ШИЗҮОКА (ТОКИО) ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ 2019

ШИЗҮОКА (ТОКИО) ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ 2019

Жилдээ ганцхан удаа тохиох #УБ_Шизүока шууд нислэгтэй, хямд аялалдаа амжиж бүртгүүлээрэй.  Дэлхийн өндөр хөгжилтэй #Япон орон, тэр дундаа #ТОКИО хот, #ШИЗҮОКА мужаар(#Фүжи_уул) аялан, түүхийн дурсгалт газрууд, техник технологийн дэвшил, Япон үндэстний зан заншил, бие биенээ хүндэтгэх, эх орноо хайрлах агуу их соёл уламжлалтай танилцан, #Токио2020_Олимпийн мэдээлэл авах болно. Манай аяллын хөтөлбөрт: Фүжи уул, Фүжи уулын мэдээллийн төв, Ширайто хүрхрээ, агаарын дүүжин лифт, Тоор жимсний талбай, амталгаа, Мэйжү-Жингү сүм, Шинагава далайн амьтдын усан сан, Хачико нохойны хүрэл хөшөө, Одайба арал, Эрх чөлөөний хөшөө, Солонгон гүүр,  Фүжи тв, Виноны үйлдвэр, амталгаа, Халуун рашаан, Тоёота авто машины парк, 45 давхараас Токио хотыг тольдон харах хотын захиргааны байр зэрэг олон олон хөтөлбөр таныг хүлээж байна. Аяллын хугацаа: 2019.08.05 – 10  (6 өдөр /5 шөнө) Аяллын төлбөр: 3.190.000 төгрөг Аяллын утас: 94001466, 94001377, 99103264, 70078080 Аяллын хөтөлбөр:   ӨДӨР 1:    /2019.08.05/ 

ХАЙЛААР – ХАРБИН АЯЛАЛ

ХАЙЛААР – ХАРБИН АЯЛАЛ

                                                                               Харбин хот нь үзэсгэлэнт байгал, жил бүрийн ❄өвөл баригддаг мөсөн хотхон, цасан баримлуудаараа дэлхийд алдартай. Мөн Харбин хотыг “Дорнын Парис” ч гэж нэрлэдэг. Таныг 7 хоног бүрийн Мягмар гаригт гарах 2 хотын аялалдаа урьж байна. Манай хөтөлбөрт: “Посейдоны хаант улс” усан парк, Гэгээн Софиягийн сүм, Сунгари гол, Сунгари гүүр, Нарны арал, Шоппинг: Хайлаар, Харбин хотын Их дэлгүүр, худалдааны төв…

УЛААНЦАВ-БЭЙДАЙХЭ (ШАР ДАЛАЙ) АЯЛАЛ

УЛААНЦАВ-БЭЙДАЙХЭ (ШАР ДАЛАЙ) АЯЛАЛ

                            БЭЙДАЙХЭ-ШАР ТЭНГИСИЙН эрэг нь алтан шаргал элсээр хучигдсан, байгалийн үзэмж төгс цогцолсон, аялаж амархад нэн тохиромжтой бүс нутаг юм. Аяллын хөтөлбөрт: Улаанцав хотын 5 одтой тансаг зэрэглэлийн “Water World” усан паркд амрах, Бэйдайхэ далайн эрэг дээр амарч, наранд биеэ шаран, шөнийн гэрлэн шоу бүхий задгай талбайд амьд хөгжмийн тоглолт үзэнгээ дуулж бүжиглэн, халуун рашаанд орж алжаалаа тайлхаас гадна дэлхийн хамгийн том элсэн байгууламжаар зугаалж, ухаалаг хөөрхөн далайн хав, далайн гахайн үзүүлбэр шоу үзэж, усан доорх хонгилоор аялан далайн амьдралтай танилцан, далай дээгүүр дарвуулт завиар аялан гайхалтай мэдрэмжийг авах олон сонирхолтой хөтөлбөр багтсан. Аяллын хугацаа: 8 шөнө/9 өдөр Аяллын үнэ: 990.000₮ ,      1-7 настай хүүхэд: 540.000₮  АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР   ӨДӨР 1:   /Баасан/ Улаанбаатар – Замын-Үүд  / Галт тэрэг…/ 16:30 цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр цугларч, галт тэргэнд суун, 17:15 цагт Замын-Үүд рүү хөдөлнө.  /Энэ шөнө галт тэргэнд хононо/  ӨДӨР 2    /Бямба/ Замын-Үүд – Эрээн – Улаанцав хот / Оройн хоол/ Өглөө 07:15 цагт Замын-Үүдэд ирнэ. Аяллын унаа тосон авч, 2 улсын хил гаалиар нэвтэрнэ. Улаанцав хот руу явна. Улаанцав хотод ирж, 5 одтой “Water World” цогцолборын амралтын өрөөнд байрлана. 18:00-20:30 Орой хоол (буфет) Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний  халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна. Усан парк, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ. ӨДӨР 3    /Ням/ Улаанцав хот-Бэйдайхэ  /  Өглөөний цай, оройн хоол/…

АВАТАР, ТЭНГЭРИЙН ХААЛГА АЯЛАЛ

АВАТАР, ТЭНГЭРИЙН ХААЛГА АЯЛАЛ

Дэлхийн #ЮНЕСКО-н өвд бүртгэгдсэн, үүлэн дундах #диваажин мэт, таны эр зоригийг шалгах #ОНЦГОЙ, ГАЙХАЛТАЙ аялал байх бөгөөд давхар ХАРБИН  хотоор  аялна.  Аяллын хөтөлбөрт: Шилэн гүүр, Тэнгэрийн хаалга уул, Шар Луугийн агуй, БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, 7455 м агаарын дүүжин зам, Тэнгэрийн багана #Тианмэн уул, Жанжиажэ ойн хүрээлэн, Алтан ташуур горхи, 99 нугачаат замын аялал, Шоу тоглолт… зэрэг олон хөтөлбөр таныг хүлээж байна. Утас: 94001466, 94001377, 98114748, 70078080          Аяллын хугацаа: 8 өдөр /7 шөнө Аяллын төлбөр: 2.290.000 Аяллын хөтөлбөр:   ӨДӨР 1:  Улаанбаатар – Хайлаар – Харбин / Нислэг, оройн хоол, галт тэрэг/ 12:40 Чингис  хаан ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ. 14:40 Хайлаар хотын чиглэлд хөөрнө.    (MR881) 17:00 Хайлаар хотын ОУНБуудалд  бууна. Оройн хоол иднэ. 21:05 цагт №К7092 галт тэргээр  Харбин хот руу явна.   /Энэ шөнө галт тэргэнд хононо/  ӨДӨР 2   Харбин – Жанжиажэ хот /  нислэг, оройн хоол, зочид буудал/ 06:31 цагт Харбин хотод ирнэ. 08:45 цагт CZ6277 дугаартай нислэгээр Жанжиажэ  чиглэлд ниснэ. 14:50 цагт  Жанжиажэ-д бууна. Зочид буудалд ирж, байрлана. Оройн хоол иднэ. Амралт, чөлөөт цаг. ӨДӨР 3  Жанжиажэ хот /  Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/ Өглөөний цай ууна. Жанжиажэ Гранд Канионд байрлах Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр сэтгэл догдлуулж зүрх булиглуулсан аяллыг хийнэ. Өдрийн хоол “Шар луун агуй”-аар аялна. Оройн хоолны дараа тоглолт үзүүлбэр, шоутай. ӨДӨР 4    Жанжиажэ хот  /  Өглөө, орой хоол,  зочид буудал/ 07:00-08:00 Өглөөний цай….

Манжуур аялал (автобус)

Манжуур аялал (автобус)

“МАНЖУУР” ХОТЫН АЯЛАЛ (Гэр бүр, найз нөхөд, байгууллага, анги, хамт олны захиалгаар тусгай аялал зохион байгуулж байна) АЯЛЛЫН ОНЦЛОГ:  Ая тухтай үйлчилгээ, мэргэжлийн хамт олон, 4 одтой тохилог зочид буудал, 9 төрлийн халуун рашаан (улаан вино, сүү, ногоон цай, улаан сарнай, лаванда цэцгийн хандтай …), саун бассейн, диско, 3 орны урлагийн тоглолт, шоу үзүүлбэр, амттай, сонголтын олон төрлийн хоол, Манжуур хотын аялал (Матрёшка хүүхэлдэйн талбай, Матрёшка зочид буудал, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Музей)…         ХОЛБОО БАРИХ:  94001466, 94001377, 70078080, 93238080, 99103264 Аяллын хугацаа: 5 өдөр/5 шөнө   ӨДӨР 1:  

МАНЖУУР ХОТЫН АЯЛАЛ

МАНЖУУР ХОТЫН АЯЛАЛ

“МАНЖУУР” ХОТЫН АЯЛАЛ (Гэр бүр, найз нөхөд, байгууллага, анги, хамт олны захиалгаар тусгай аялал зохион байгуулж байна) АЯЛЛЫН ОНЦЛОГ:  Манжуур хот руу шууд нислэгтэй, ая тухтай үйлчилгээ, мэргэжлийн хамт олон, 4 одтой тохилог зочид буудал, 9 төрлийн халуун рашаан (улаан вино, сүү, ногоон цай, улаан сарнай, лаванда цэцгийн хандтай …), саун бассейн, диско, 3 орны урлагийн тоглолт, шоу үзүүлбэр, амттай, сонголтын олон төрлийн хоол, Манжуур хотын аялал (Матрёшка хүүхэлдэйн талбай, Матрёшка зочид буудал, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Музей)…   ХОЛБОО БАРИХ:  94001466, 94001377, 70078080, 93238080, 99103264 Аяллын хугацаа: 4 өдөр/3 шөнө      ӨДӨР 1:  

БЭЙДАЙХЭ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

БЭЙДАЙХЭ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

Бэйдайхэ нь Хятадын Хэбэй мужийн Чинхуандао хотод харъяалагддаг, далайн эргийн амралтын газар юм. Цаг уурын хувьд жилийн 4 улиралтай тул улирлын чанартай ажилладаг. 5-р сарын дундаас 6, 7, 8, 9-р саруудад жуулчид маш ихээр зорин ирж амардаг.           2000 оныг хүртэл Бэйдайхэ нь Хятадын ихэс дээдэс, төрийн удирдлагууд, засгийн газрын эрх баригчид амардаг, энгийн иргэд амрах боломжгүй хөл хорьсон, нууц амралтын газар байжээ.  Үүнээс хойш зах зээлд шилжиж, аялал жуулчлал хурдацтай хөгжиж, Хятадын өөрийн дотоодын жуулчид төдийгүй Орос, Европын болон бусад орны жуулчид ихээр ирж амардаг болсон. Нандахэ болон  Чинхуандао хотод өндөр өндөр барилга сүндэрлэх боловч Бэйдайхэд 4 давхараас дээш өндөртэй барилга, байгууламж байхгүй. Учир нь далайгаас ирэх сэрүүн, чийглэг агаарын урсгалыг Бээжин хот руу оруулахгүй, хаана гэж үзээд өндөр барилга барихыг засгийн газраас нь хорьдог байна. Бэйдайхэ-н Шар Тэнгисийн эрэг нь алтан шаргал элсээр хучигдсан, байгалийн үзэмж төгс цогцолсон, аялаж амархад нэн тохиромжтой байдаг. Мэдээж Бэйдайхэ нь Шар далайн гүнээс гаргаж авсан сайн чанарын сувдаараа алдартай. Олон загвар хийц, чамин содон ээмэг, зүүлт, бөгж, энгэрийн хатгуур зүү, бусад бүтээгдэхүүнийг эндээс худалдан авахад тохиромжтой. Мөн далайн гаралтай бүтээгдэхүүн, хоол хүнсэнд дурлагчид жинхэнэ шинэ, эрүүл хоол хүнс идэх, амтлах боломжтой.         Таны аяллыг дурсамжтай, илүү хөгжилтэй, зугаатай болгоход…

МАНЖУУР – ШАР ТЭНГИСИЙН АЯЛАЛ /БЭЙДАЙХЭ/

МАНЖУУР – ШАР ТЭНГИСИЙН АЯЛАЛ /БЭЙДАЙХЭ/

Аялал жуулчлалын таатай бүс, жуулчдын зорин очиж амардаг “Шар Тэнгис”-н(Beidaihe) аялалдаа урьж байна. Хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялахад хамгийн тохиромжтой, хамгийн хямд, далайн эргийн аялал гэдгээрээ онцлогтой. 7 хоног бүр тогтмол аялалтай тул та өөрийн хүссэн цагтаа аялах боломжтой.   Аяллын хугацаа: 8 өдөр Аяллын төлбөр(6, 9 сар): 1.290.000 төгрөг Аяллын төлбөр(7, 8 сар): 1.490.000 төгрөг Аяллын хөтөлбөр:   ӨДӨР 1:  

TYPHOON УСАН ПАРК /ВЬЕТНАМ/

TYPHOON УСАН ПАРК /ВЬЕТНАМ/

Зүүн өмнөд Ази дахь хамгийн том  Typhoon усан парк нь 2017 оны 4-р сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд 23 га талбай бүхий энэхүү усан парк нь Вьетнам улсын Ха Лонг хотын Sun World Halong Complex-д оршдог. Typhoon усан паркыг дэлхийн хамгийн орчин үеийн загвар шийдлээр барьж байгуулсан. Дотроо гэр бүл, хүүхэд, өсвөр насныхан буюу адал явдал сонирхогчдод зориулсан  тоглоомын 3 хэсэгтэй тул бүхий л насны хүмүүс зорин ирж, хамтдаа цагийг зугаатай, дурсамжтай өнгөрүүлэх боломжтой. Хэрвээ та адал явдалт тоглоом тоглох дуртай бол “Dragonback falls”, “Thunder falls” зэрэг тоглоомууд дээр тоглож жинхэнэ кайфыг мэдрээрэй. Вьетнам шууд нислэгтэй аялал: 2018.04.24 – 28

Жэйд уулын Ариун сүм /Вьетнам/

Жэйд уулын Ариун сүм /Вьетнам/

Вьетнам улсын нийслэл Ханой хотын Жэйд уулын Ариун сүм нь Хоан Кием /Hoan Kiem Lake/ нуурын хойд хэсэгт нэгэн жижиг арал дээр байрладаг, жуулчдын хамгийн их зорин очдог газар юм. Нуурын дээгүүр  час улаан модон гүүрийг барьсан бөгөөд тус гүүрээр дамжин ариун сүмд хүрнэ. Жэйд уулын Ариун сүмийг Күнзийн болон Taoist философич, үндэсний баатар Тран Хун Дао-д зориулан бүтээжээ.        

Нэг Тулгуурт Пагода буюу “Ариун Сүм”

Нэг Тулгуурт Пагода буюу “Ариун Сүм”

Нэг чулуун баганан дээрх Сүм нь Вьетнамын хамгийн алдартай хоёр ариун сүмийн нэг, Ханой хот дахь түүхэн буддист сүм юм. 1028-1104 онд захирч байсан Ly Thai Tong нь тус Ариун сүмийг байгуулсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ханой хотын нэрийн хуудас болсон, 1000 гаруй жилийн түүхтэй тус сүм нь 1.25 м диаметртэй, 1 метр өндөртэй, ганц чулуун баганан дээр сүмийг модоор барьсан бөгөөд Бадамлянхуа цэцэглэхтэй адил төстэй загварчлагдсан ба цэвэр ариун байдлын бэлгэдэл, уй гашуудлын далайгаас гарч буйг илэрхийлдэг байна. Ариун сүмийн жижигрүүлсэн загвар нь өдгөө Бээжин хотын “Дэлхийн парк”-д  ертөнцийн гайхамшгуудтай зэрэгцэн оршиж байна.   Вьетнам руу шууд нислэгтэй аялал: 2018.04.24-28   Аяллын үнэ: 2.550.000 төгрөг /Аяллын бүх зардал багтсан/   Аяллын утас: 7007 8080, 9400 1466, 9811 4748

Ханой хот “Lotte Center”

Ханой хот “Lotte Center”

Lotte Center Hanoi цамхаг нь Ханой хотын Бадин дүүрэгт сүндэрлэх, Вьетнам дахь хамгийн өндөр барилгын хоёрдугаарт бичигдэх тэнгэр баганадсан цогцолбор юм. Цогцолборыг 2007 оноос барихаар төлөвлөж, 2010 оноос барьж эхлэн 2014 оны 9 сарын 2-нд дуусгаж, хүлээлгэн өгсөн байна. Цамхаг нь 65 давхар бөгөөд 267 метр өндөр, барилгын нийт өртөг нь 400 сая ам.доллар. Тус цамхаг нь Америкийн “Callison” компанийн боловсруулсан орчин үеийн архитектурын шийдлээр баригдсан цогцолбор юм. Lotte Center цамхаг нь 5 одтой, дээд зэрэглэлийн, нэрийн зочид буудал, оффисын барилга, Их дэлгүүр, ресторан, Спа, соёл амралтын цогцолбор, хамгийн дээд давхартаа Ханой хотыг тольдон харах  ажиглалтын давцантай, аялал жуулчлалын төв бүсэд байралдаг. #20180424нд гарах Вьетнамын шууд нислэгтэй аяллаар тус цогцолборын 65 давхарт гарч үзэсгэлэнт Ханой хотыг алган дээрээ байгаа мэт тольдон харах болно.

Үзэсгэлэнт ХАЛОНГ булан

Үзэсгэлэнт ХАЛОНГ булан

Халонг булан нь Вьетнам улсын нийслэл Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших, аялал жуулчлалын онцгой бүс, ЮНЕСКО-ийн Дэлхийн Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн, байгалийн үзэсгэлэн төгс цогцолсон, алдартай газар юмаа. Сэтгэлийг тань баясгаж, хараа булаам байгалийн санаанд оромгүй тогтоц бүхий, том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас Халонг булан нь бүрддэг. Газар дээрх болон усан доорх био ертөнцийн зохицол болох Халонг булан нь 1500 мв.км талбайг эзэлнэ. Халонг хэмээх үг нь “Луу далайд бууж заларсан газар” гэсэн утгаар орчуулагддаг байна. Халонг булангийн шүрэн арлын дундуур усан онгоцоор аялангаа үдийн зоог барин, хүүхэд насны үлгэрийн ертөнц, диваажинд очсон мэт мэдрэмжийг танд төрүүлж, хэзээд ч мартамгүй дурсамжийг бүтээх болно.

ВЬЕТНАМ АЯЛАЛ

ВЬЕТНАМ АЯЛАЛ

  ВЬЕТНАМ АЯЛЛЫН ТУХАЙ Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн 40% – г өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. Хойд нутаг нь дунджаар агаарын температур нь +27 – +34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21 – +28 хэм байна.  Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

Монгол орны 33 говь

Монгол орны 33 говь

Дэлхий нийтээр “Говь” гэдэг үгийг мэддэг. Энэ нь Монгол хэлний үг гэдгийг мэддэг нь харин хичнээн байдаг бол. Харин Монголчууд бид азтай. Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн захирч, энэ дэлхий дээрх хамгийм том эзэнт гүрнийг байгуулж явсан бид өнөөдөр хүн ам цөөн ч гэлээ дэлхийн 200-аад улсаас газар нутгийнхаа хэмжээгээр 17-д ордог энэ сайхан улсын эзэд. Монгол улс тал хээр, говь, хангай, уулс хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн уудам нутаг. Энэ уудам нутгийн нэгээхэн хэсгийг мөнөөхөн ГОВЬ маань эзлэнэ. Нутгийн өмнөд хэсгээр байрших говийн бүс нь нийтдээ 33 говиос бүрддэг. Эдгээрээс хамгийн том нь “Галбын говь”. Галбын говь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамран уртаашаа 200 километр, өргөн нь 50 гаруй километр сунаж тогтсон, нийт 70 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршдог. Галбын улаан хүрэн тэмээгээрээ алдартай нутаг билээ. Нутгийн зон олон тэднийгээ “Ганган улаан тэмээ” хэмээн нэрлэдэг. Галбын говь хэвлийдээ маш их эрдэнэ нууцлан байсан нь өнөө ил болсон. Оюутолгойн орд газар энэ говьд бий.  Уул уурхайн олборлолт говь нутгийн эмзэг эко системд нөлөөлж, унаган төрхөө алдаж эхлээд байгаа жишээнүүд олон. Хэдий тийм ч говь нутгийн үзэсгэлэнт газрууд өнөө ч, ирээдүйд ч Монгол зон олны сэтгэлийг татаж, гадны жуулчдын үзэхийг хүсдэг газруудын топ жагсаалтад байх биз. Ингээд Монгол орны алдарт 33 говийн нэрстэй…

1 2 3 6