Токиогийн хавар аялалд урьж байна

Токиогийн хавар аялалд урьж байна

Токиогийн хавар аяллын хөтөлбөр Аяллын үргэлжлэх хугацаа: 5 өдөр, 4 шөнө Аяллын маршрут: УБ-Токио-УБ Эхний өдөр. Өглөө: 08.20 цагаас УБ-Токио чиглэлийн шууд нислэгээр ниснэ. Орон нутгийн цагаар 13:55 газардах ба аяллын автобусаар зочид буудал руугаа явна. /Автобусаар Токио хот руу 1 цаг гаруй явна/ Орой: Зочид буудалдаа байрлаад оройн хоолоо идсэний дараагаар амарна. Хоёрдахь өдөр.      Өглөө: Өглөөний цайны дараа, сумогийн ордонд байх сумогийн музейг үзэж, дурсгалын зураг авахуулна. Өдөр: Токио хотын эртний түүхт худалдааны гудамж Накамисэгээр зугаалан, бэлэг дурсгалын зүйлс худалдан авч төрөл бүрийн уламжлалт хоол ба амттанг амтлах боломжтой. Орой: Дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Sky tree дээрээс Токио хотын үдшийг харах болно. Гуравдахь өдөр.     Өглөөний цайны дараагаар, Токио хотын аялал жуучлалын төв болох Одайба дүүрэг рүү явах ба дэлхийн болон Японы брэндүүд нэг дор байх Diver city Plaza-д шоппинг хийнэ. Өдрийн хоолын өөрсдөө иднэ. Дөрөвдэх өдөр. Өглөөний цайны дараагаар дахин Одайба дүүрэгт очин, Японы уламжлалт халуун рашаанд орж алжаалаа тайлах болно. Халуун рашаан нь өөртөө олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг бөгөөд ядаргаа, стресс тайлдаг увидастай. Мэдээж олон давтамжтай орох нь сайн ч, ердөө нэг удаа орох төдийд таны алжаал ядаргааг хангалттай тайлж чадна.    Тавдахь өдөр. Өглөө: Өглөөний цайны дараагаараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд…

Энэтхэг

Энэтхэг

Аяллын маршрут: УБ-Бээжин-Дели-Ладак-Дели-Бээжин-УБ Аяллын хөтөлбөр: Чингис хаан нисэх онгоцны буудлаас Бээжин хотын олон улсын нисэх буудлаар дамжин Шинэ Дели рүү очоод хэсэг хугацааны дараа Ладак руу аялах аялал юм. Ладак хоттой танилцан худалдан авалт хийнэ. Намжал дацангийн лам нар Дүйнхор бурханы зан үйлийн цам бүжихийг очиж үзнэ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад Элчин сайдаар сууж байсан Кушок Бакула Ринбучей багшийн хийдээр зочлон мөргөлж хийж лам нарын уншлага номонд ар гэр, ах дүүгээ даатгах арга хэмжээнд оролцоно. Дээрхийн Гэгээнтэн Дүйнхор бурханы авшиг хайрлахад арга хэмжээнд оролцон хуралд сууж, Гэгээнтэн насан хутагийн авшиг хайрлахыг үзнэ. Ладак хоттой танилцан худалдан авалт хийнэ. Шинэ Дели хоттой танилцан Kutup Minar хуучны цамхаг очиж үзэн худалдан авалт хийж болно. Дэлхийн долоон гайхамшигийн нэг болох Таж Махалыг сүндэрлүүлсэн Агра хотыг зорин Таж Махалын сүмээ үзэж зургаа татуулаад хоттой танилцана. Бүх өдрүүдэд аяллын хөтөч газарчлан, аялалтай холбоотой бүхий л мэдээллийг танд хүргэн таны тав тухтай аяллыг хангаж ажиллана. Аялалд зөвлөмж: Виз авахад хугацаа зарцуулагдах тул та 6 сарын 20-оос өмнө бүртгүүлнэ үү Паспортны хугацаа болон зөрчилгүй байх хэрэгтэй. Аяллын багийн ахлагчийн зааврыг мөрдөн бусад аялагчтай соёлтой харилцах Аялалд авч явахад тохиромжтой алхахад тохирсон намхан ултай гутал, нимгэн даавуун хувцас, нарны малгай, нүдний шил, нарны тос, халаасны мөнгө зэргийг бэлдсэн байх. Мах олдохгүй тул махаа шуузлан бэлдэж авч явах Цаг агаарын хувьд харьцангуй дулаан бүс учраас хувцсаа…

Станбул шоппинг аялал

Станбул шоппинг аялал

Аяллын маршрут: УБ – Станбул -УБ Аяллын хөтөлбөр: Чингис хаан нисэх онгоцны буудлаас Турк улсын худалдаа наймаа, арилжааны хот Станбул руу явах аялал юм. Энэ аялалд худалдаа наймаа эрхэлдэг болон энгийн дэлгүүр хэсэх сонирхолтой аялагчид явах боломжтой. Зөвхөн дэлгүүр хэсэх бус дэлхийн алдартай брендийг худалдаалдаг томоохон худалдааны төвүүдээр дэлгүүр хэсэнгээ Станбул хотын жуулчдыг ихээхэн татдаг үзмэрүүдийг үзэх болно. Олон улсын наймаачдийн бөөний төв болох Лалели зах, Турк улсын үндэсний үйлдвэрлэлийн  алт мөнгөн эдлэл, ургамлын гаралтай цай, эм, анагаах ургамлын орц бүхий бүтээгдэхүүний Капали Чарши зах, 354 төрлийн дэлхийн бренд барааны дэлгүүр, орон орны хоолны ресторан, кинотеатр, зугаа цэнгээний газрууд байрласан европын хамгий том Cevahirхудалдааны төв бөөнөөр барааг худалдан авах боломжтой. Таксим хэмээх жуулчны гудамжаар Таксим ресторанд дэлхийд ганц байдаг турк үндэсний архи Раки архи ууж, турк үндэсний тусгай хоол идэж үзэх болно. Senlikoy дүүрэгт байрладаг хэмжээгээрээ дэлхийд 2 дугаарт орох далайн аквариум үзэх, Европын хамгийн өндөр барилга болох Станбул Сафир шилтгээнд очиж 55 дугаар давхарт гарж шөнийн Станбулыг үзэж сонирхоно. Сафир шилтгээнд өдрийн хоол иднэ. Бүх өдрүүдэд аяллын хөтөч газарчлан, аялалтай холбоотой бүхий л мэдээллийг танд хүргэн таны тав тухтай аяллыг хангаж ажиллах болно. Аялалд зөвлөмж: Паспортны хугацаа болон зөрчилгүй байх хэрэгтэй. Аяллын багийн ахлагчийн зааврыг мөрдөн бусад аялагчтай соёлтой…

1 2 3 4