ФҮЖИ уулруу авирах шууд нислэгтэй аялал

ФҮЖИ уулруу авирах шууд нислэгтэй аялал

Аялал бол бидний амьдралын АЛТАН ДУРСАМЖУУД болон үлддэг. Манай хамт олон та бүхэнд “Таны амьдралын дурсамж” болох нэгэн аяллаа танилцуулж байна. Та Японы Хамгийн өндөр уул, жил 250,000 орчим хүмүүс авирдаг Алдарт ФҮЖИ ууланд авирч, халуун рашаан тухлан саатаж, Японы уламжлалт зочид буудал болох “РЁКАН”-д буудаллаж, “Фүжи Сафари парк” буюу байгаль дээрх зэрлэг амьтдын хүрээлэнгээр зугаалж, Тэнгэрийн мод “SKY TREE” цамхагийг үзэж, дээрээс нь Токио хотыг тольдож, Токиогийн эртний худалдааны гудамж Накамисэгээр орж, Сэнсоожи эртний сүмд морилж, хүссэнээрээ шоппинг хийж, дуртай юмаа авах бүх төрлийн брэнд бүтээгдэхүүний шоппинг моллоор гутлын улаа эргэж, шавайгаа ханатал хэсэх АЯЛАЛ-даа урьж байна. Бид та бүхнийг ЯПОН Улстай итгэл төгс танилцуулья. ХОЛБОО БАРИХ, БҮРТГҮҮЛЭХ: 93238080,99049734, 99103264, 94001466, 70078080 утсаар лавлана уу. travel@new-value.mn  

ДОМОГТ ФҮЖИ авиралт, аялал

ДОМОГТ ФҮЖИ авиралт, аялал

Япон улсын ДОМОГТ ФҮЖИ ууланд авирч, аялах нэгэн боломжийг та бүхэндээ санал болгож байна. 3776 м, Япон улсын хамгийн өндөр цэг. Дэлхий дээрх Галт уулуудын хамгийн том тогоонуудын нэг. Жуулчдын, уулчдын нүд сэтгэлийг хужирладаг энэ уулан дээрээс өглөө нарыг тольдож, үүлний дээрээс хорвоог харж, өөрийгөө тэнгэрт байгаа мэтээр төсөөлөх хэр байх бол. Тэртээ доор үүл, тэрнийх нь доороос наран мандана. Газар дээр “30” хэмийн чийгтэй халуун байгаа бол уулын дээр жирийн үед бараг л “0”хэм. Салхи үлээж, бороо шивэрсэн, манан дунд ч та зогсож байж мэднэ. Өөрийгөө тэнгэрийн амьтан гэж төсөөлөхүйц орчин бүрдсэн байх вий. Дэлхийн жуулчид ФҮЖИ санд авирч, дээрээс нь ертөнцийг, Япон улсыг, Үүлийг, Нарыг, эргэн тойрныг тольдож, дурандаа буулгахыг хүсдэг. Авиралт хийх тухайн үеийн цаг агаараас хамаарч танд байгалийн хамгийн гайхамшигтай сонин агшнуудын гэрч болж, дурандаа буулгах боломж бий. Манан хүүшлэж, дээш хөөрч, мандах нарны туяа манан дунд гэрлийн хугарлаар, солонгорон, дугуйрч, бидний газар дээр барих гээд хөөдөг солонго, таны нүдний өмнө хэдхэн метрийн тэртээд дугуйран бүтэн тойрог үүсч харагдана. Алган тавьсан мэт харагдах тэр солонго 2-3 давхар үүсч харагдах нь бий. Энэ мэт олон гайхамшигийг ФҮЖИ уулнаас та харах боломжтой. Мэдээж бидний хөтөлбөрт өөр олон зүйл багтсан. Түүнийг нь та ХӨТӨЛБӨР-өөс олж үзнэ үү!

Монгол-Солонгос Бизнес Үзэсгэлэн, аялал

Монгол-Солонгос Бизнес Үзэсгэлэн, аялал

Таны өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгаа бизнесийг бид өргөжүүлэхэд тань туслая! ХЭЗЭЭ: 2016.05.24-28 ХААНА: БНСУ, НОНСАН ХОТ ЗОРИЛГО Монголын Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл, хэрэглэгчдэд таниулах эрэл хайгуул. Хоёр талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааны гэрээ хэлцэл Нонсан хот болон Монголын хот, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа Солонгосын дэвшилтэт аж ахуй нэгжүүдтэй танилцах, тойрон аялал БИЗНЕС ФОРУМ: Монгол, Солонгосын бизнесмэнүүдийг уулзуулах, тэдгээрийн хооронд ажил хэргийн бодит яриа хийгдэж, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах түвшний бизнес форум, бизнес үзэсгэлэн зохион байгуулагдана. Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг Солонгосын Нонсан хотын зах зээлд таниулж, Солонгос хэрэглэгчид ойртох, Монгол улс, Монгол брэндээ танилцуулах өдөрлөг болно. #Made In Mongolia# бүтээгдэхүүнүүд Нонсан хотын зах зээлд гарах үүд хаалгыг бий болгохыг зорих, урт хугацааны хөтөлбөр, хамтын ажиллагааны эхлэлийг бий болгох. БИЗНЕСИЙН САЛБАР:  ХАА: Жимс, жимсгэнэ тариалах, боловсруулалт, худалдаа Барилгын материал, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа Хүнс, хүнсний үйлдвэрлэл, худалдаа Өргөн хэрэглээ/ гэр ахуйн бараа/ үйлдвэрлэл, худалдаа ЗОХИОН БАЙГУУЛАЛТ /Урьдчилсан байдлаар/ 1.      Бизнес форум, бизнес үзэсгэлэн, бизнес тусгайлсан уулзалт –      09:30-12:00 Бизнес форум зохион байгуулах. Төр засгийнхан болон бизнесийн төлөөллүүд хоёр талын бизнес, эдийн засаг, салбарын мэдээллийг харилцан хүргэж, хэлэлцэх. –      12:00-13:30 Үдийн цай –      13:30-17:30 Зассан талбайд компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаа эрхлэх –      14:00-17:00 Тусгайлсан бизнес…

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛ

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛ

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛД УРЬЖ БАЙНА. Эрхэм та ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ХАМГИЙН АНХНЫ АЯЛАЛ-аараа Япон улсын нийслэл Токио хотыг үзэж, үзэсгэлэнт ФҮЖИ хайрханруу аялах маш сонирхолтой аяллыг сонгоорой. ХЭЗЭЭ: 2015.03.07-03.11 ХОЛБОО БАРИХ: 70078080, 99103264, 98114748 Хаврын урь орсон дулаахан өдрүүдэд үргэлжлэх тус аялалд оролцсоноор: Бичин жилийнхээ азыг сорьж ‪#‎АЯЛАГЧ_БҮРТ_БЭЛЭГТЭЙ‬, ‪#‎АМТТАЙХАН_ХЯМДРАЛТАЙ‬, ‪#‎АЗАА_ҮЗЭЖ_АЯЛЛЫН_БИЛЕТ_ХОЖИХ‬ Хамгийн сайхан аялалд та бүхнийг урьж байна. Хамт олон, гэр бүлээрээ 4-өөс дээш хүн болж бүртгүүлбэл хүн бүрийн аяллын зардал 5% хөнгөрч, дээр нь бэлэгтэй. Хамгийн азтай нь болж чадвал АЯЛЛЫН ТИЙЗ ХОЖИХ боломжтой. Аялалдаа яв, Азаа үз, Арлын ЯПОНыг зориод үз.

1 2