ОКИНАВА Аялал/хямдралтай/

ОКИНАВА Аялал/хямдралтай/

Тус компаний зохион байгуулдаг VIP аяллын нэг болох “Номин цэнхэр далайн Аялал” болох Японы өмнөд арлын “ОКИНАВА Аялал” нь Монгол түмний цагаан сар, Мартын 8-ыг тохиолдуулан хямдралтайгаар зохион байгуулагдаж байна. Тус аялалд та гэр бүлээрээ, хайртай хүмүүстэйгээ хамгийн сайхан дурсамж дүүрэн аялаарай. АЯЛАЛ: 2017.03.13-17, Аяллын үнэ 4,150,000₮-өөс хямдарч 3,850,000₮ боллоо. Таны хайртдаа, ханьдаа, гэр бүлдээ барих хамгийн том бэлэг байх болно. ХОЛБОО БАРИХ: 70078080, 99103264 Бид танд: Далайн эргийн наран шарлагын газар тухлан саатаж, Окинава  дахь Хааны ордон, Окинава Ворлдоор орж Японы Окинава арлын соёл, ёс заншилтай танилцахаас гадна Далайн хамгийн том аквариумын нэгээр орж далайн амьдралтай танилцахыг урьж байна. Та Америк тосгоноор зугаалж, Япон, Окинава болон америк үндэсний хоол зооглож, нэгэн үдэш далайн өндөр зэрэглэлийн Criuse усан онгоцонд үдшийн зоог барьж, жааз, сонгодог сонирхолтой тоглолт үзэнгээ тухлан саатаж, аялахыг урьж байна. Окинава нь Uniqlo, Zara гээд бидний сайн мэдэх брэндүүд болон тансаг брэндийн дэлгүүр, шоппинг молл олонтой тул та бүхэн хүссэнээрээ худалдан авалт хийх боломж бас бий. Та зөвхөн бидэнд хандаарай. Бид таны аяллыг амьдралд тань нэгэн сайхан “ДУРСАМЖ” болон үлдээе.

#Манжуур_хотын аяллаар….#Сүм, #Хийд

#Манжуур_хотын аяллаар….#Сүм, #Хийд

Манжуур хотын энэ #Хийдийг нэгэн баян хятад хүн хувьдаа өөрийн хөрөнгөөр, #соёлын хувьсгалын үед нурааж, устгасан сүм, хийдийн туурин дээр нь дахин шинээр барьж байгуулсан гэдэг.

#Манжуур хотын аяллаар…….. Хятадын түүхэн дурсгалт #Музей

#Манжуур хотын аяллаар…….. Хятадын түүхэн дурсгалт #Музей

1906 онд, Оросын хаант засаглалын үед Оросууд #Музейн барилгыг барьж өгсөн бөгөөд одоог хүртэл нэг ч засвар хийгээгүй, тухайн үеийн барьсан хэвээр нь хадгалж иржээ. Тус музейд хятадын хувьсгалын үеийн түүхэн баримтууд, хуучны оёдлын машин, зургууд, сонин содон ховор цаг, тольнууд, анхны газар өмчлөлийн батламж бичиг, гэрлэлтийн гэрчилгээ гээд маш ховор зүйлс хадгалагдаж байна.  

Манжуур хот “Мөсөн хотхон”

Манжуур хот “Мөсөн хотхон”

Манжуур хотод жил бүр Монгол-Хятад-Орос гурван орны миссийн тэмцээн болдог бөгөөд энэ арга хэмжээг угтан Манжуур хотын засаг захиргаанаас жил бүр ард иргэддээ зориулан 3 сая юаниар #МӨСӨН_ХОТХОН-ыг барьж байгуулан, нийтийн хүртэл болгодог байна. Өөрийн орны иргэд төдийгүй гаднаас зорин очих жуулчдыг ч мөн татдаг гол бүтээн байгуулалт болдог байна.

Аялал жуулчлалын улирлаар халуун ус тасрахгүй

Аялал жуулчлалын улирлаар халуун ус тасрахгүй

Жил бүрийн 6,7-р сард халуун ус тасардаг. Яасан урсгал засвар хийж байна гэдэг. Хэсэгчлээд л шороо бужигнуулаад л, зарим нь ухсан нүхээ зунжин булахгүй орхино. Явган хүмүүс алхаж яваад унах нь бий. Гэмтсэн тохиолдол ч цөөнгүй. За тэгээд сул шороо босч, халуун зунаар шороо амьсгалаад явдаг. Бороо орохоор сул шороо нь урсаж, машин замруу орно. Машинууд зүгээр л шаварт зуураад гаргаад ирсэн юм шиг халтайчихна. Угаалгах хэрэгтэй болно. Дахиад л иргэдийн халааснаас мөнгө гарна. Зам хатсаны дараа машины хөдөлгөөнөөр сул шороо агаарт хийснэ. Агаарт тархсан тоос, тоосонцороор бид амьсгална. Уушги ч байхгүй болно. Ингээд манай Улаанбаатарын мянгуужингийн үлгэр дуусахгүй, эргэлдэээээд л байна эргэлдээд байна. Энэ бүхэн жижигхэн менежментээр л шийдэгдэх асуудал.

Солонгосын визийн талаарх нэгдсэн мэдээлэл

Солонгосын визийн талаарх нэгдсэн мэдээлэл

1. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах – Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна. (2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.) – Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна. – Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэхийг хүсье. ㅁ Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга A. Passport Express International -Байршил: Хан-Уул дүүрэг Нархан хотхон 59/с (ЭСЯ-ны дэргэд) -Утасны дугаар : (976)9006-0152 -Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00 B. Монгол – Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг -Байршил: Хан-Уул дүүрэг Galaxy tower 2-р давхар (ЭСЯ-ны дэргэд) -Утасны дугаар : (976) 7012-4909 -Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00 C. Hang-Mong Law -Байршил: Bridge Plaza Building 402 тоот (15р хороолол “Bridge Group”…

Улаан-Үд, Итгэлт Хамбад мөргөх аялал

Улаан-Үд, Итгэлт Хамбад мөргөх аялал

Итгэлт Хамбадаа мөргөх, Улаан-Үд хоттой танилцах, шоппинг хийх ЭКСПРЕСС аялалдаа урьж байна. Аяллын үнэ: 160.000 төг Онцлог, давуу тал: Та ажлаасаа чөлөө авахгүйгээр 7 хоногийн амралтын өдрөөрөө аялан, газар үзэж, Итгэлт Хамбадаа мөргөн, есөн хүслээ даатгаж, дэлгүүр, захаар орон Цаа бугын гутал, булган малгай, орос гутал, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, өвлийн бэлтгэлээ базаагаад ирэх боломжтой. УТАС: 7007-8080, 9811-4748, 9400-1466 Аяллын хөтөлбөр: Өдөр 1 /Баасан/:  Орой 21 цагт аяллын автобусандаа суугаад Улаан-Үд хотруу хөдөлнө. Өдөр 2 /Бямба/: Өглөө Итгэлт Хамбадаа мөргөж эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхэд, ажил үйлс, бизнес гэх мэт ариун цагаан есөн хүслээ даатган залбирна. Дараа нь Улаан-Үд хотод Өдрийн хоолоо иднэ/ресторанд 1, 2-р хоол/.  Улаан-Үд хотын дэлгүүр болон хамгийн хямд хүнсний захуудаар орж худалдан авалт хийнэ. оройн хоолны дараа зочид буудалдаа амарна. Өдөр 3 /Ням/: Өглөөний цай ууна. Хотын төв талбайгаар орж дурсгалын зургаа татуулна. Улаанбаатар хот руу буцна. Орой Улаанбаатар хотод ирснээр бидний аялал амжилттай өндөрлөнө. Тэмдэглэгээ: Танд аяллын туршид хамгийн туршлагатай хөтөч үйлчлэх бөгөөд газар орны байршил, үүх түүх болон Итгэлт Хамбад гороолоход баримталдаг нарийн дэг, ёс заншлыг хэлж тайлбарлаж, дэлгүүр, захаар худалдан авалт хийхэд орчуулга хийж, худалдан авалтанд нь тусламж үзүүлэх болно. Мөн аяллын тохилог, хөгжим, зурагт, караоке, микрофон, агааржуулагчтай…

Манжуур хотын аялал

Манжуур хотын аялал

Манжуурын аялал /Онгоцоор/ Аяллын хугацаа:  4 өдөр/3 шөнө Аяллын төлбөр:  649.000 төгрөг Аяллын хөтөлбөр: Өдөр Маршрут Хөтөлбөр Тэмдэглэл Өдөр 1 Улаанбаатар – Манжуур -Өглөө 10:40 цагт Буян-Ухаа ОУНБ дээр цугларч, 12:40 цагийн нислэгээр Манжуур хотыг зорино. Ойролцоогоор  15:10 цагийн үед манжуур хотод ирнэ. Буудалдаа байрлаж, оройн хоолоо иднэ. Дараа нь 12 төрлийн халуун рашаан, саун, бассейнд орж биеийнхээ алжаал ядаргааг тайлан, тухлан амарна. Оройн хоол    Зочид буудал Өдөр 2 Манжуур -Өглөө цайны дараа Манжуур хотын аяллаа эхэлнэ. Дэлхийн хамгийн том хүүхэлдэй буюу Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайгаар зугаалж, Оросын урлагийн музейг үзнэ.  Мөн цайны ёслол үзэж сонирхоно. Өдрийн хоолоо идэсний дараа Оросын үнэн алдартны хуримын ордон, Далай нуурын арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, дурсгалын зургаа авахуулна. Шоу үзүүлбэр, тоглолт үзэнгээ оройн хоолоо зооглоно. Өглөө, өдөр, оройн хоол   Зочид буудал Өдөр 3 Манжуур -Өглөөний цай. Энэ өдөр чөлөөт өдөр тул та дэлгүүрээр явж булган шуба, арьсан цүнх, гутал, алтан эдлэл гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, өдрийг өөрийн сонирхолоор өнгөрүүлэх боломжтой. /Чөлөөт өдөр тул хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй ч 50-70 юанаар монгол хэлтэй хөтөч хөлслөх, мөн унаа хөлслөх боломжтой/ Өглөөний цай Зочид буудал Өдөр 4 Манжуур -Улаанбаатар -Өглөө цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Чөлөөт цаг. 13:30 цагт буудалдаа цуглан, 15:50 цагийн…

Цайны ёслол

Цайны ёслол

Цайны ёслол нь Япон үндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочноо дайлдаг урлагийн нэг юм. Ёслолд зөвхөн нэг аяга цайгаар үл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж хэрэгслийн талаар гүнзгий ойлголт, өрөөнд тавьсан зураг болон цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэтийн тал бүрийн зүйл хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн үзэж ач холбогдол өгдөг билээ. Цайны ёслол анх бий болохдоо буддын шашны Зэн урсгалын үзэл бодлын нөлөө ихтэй байсан тул Ваби гэдэг ойлголтыг эрхэмлэдэг болсон. Ваби гэдэг нь гаднаа гялалзсан биш харин даруухан, навсарсан зүйлийг илүүд үзэж түүн дотроос үзэмжийн төгөлдрийг хайж олох гэсэн утгатай ойлголт юм. Цайны ёслолд хэрэглэдэг цайны идээ нь нунтаг ногоон өнгөтэй япон цай болох ба түүнийг аяганд хийн дээрээс нь буцалсан ус нэмж, зориулалтын багс хэлбэртэй зүйлээр хутган хөөсрүүлэн зочиндоо өргөн барьдаг. Зочин нь эзэн болон хажуудаа сууж буй зочдод ёслон цайны аягыг атган, нар зөв эргүүлж, үнэт цайны аягыг хүндэтгэж даруухан сэтгэлээ илэрхийлэхийн тулд буруу талын амсарт амаа хүргэж уух гэх мэт олон ёстой байдаг. Та япон орноор аялснаар цайны ёслолд оролцох боломжтой. Аяллын зөвлөх: 70078080, 98114748, 99103264

Япончуудын амтархан иддэг СҮШИ-ийн тухай

Япончуудын амтархан иддэг СҮШИ-ийн тухай

Сүши гэдэг нь жигнэсэн цагаан будаа (цууны хүчлээр амталсан) – г нарийхан бөөрөнхийлөөд, дээр нь түүхий загасыг нимгэн зүсч юм уу, эсвэл далайн бүтээгдэхүүн тавьж бэлтгэсэн хоол юм. Загас цагаан будаа хоёрынхоо хооронд васаби хэмээх халуун ногооны шингэн нунтгийг тавина. Энэ нь түүхий загасны бактерийг устгах зорилготой юм. Эдүгээ дэлхий нийтээр мэдэх болсон сүши хэмээх япон үндэсний хоол нь барагцаалбал хоёр мянгаад жилийн түүхтэй. Эрт дээр цагт япончууд загас, дунг давсалж хадгалдаг байжээ. Ингэж давсалж хадгалахаар аяндаа одооны сүшиг цууны хүчлээр амталсан шиг амт ордог байж. Энэхүү давсалж хадгалсан загас, дунгаа цагаан будаатай хольж иддэг байснаас сүши үүссэн байна. Ингэж бэлтгэдэг аргыг өнөөг хүртэл Шига мужид хэрэглэдэг, үүнийг “фүна зүши” гэдэг. Сүшиг бэлтгэх арга, юугаар хийдгээс нь шалтгаалан, нигиризүши (базаж бэлтгэсэн сүши), макизүши (ороож бэлтгэсэн сүши), инаризүши (шарсан дүүфүүтэй сүши), чирашизүши (ногоо, өндөг, загасыг жижиглэн, будаан дээр цацаж бэлтгэсэн) гэх зэргээр ангилна. Кайтэн сүшия хэмээх сүши хоолны газар Японд олон бий. Энэ бол ширээний ард суусан үйлчлүүлэгчдийн өмнүүр урсан өнгөрөх туузан дамжуулагч дээр тавган дээр төрөл бүрийн сүши тавиастай байдаг, түүнээс нь үйлчлүүлэгч дуртайгаа сонгон авч идддэг хоолны газар юм. Энэ бол сүши идэх дуртай, цаг хугацаа мөн түүнчлэн, мөнгө төгрөгөө хэмнэх зорилготой үйлчлүүлэгчдэд зориулсан хоолны газар. Ийм хоолны газарт…

Үлгэрийн гэмээр гайхалтай байгалийн 18 бодит зураг

Үлгэрийн гэмээр гайхалтай байгалийн 18 бодит зураг

Үлгэрт л гардаг болов уу гэмээр байгалийн гайхалтай 18 агшныг гэрэл зургийн хальснаа буулгасныг тайлбарын хамт хүргэж байна. АНУ, Невада муж, Флай халуун рашаан Австри дахь цэцэрлэгт хүрээлэн. Зуны улиралд нуурын ус хальж ойр орчмоо усанд автуулдаг байна. АНУ, Юта муж, “Bryce Canyon” байгалийн цогцолбор газар. АНУ, Юта муж, “Canyonland” байгалийн цогцолбор газар нар мандаж байна. Хавай дахь галт уул Тариан талбайн өглөө Бадамлянхуа цэцэглэх цагаар. Чех улс, Морави дахь тариан талбай АНУ, Калифорни муж, Үхлийн цөлд нар мандлаа АНУ, Сиэтл, Тэнгэрт хөшилдөх үүл Өглөөний шүүдрээр чимсэн нь АНУ, Аризона дахь нуур Мексик, Юкатаны хойг, “Iк Кill” агуй Исланд улс, “Vatnajökull” хэмээх Европийн хамгийн том хөндий мөсөн гол Канад улс, Хээр талд хар салхи дэгдэж байна Шотланд улс, Скай арал, Киранг дахь газрын гулгалтаас үүссэн өвөрмөц тогтоцууд АНУ, Юта муж, Шуурга дэгдэж байна АНУ, Денвер хотод бороо орж байна        

Ногоон цайны гайхалтай ач тусаас

Ногоон цайны гайхалтай ач тусаас

Цайны хэрэглээ нь анх 4000-аад жилийн тэртээ эртний Хятадад бий болжээ. Ногоон, хар, оолонг хэмээх үндсэн 3 төрлийн цай байдаг. Ногоон цай нь Японд маш өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд дэлхий дээрхи хамгийн чанартай ногоон цайг тэнд л тариалан боловсруулдаг байна. Эртнээс нааш Азийн ихэнх орнууд ногоон цайг ундаа болгон уухаас гадна уламжлалт анагаах ухааны нэгэн арга болгон хэрэглэсээр иржээ. Сүүлийн жилүүдэд хийгдэж буй шинжлэх ухааны болоод эмнэлзүйн судалгаагаар ногоон цай нь зүрх судасны өвчин, шүд хорхойтох, бөөрний чулуу, хавдарын эрсдэлийг бууруулж, ясны батжилт, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулдгийг тогтоожээ. Ногоон цайнд полифенол (катехин) хэмээх хүчирхэг антиоксидантын агууламж хамгийн өндөр байдаг. Антиоксидант гэж биемахбод дахь эсүүдийг өөрчилж, гэмтээдэг нэгдлүүд болох чөлөөт радикалуудтай тэмцдэг бодис юм. Мөн ногоон цайнд полифенолуудаас гадна каротинойд, токоферол, аскорбины хүчил (витамин С), эрдэсүүд тухайлбал хром, мангаан, селен, цайр, зарим фитохимийн нэгдлүүдийг агуулдаг. Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус: Хоолны хордлогоос сэргийлнэ Ногоон цайны найрлаган дахь катехин хэмээх гашуувтар бодис нь хоолны хордлого үүсгэдэг бактериудыг устгадаг бөгөөд тэдгээр бактериудаар үүсгэгддэг хортой бодисуудыг устгадаг. Хорт хавдраас урьдчилан сэргийлдэг Ногоон цайг тогтмол хэрэглэдэг Япон зэрэг орнуудад хавдрын өвчлөлийн түвшин маш бага байдаг. Түүнд агуулагдах полифенолууд нь хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судлаачид мөн полифенолууд нь хавдрын эсүүдийг устгахад туслан, тэдний ургалтыг…

МОНГОЛ УЛСЫН Е СЕРИЙН ПАСПОРТТОЙ ИРГЭДИЙН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД

МОНГОЛ УЛСЫН Е СЕРИЙН ПАСПОРТТОЙ ИРГЭДИЙН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД

Гадаадын улс орон руу аялал жуулчлал болон албан ажлын шугамаар явахад нэн тэргүүний асуудал бол виз байдаг. Тэгвэл зарим улс орны гадаад паспортууд 159-173 хүртэлх оронд визгүйгээр зорчих эрхтэй байдаг байна. Ингээд танд Монгол улсын Е серийн паспортоор визгүй зорчдог улс орнууд болон дэлхийн хамгийн “хүчирхэг” паспортуудыг танилцуулж байна. Энд багтсан паспортууд ихэвчлэн гадаад орнуудад аялах эрх дээр суурилсан болно. 1. Их Британи, Швед, Финлянд – 173 оронд визгүйгээр зорчих эрхтэй 2. АНУ, Герман, Дани, Люксембург – 172 оронд визгүйгээр зорчих эрхтэй 3. Итали, Бельги, Нидерланд – 171 оронд визгүйгээр зорчих эрхтэй 4.  Ирланд, Португал, Канад, Франц, Япон, Норвеги,  Испани – 170 оронд визгүйгээр зорчих эрхтэй   5. Швейцарь, Австри, Шинэ Зеланд – 168 оронд визгүйгээр зорчих эрхтэй 6. Австрали, Сингапур, Грек – 167 оронд визгүйгээр зорчих эрхтэй 7. Өмнөд Солонгос – 166 оронд визгүйгээр зорчих эрхтэй 8. Исланд – 165 оронд визгүйгээр зорчих эрхтэй 9. Малайз болон Мальта – 163 оронд визгүйгээр зорчих эрхтэй 10. Лихтенштейн  – 159  оронд визгүйгээр зорчих эрхтэй Харин Монгол Улсын иргэд Хятад, Турк, Лаос, Тайланд, Серби, ОХУ, Беларусь, Хонконг, Гүрж, Израиль, Казакстан, Киргиз, Куба, Макао, Малайз, Сингапур, Украин, Филиппин гэсэн 18 оронд визгүйгээр 14-90 хүртэл хоног зорчих эрхтэй байдаг юм байна.

Өглөөний кофегоо уух хамгийн тохиромжтой цагийг зөвлөж байна.

Өглөөний кофегоо уух хамгийн тохиромжтой цагийг зөвлөж байна.

Өглөө аяга халуун кофегоо уучхаад ажлаа эрч хүчтэй, сэргэлэн цовоо эхлүүлэх ч бас сайхан шүү. Гэхдээ дуртай кофегоо хэзээ уувал хамгийн тохиромжтой болохыг шинжлэх ухааны зүгээс зөвлөсөн байна. Та ч мөн үүнийг мэдээд аваарай. Бидний хоногийн цаг бол өдрийн турш биднийг хэр нойрмог эсвэл сэргэлэн цовоо байхыг зохицуулж байдаг дотоод, биологийн, 24 цагийн дааврын орчил юм. Энэ нь мөн бидэнд илүү сэргэлэн цовоо байдлыг мэдрүүлдэг кортизол хэмээх дааврыг ч хянаж байдаг. Хэрвээ бид кортизолын ялгарлын оргил цагаар кофе болон кофены төрлийн зүйл хэрэглэвэл тухайн цагийн турш кофены нөлөөг ихээр бууруулаад зогсохгүй бидний бие организм кофены нөлөөнд тэсвэртэй болдог байна. Тэгвэл өдрийн эхлэлийг тавих аяга кофегоо хэзээ уувал хамгийн тохиромжтой гэж? Өглөөний 6 цагаас 8 цагийн хооронд босдог хүмүүсийн биед өглөөний цагуудын турш кортизолын түвшин өндөр байдаг ба 9 цаг 30 минутын үеэс эхлэн унаж эхэлдэг. Харин үд дундын үе болон үдээс хойш 17 цаг 30 минутын үед дахин өсөж, буурдаг ажээ. Тэгэхээр кофе уухад тохиромжтой цагууд нь 9 цаг 30 минутаас 11 цаг 30 минутын хооронд, үдээс хойш 13 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хоорондох цагууд юм байна. Тэгвэл дээр дурдсан цагаас ч эрт босдог хүмүүсийн хувьд яах ёстой гэж? Судалгаанд өгүүлснээр “Хэдийгээр кортизолын ялгарал нь ерөнхийдөө нарны…

1 2 3 4 5 6