“Манжуур хот” аяллын тэмдэглэлээс…

“Манжуур хот” аяллын тэмдэглэлээс…

ГАНГАСҮРЭГТЭН овогтой БЯХАРСҮРЭНГИЙН МӨНХТУГ Миний олж харсан #МАНЖУУР хот БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн МАНЖУУР хотруу аялаад ирсэн замын тэмдэглэлээ тантай хуваалцаю гэсэн юм. Хятад-Орос улсын хилийн боомт хот л доо. Уг нь манай компани Манжуур руу аялал хийдэг юм. Гэхдээ захирлаар нь ажилладаг миний бие сая явж үзлээ. Сайн менежертэй болохоор өнөөг хүртэл явах шаардлага гарсангүй. Наадмын олон хоногийг ашиглан, мөн харилцагч маань урьсан тул гэр бүлээрээ аялаад ирлээ. Зарим найзууд МАНЖУУР-т юу үздэг юм гэж хэлдэг. Надад бол хүн хаана ч очсон, өөрөө үзье л гэж бодсон бол сэтгэлдээ таарах, өөрийн дуртай зүйлтэйгээ таарна гэж боддог. Тийм болохоор надад таалагдсан МАНЖУУР, миний олж харсан МАНЖУУР-ын тухай л хуваалцах гээд байгаа юм. Манжуур бол үзэх юм ихтэй. Дээр нь түүхэн талаасаа ч Монголчууд эртнээс нутаглаж буй газар нутаг.    За тэгээд Хүннү эйр компанидаа баярлалаа. Шууд л нисээд яваад оччихлоо. Манжуурын нисэх буудал хоёр давхар сайхан барилга байлаа.  300,000 хүнтэй хот гэхэд олон улсын нислэг хүлээгээд авч байгаа нь бас бахархууштай. Дорнод Монголын хилийн зүүн хойно орших ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймаг гэж буй. Тус аймгийн баруун хойд хэсэгт Манжуур хот оршино. Зүүн, өмнөд, баруун талаараа Шинэ Барга Зүүн хошуу, Шинэ Барга Баруун хошуутай, хойд талаараа Оросын Холбооны Улстай 54 км урттай хилээр хиллэнэ. Манжуур хот болон…

#Манжуур хотын аяллаар…….. Хятадын түүхэн дурсгалт #Музей

#Манжуур хотын аяллаар…….. Хятадын түүхэн дурсгалт #Музей

1906 онд, Оросын хаант засаглалын үед Оросууд #Музейн барилгыг барьж өгсөн бөгөөд одоог хүртэл нэг ч засвар хийгээгүй, тухайн үеийн барьсан хэвээр нь хадгалж иржээ. Тус музейд хятадын хувьсгалын үеийн түүхэн баримтууд, хуучны оёдлын машин, зургууд, сонин содон ховор цаг, тольнууд, анхны газар өмчлөлийн батламж бичиг, гэрлэлтийн гэрчилгээ гээд маш ховор зүйлс хадгалагдаж байна.  

Манжуур хот, Аяллын зургуудаас…

Манжуур хот, Аяллын зургуудаас…

Манжуур нь “Хөгжин булаг” буюу “Бадран дэвших” гэсэн утгатай Монгол нэртэй байсан бөгөөд одоогийн тус нэрийг 1901онд барилгын ажил нь дууссан Хятадын алс дорно дахь төмөр замын “Манжуур” өртөөний нэрээр сольсон түүхтэй. Манжуур нь хойд талаараа ОХУ, баруун талаараа Монгол улстай хилэлдэг Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн хойд хэсгийн Хөлөнбуурийн талд байрладаг хот юм. Нийт газар нутгийн хэмжээ нь 739км2 ба ойролцоогоор 180,000 хүн амтай. 1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болж энэ үеэс эрчимтэй хөгжиж эхэлжээ. Эдүгээ аялал жуулчлал нь өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж, Манжуур хотод дэлхийн хүн зоныг татах барилга байшин нэмэгдсээр байна. Манжуур хот жилд дунджаар 4.5 сая жуулчин хүлээн авдаг байна.    

ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛ НУУР АЯЛАЛ

ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛ НУУР АЯЛАЛ

Нью Валью Трэйвэл ХХК-ий “Итгэлт хамба-Байгаль нуур”-ын ээлжит аялал өчигдөр буюу 7-р сарын 5-нд 56 хүний бүрэлдэхүүнтэй замдаа гарлаа. Эх орныхоо Дархан, Сэлэнгэ аймгуудаар дайрч, цааш Улаан-Үдэ, Байгаль нуураар аялаад ирэх нийт жуулчиддаа сайхан аялаад ирэхийг ерөөе. Энэ удаа нийт 3 байгууллагын 50 гаруй хүнтэй явсан аялал маань 4 өдөр, 3 шөнийн аялал байх бөгөөд Монгол өвөг дээдсийн нутаг Байгаль нуурт хүрч, тасарсан яс, үсэрсэн цусны тасархай Буриад зон олонтойгоо уулзаад ирэх билэгтэй сайхан аялал болно. Улаанбаатар хотоос хөдлөхдөө хур бороо дагуулан явсан жуулчдын маань аяны шар зам өлзийтэй байг.

Сумо аялал

Сумо аялал

Ёкозуна Хакүхо М. Даваажаргал 33 дахь түрүүгээ авах үед буюу Сумо бөхийн түүхэнд мөнхрөх, хамгийн олон түрүүлсэн бөх болох агшинг хуваалцаж, зохион байгуулсан СУМО аялал.
Монголын Сумо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан уг аялалд 51 хүн оролцсон бөгөөд олуулаа Их аваргынхаа дээлийн захыг мушгиж, Япон орон тэр дундаа Токио хоттой танилцлаа.
Бидний аялал Японы Сумо бөхийн ордон, дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг болох ТЭНГЭРИЙН МОД буюу SKY TREE дээр гарч, Токио хотыг харах.

“Монос” ХХК 2014 оны шилдэг ажилтнуудын аялал

“Монос” ХХК 2014 оны шилдэг ажилтнуудын аялал

Монголын эмийн салбартаа тэргүүлэгч “Монос” группын 2014 оны шилдгүүдэд зориулсан аяллыг
2015 оны 1-р сард зохион явууллаа.
Бидний аялал дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг болох ТЭНГЭРИЙН МОД буюу SKY TREE дээр гарч, Токио хотыг харахаар эхэлж,Японы Сумо бөхийн ордон, Япон улсын аялал жуулчлалын цөм болсон хиймэл арал Одайбагаар зочилж, алдарт Мадам Тюссэ-н музейг үзэж, халуун рашаанд тухлан алжаалаа тайлж, Япон хоол зооглох зэргээр Японы эртний соёл, өнөөгийн хөгжлийн өнгө төрхийг үзэхийн зэрэгцээ, Япон улсын эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.

“Хар зүрхний хөх нуур” фото аялал 

“Хар зүрхний хөх нуур” фото аялал 

“Хар зүрхний хөх нуур” фото аялал  /2014.06.20-06.22/ Фото зураг авах техникийн сургалт бүхий аяллыг зохион байгуулсан ба тус аялал нь байгалийн үзэсгэлэнт болон түүх соёл, шашны дурсгалт газар болох ба Хар зүрхний Хөх нуур, Хангал нуур, Балданбарайвун хийд, Гүн галуутай зэрэг газруудад явагдаж өнгөрлөө. Гүн галуутай байгалийн цогцолбор газар Аялагчид маань цэцэг болон шавьжны зургийг авч сурахаар хамгийн их сонирхож байлаа.