг зорьдог. Сэнсоожи сүмийн гол шүтээн нь КАННОН бурхан юм. Энэрэл нигүүлсэлийн Бодьсадвын нууц дүр учир шууд биеэ үзүүлж мөргөж болдоггүй. Түүнтэй ижил түвшний бурхад бол жилд нэг удаа 12-р сарын 13-нд үдээс хойш 14:00 цагт нэг онгойлгож олныг мөргөл үйлдүүлэх явдал байдаг гэнэ. ■ Үндсэн мэдээлэл Нэр: Сэнсоожи Хаяг: Токио, Дайто-Кү, Асакуса 2-3-1 Хэрхэн очих:…

SKY TREE: Тэнгэрийн Мод цамхаг Токиогийн хамгийн олон хүн үздэг газар

SKY TREE: Тэнгэрийн Мод цамхаг Токиогийн хамгийн олон хүн үздэг газар

Токиод очвол заавал үзэх газрын 1-рт Скай Трий буюу Тэнгэрийн мод цамхаг орж байна. “Tokyo SKY TREE” нь 2012 онд ашиглалтанд орсон ТВ цамхаг юм. Эргэн тойронд нь өөр олон үзэх зүйл байдаг бөгөөд богино хугацаанд Токиод ирж байгаа таныг заавал үзээрэй гэж зөвлөх байна. Өндөр нь 634 метр. За бидний мэдэх талбайн хажуу талын Шангрила буюу Централ Тауэраас 10 дахин өндөр. Ер нь зүггүй л өндөр санагдана. Тэр өндөр дээрээс Токио хот мэдээж сайхан харагдандаа. Нэг удаа үзсэн байхад Токио аяллын хамгийн гоё дурсамж, ер нь амьдралын сайхан дурсамжуудын нэг болно гэдэгтэй маргахгүй. Өдөр ч үзэж болно. Гэхдээ оройн цагаар залуус болзох гэж их очдог гэсэн судалгаа байдаг гэнэ. ■ Үндсэн мэдээлэл Нэр:Токио Скай Трий Хаяг: Токио, Сүмида-кү,  ОшиАгэ 1 чо-мэ 1-13 Хэрхэн очих:  Tobu Isesaki Line Narihirabashi Station-ээс алхаад 1 минутын зайтай Цагийн хуваарь: 8:00~22:00(Сүүлийн хүн 21:00 орох) Амралтын өдөр:байхгүй Утас:81-3-5302-3470 Төлбөр: Том хүн 2,060 иен、Дунд, ахлах ангийнхан 1,540 иен, бага ангийнхан 930 иен Билет ашиглах хугацаа:1 цаг Хамгийн гоё үе: Жилийн турш нар жаргаж байх үе Албан ёсны вэб сайт   URL: http://www.tokyo-skytree.jp/

САКУРА Аялал: 04/04-04/08

САКУРА Аялал: 04/04-04/08

САКУРА аяллын хөтөлбөр  Аяллын үргэлжлэх хугацаа: 5 өдөр, 4 шөнө Маршрут: УБ-Токио-УБ чиглэлд аялах. Аяллын хөтөлбөрт Сакура цэцэг үзэх, Одайба, Скай Трий, Накамисэ, Асакусагийн Каминаримон болон халуун рашаан, шоппинг центр зэргийг үзэж сонирхох юм. МАНАЙ АЯЛАЛ: Хэзээ: 2016.04/04-04/08 Аяллын зардал: 2,880,000 төгрөг /Аяллын бүх зардал багтсан үнэ/ Аяллын зардал ба урамшуулал, хямдрал 2,880,000 төгрөг Аялагч бүрт бэлэгтэй Дөрвүүлээ ирж бүртгүүлбэл хүн бүр 5%-ийн хөнгөлөлттэй 20-иос дээш аялагч бүртгүүлбэл хамгийн азтай аялагчийг шалгаруулж онгоцны тийзээр шагнана. -Аялалд оролцогч та азтан болж сугалаанд оролцох эрхтэй болно. Таныг том шагнал хүлээж байгаа. /Аялалд оролцогчдын тоо 20 хүн болбол бид азын сугалааг аяллын ТИЙЗ-ээр урамшуулна/ -Энэхүү аяллын зардал нь зочид буудалд 2 хүн нэг өрөөнд байрлахаар тооцсон болно. Жич: Хэрэв та ганцаараа нэг өрөөнд байрлахаар бол нэмэлт төлбөр төлөх болно. АЯЛЛЫН ЗАРДАЛД: Аяллын зардалд дараах зүйлс багтсан болно. Онгоцны тасалбар Гадаад аяллын даатгал Визний хураамж Хөтөлбөрт заагдсан буудлын үнэ Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний төлбөр Хөтөлбөрт заагдсан хоолны үнэ Аяллын унаа /оролцогчдын тооноос хамааран автобус эсвэл нийтийн унаа/ Аяллын хөтөч Үйлчилгээний зардал АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР: #ӨДӨР# АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР ТЭМДЭГЛЭЛ Өдөр 1. 8:50 УБ-Токио чиглэлийн шууд нислэг.14:30 минутанд Нарита ОУНБ-д газардана.Токио хотруу явна. Ойролцоогоор 1.5 цаг зарцуулна.Зочид буудалд бууна. Гадуур оройн хоол идэхээр явна. *Оройн хоол* Токио…

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛ

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛ

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛД УРЬЖ БАЙНА. Эрхэм та ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ХАМГИЙН АНХНЫ АЯЛАЛ-аараа Япон улсын нийслэл Токио хотыг үзэж, үзэсгэлэнт ФҮЖИ хайрханруу аялах маш сонирхолтой аяллыг сонгоорой. ХЭЗЭЭ: 2015.03.07-03.11 ХОЛБОО БАРИХ: 70078080, 99103264, 98114748 Хаврын урь орсон дулаахан өдрүүдэд үргэлжлэх тус аялалд оролцсоноор: Бичин жилийнхээ азыг сорьж ‪#‎АЯЛАГЧ_БҮРТ_БЭЛЭГТЭЙ‬, ‪#‎АМТТАЙХАН_ХЯМДРАЛТАЙ‬, ‪#‎АЗАА_ҮЗЭЖ_АЯЛЛЫН_БИЛЕТ_ХОЖИХ‬ Хамгийн сайхан аялалд та бүхнийг урьж байна. Хамт олон, гэр бүлээрээ 4-өөс дээш хүн болж бүртгүүлбэл хүн бүрийн аяллын зардал 5% хөнгөрч, дээр нь бэлэгтэй. Хамгийн азтай нь болж чадвал АЯЛЛЫН ТИЙЗ ХОЖИХ боломжтой. Аялалдаа яв, Азаа үз, Арлын ЯПОНыг зориод үз.

1 4 5 6