Аглаг бүтээлийн сүм

Аглаг бүтээлийн сүм

Улаанбаатар хотоос 97км-д Төв аймгийн Борнуур сумын нутагт байдаг байгалийн үзэмж, хад чулууны тогтоцтой Далийн ам хэмээх газар Аглаг бүтээлийн сүм оршдог. Бурханч лам Пүрэвбатын байгалийн чулуун дээр хийсэн сийлбэрүүд болон бусад сонирхолтой бүтээлүүд, ганц эвэрт морь, эвэртэй туулай, 5 толгойтой загас зэрэг Монгол орны өнцөг булан бүрээс цуглуулсан музейн сонин содон үзмэрүүдийг үзэж сонирхохын зэрэгцээ, эрүүл агаарт гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо аялж, амарч цагийг зөв өнгөрөөх боломжтой.

“Гайхамшигт Хөвсгөл” аялал 

“Гайхамшигт Хөвсгөл” аялал 

Өнгөрсөн 2014 онд “Гайхамшигт Хөвсгөл” аяллыг Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ гэсэн маршрутаар 2 удаа зохион явуулсан билээ. Манай аялагчид Элсэнтасархай, Хархорин, Эрдэнэзуу хийд, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал, Галтын халуун рашаан, Хөвсгөл далай, Урантогоо уул, Амарбаясгалант хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудтай 7 шөнө 8 хоногийн турш танилцлаа.
Тайхар чулуу. Хархорингоос Хоргын тогоо явах зам зуур Архангай аймгийн Их Тамир сумын нутагт бий.

Гурван нуур

Гурван нуур

Аяллын маршрут: УБ-Хар зүрхний хөх нуур-Балданбэрээвэн хийд-Өглөгчийн хэрэм-Дадал сум-Гүн галуутай-УБ Аяллын хөтөлбөр: Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах Эзэн богд Чингис хааны Хөх нуурын эрэг, Хар зүрхний энгэр нутгаар нутаглаж байсан түүхэн дурсгалт Хар зүрхний хөх нуурын байгалийн үзэсгэлэнтг бахдана. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 400 жилийн түүхт Халхын Утай гүмбэн хэмээн Энэтхэг, Түвдийн буддист лам нарын дунд алдаршсан Балданбэрээвэн хийдийг үзэж сонирхоно. Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Дайчин уулын энгэрт шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан Өглөгчийн хэрэм үзнэ. Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдаж буй “Алтаргана-2014” буриад зоны дуу хуур, бүжиг наадам, яруу найраг, хошин шог, шагайн харваа, буриад сурын харваа, бөх, хурдан морины уралдаан, буриад гоо бүсгүйн тэмцээнийг үзэж сонирхоно. Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо “Гурван нуур”-ын байгалийн өвөрмөц тогтоцтой нуураар аялна. Хэнтий аймгийн Баян-Адарга суман дахь “Монгол хатадын өргөө” цогцолбор, Өндөрхаан хотоор дайран өнгөрнө. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутай нуур, Хэрлэн голын хөвөөн дээр, байгалийн бас нэгэн гайхамшиг дунд үдшийг өнгөрүүлнэ. Өндөр гэгээн Занабазарын нэр хайрласан Тамган өндөр хэмээх байгалийн үзэсгэлэнг бахдана. Аялалд оролцох үнэ: Нэг хүний төлбөр 400000 төгрөг бөгөөд аяллын үнэнд унаа тээврийн үнэ, бүс нутагт нэвтрэх хураамж, үдийн цай, цэвэр ус, аяллын хөтөч зэргийн зардлууд багтсан болно. Аяллын зөвлөмж: Фото аппаратныхаа цэнэг батерейг хангалттай…

Хөвсгөл

Хөвсгөл

Аяллын маршрут: УБ-Хөгнө тарни–Хархорин-Хорго,Тэрхий цагаан нуур–Хөвсгөл-Амарбаясгалант хийд-УБ Аяллын хөтөлбөр: Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн заагт орших байгалийн цогцолборт газарт Элсэн тасархай, Хөгнө тарнын элс,  Хөгнө хан уул, Өндөр гэгээн Занабазар хутагтын үүсгэн байгуулсан Өвгөний хийд болон Эрдэнэхамбын хийдийн туурь, сүүлд сэргээсэн суварга дуган зэргийг үзэж сонирхох боломжтой. Архангай аймгийн Ихтамир сумын нутагт байрлах 18 метр өндөртэй, боржин чулуунаас бүтсэн Тайхар чулуу буюу хадан цохио үзнэ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Хархорин, Эрдэнэ зуу хийд, Хархорум музейг үзээд Эзэнт гүрний зураг бүхий ханан хөшөөд, эр хүний чулуу, Мэлхий чулуу зэргийг үзэж сонирхоно. Архангай аймгийн Тариат сумын нутагт Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнг бахдана. Монгол орондоо төдийгүй Дэлхий цэнгэг усны нөөцөөрөө гайхагддаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий Хөвсгөл нуур үзэж, нуурын эргээр явган аялал хийж байгалийн сайханг бахдана. Сүхбаатар хөлөг онгоцоор Хөвсгөл далайд аялах боломжтой. Булган хот, Эрдэнэт хотоор дайрч Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийд Амарбаясгалант хийдийг үзэж сонирхоно. Аялалд оролцох үнэ: Нэг хүний төлбөр 550000 төгрөг бөгөөд аяллын үнэнд унаа тээврийн үнэ, бүс нутагт нэвтрэх хураамж, үдийн цай, цэвэр ус, аяллын хөтөч зэргийн зардлууд багтсан болно. Аяллын зөвлөмж: Фото аппаратныхаа цэнэг батерейг хангалттай авч явах хэрэгтэй. Олон хонгийг аялал учир аялагч нар аялалд тохиромжтой хувцас авж явах хэрэгтэй. Аялагчид нэгэн баг хамт олон болж…