БЭЙДАЙХЭ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

Бэйдайхэ нь Хятадын Хэбэй мужийн Чинхуандао хотод харъяалагддаг, далайн эргийн амралтын газар юм. Цаг уурын хувьд жилийн 4 улиралтай тул улирлын чанартай ажилладаг. 6, 7, 8, 9-р саруудад жуулчид маш ихээр зорин ирж амардаг бөгөөд 10-р сараас ирэх 5-р сар хүртэл хаагддаг.

20170515_114253

19452842_1223355077771018_2471721840121050987_o

18835195_1451529891536666_2387212_n

 

 

 

 

 

2000 оныг хүртэл Бэйдайхэ нь Хятадын ихэс дээдэс, төрийн удирдлагууд, засгийн газрын эрх баригчид амардаг, энгийн иргэд амрах боломжгүй хөл хорьсон, нууц амралтын газар байжээ.  Үүнээс хойш зах зээлд шилжиж, аялал жуулчлал хурдацтай хөгжиж, Хятадын өөрийн дотоодын жуулчид төдийгүй Орос, Европын болон бусад орны жуулчид ихээр ирж амардаг болсон.

19-CopyНандахэ болон  Чинхуандао хотод өндөр өндөр барилга сүндэрлэх боловч Бэйдайхэд 4 давхараас дээш өндөртэй барилга, байгууламж байхгүй. Учир нь далайгаас ирэх сэрүүн, чийглэг агаарын урсгалыг Бээжин хот руу оруулахгүй, хаана гэж үзээд өндөр барилга барихыг засгийн газраас нь хорьдог байна.

Бэйдайхэ Шар Тэнгисийн эрэг нь алтан шаргал элсээр хучигдсан, байгалийн үзэмж төгс цогцолсон, аялаж амархад нэн тохиромжтой байдаг.

18836547_1451625408193781_1890251182_o

Мэдээж Бэйдайхэ нь Шар далайн гүнээс гаргаж авсан сайн чанарын сувдаараа алдартай. Олон загвар хийц, чамин содон ээмэг, зүүлт, бөгж, энгэрийн хатгуур зүү, бусад бүтээгдэхүүнийг эндээс худалдан авахад тохиромжтой.

Мөн далайн гаралтай бүтээгдэхүүн, хоол хүнсэнд дурлагчид жинхэнэ шинэ, эрүүл хоол хүнс идэх, амтлах боломжтой.

20170515_185659

20170515_185753

20170515_185827

20170515_185834

 

 

 

 

Таны аяллыг дурсамжтай, илүү хөгжилтэй, зугаатай болгоход дараах үзвэрүүд тус болно. Үүнд: Өхөөрдөм хөөрхөн Дельфин болон Далайн хавын тоглолт, далай дээгүүр 3 давхар усан онгоцоор аялах, Нандахэ паркSafari ParkДалайн аквариум, алдарт Цагаан хэрэмний эхлэл, Луугийн толгой, ургамлын цэцэрлэгт хүрээлэн, Бэйдайхэ-н Түүхийн музей….

20170516_1538251

20170516_153055

 

 

19511613_1223355134437679_6096578931803158384_n

 

19399994_1223354964437696_2852111810408738654_n

19477528_1223355087771017_8119918916925825896_o

 

 

1120170515_110928

 

21121870_1542217952467859_2114961558_n

 

18835164_1451530891536566_249733500_n

20170516_092344

20170516_081511

20170516_150501

20170516_151039

20170516_153500

Хариулт үлдээх

Сэтгэгдэлүүд