УРАЛДААН

УРАЛДААН

                              “Single+Аялал=Love”  Зорилтот аялал УРАЛДААН-1    ШАГНАЛ:  Single+Аялал=Love аяллын эрхийн бичиг Тавигдах шаардлага Манай Facebook хуудас болон энэ Post дээр Like дарах Public тохиргоотойгоор share хийх Comment хэсэгт 3 найзаа mention хийх 3 найзаа share хийлгэх Дээрхи нөхцлийг хангасан 1 хүнийг ЯЛАГЧ-аар /Random-р/ тодруулна. УРАЛДААН-2 Single+Аялал=Love  аяллаар аялаж буй аялагчдынхаа дундаас шилдэг хос шалгаруулж аяллын юмуу жуулчны баазад хосоор амрах эрхийн бичгээр шагнаж урамшуулна. Та энэ боломжийг бүү алдаарай. ТА ХОСТОЙ Ч БОЛ, ХАМТДАА Ч АЯЛА, ЗУГААЛ УРАМШУУЛАЛ: 4-үүлээ ирээд  хүн бүр 5 хувийн хөнгөлөлтийг аваарай. Залуу та, бүсгүй та хосоо олж амжаагүй яваа юм биш биз. Тэгвэл бидний өгч буй боломжийг бүү алдаарай. Үзэсгэлэнт далайн эрэг дээр хамгийн сайхан мөчүүдийг үеийн залуустай танилцаж нөхөрлөн, хөгжөөнтэй, зугаатай, тоглож наадан, тэмцээн уралдаанд оролцож, дуулж бүжиглэн, галын наадам, аяллын тойрог хийж романтик үдшүүдийг өнгөрүүлэх маш олон, олон сюрприз, боломжуудыг бид хөтөлбөртөө оруулаад байна. 5 өдрийн турш хамтдаа байж, цэвэрхэн тохилог зочид буудал, далайн эргийн дотроо душ, 00-той баазад байрлан амарч, амьдралд тохиох ховорхон аз завшаан, мөчүүдийг мөнхлөн үлдээх болно. ТАНЫ АМЬДРАЛЫН ДУРСАМЖИЙГ БИД БҮТЭЭНЭ.

ҮНЭ ҮҮ ?, ҮЙЛЧИЛГЭЭ ЮУ ?

ҮНЭ ҮҮ ?, ҮЙЛЧИЛГЭЭ ЮУ ?

Та аялахаар төлөвлөхдөө юуг нь түрүүнд харж сонголтоо хийдэг вэ?   Мэдээж энэ асуултанд хүмүүс олон янзаар, өөрөө өөрийнхөөрөө л хариулах байх. Жишээ нь үнэ, аяллын чиглэл маршрут, хөтөлбөрт нь юу юу орсон, аяллын чанар үйлчилгээ гээд олон хувилбар гарч ирнэ. Хамгийн чухал нь аялагч та тухайн аяллаас ямар аз жаргал, кайф, сайхан мэдрэмж, дурсамж, тухайн газар орны талаарх мэдлэг, мэдээллийг олж авах вэ, миний аялах аяллын зорилго, хүсэл тэмүүлэлтэй нийцэж байна уу гэдгийг өөртөө нэн тэргүүнд тавих нь зүйтэй. Удаагаар нь энэ аялалд явснаар би хэрхэн тохь тухтай амарч чадах вэ, бууж буй буудал, идэж буй хоол, үзэж харах үзвэр үйлчилгээ, хөтөч, жолоочийн ур чадвар, мэдлэг, харилцаа, тухайн компанийн үйлчилгээнд би сэтгэл ханамжтай байж чадах уу гэдгийг өөрөөсөө асуух. Мөн тухайн аяллын үнийг миний энэ хүсээд байгаа үйлчилгээнд таарч байна уу, би тухайн үнэнд энэ бүх үйлчилгээ, сэтгэл ханамж, мэдлэг, кайфыг авч, мэдэрч чадах уу гэдгийг, бас аяллын үйлчилгээ үзүүлж буй тур компаниудын үнэ нь яагаад ийм өөр өөр байгааг, хөтөлбөр нь ямар ялгаатайг, үзвэр үйлчилгээнд нь юу юу оруулсныг, би хэт хямд үнэтэй аяллаар явах нь зөв сонголт уу, яагаад ийм хямд юм бол гэдгийг асууж маш сайн судлах нь зүйтэй болов уу. Энэ бүх мэдээлэл дутуугаас, өөрөөсөө жаахан мөнгө…

Та аялалдаа гарахад бэлэн үү

Та аялалдаа гарахад бэлэн үү

Амьдрал бол АЯЛАЛ гэж хүмүүс ярилцдаг. Энэ аяллыг яаж бүтээх нь танаас өөрөөс тань шалтгаалах бөгөөд, үргэлж шинийг эрэлхийлэх, эрж хайх, хүсч тэмүүлэх, аз сорих , сурч, танин мэдэх явдал юм. Өдөр бүрийг БЭЛЭГ хэмээн талархан угт.  Энэ бэлгийг адал явдлаар дүүрэн, аз жаргалтайгаар бүтээх нь мөн л таны сонголт. Бидний зүгээс танд өгч буй бэлгийг амьдарлынхаа нандин дурсамжуудын нэг болгоорой. Хүн болгонд боломж ирдэг. Гэхдээ хэн түүнээс атгаж чадна тэр хүнд үр өгөөжөө өгөх болно. Байгал нуурандаа шумбаж, хөвсгөр элсэн дээр наранд биеэ шаран хэвтэх, дотносож нөхөрлөх, хөгжилдөн тоглох, нуурын эргээр таалагдсан түүнтэйгээ хамт нар жаргахыг харан алхах, сэтгэл доглолын мэдрэмжийг мэдрэх тэр л мөч ойртсоор л… Харин та яллын цүнхэндээ юу авч явахаа мэдэхгүй эргэлзээд сууж байгаан биш биз? Мэдээж: Биедээ эвтэйхэн хувцас: шорт, футболк, тамирын хувцас, хөнгөн куртка, пүүз, кет, углааш, ванны алчуур, ОО, сойз… Нарны малгай Нарны шил Усны хувцас Нарны тос Элсэн дээр дэвсэх дэвсгэр Зургийн аппарат, камер…. Алгуурлаж, эргэлзэж, хэн нэгэн зоригжуулаасай гэж хүлээгээд суух хэрэггүй. Та өөрийнхөө төлөө өөрөө л хичээх хэрэгтэй. ХҮС, ХИЙ, ХҮР.  ҮР ДҮН НЬ ЗААВАЛ ГАРНА.

Single +АЯЛАЛ=Love

Single +АЯЛАЛ=Love

Залуу та, бүсгүй та хосоо олж амжаагүй яваа юм биш биз. Тэгвэл та бидэнтэй нэгдээрэй. Үзэсгэлэнт далайн эрэг дээр хамгийн сайхан мөчүүдийг үеийн охид, залуусын хамтаар хөгжөөнтэй, зугаатай, дуулж бүжиглэн, романтик үдшүүдийг өнгөрүүлэх маш олон, олон  боломжуудыг бид хөтөлбөртөө оруулаад байна.  5 өдрийн турш хамтдаа байж, цэвэрхэн тохилог зочид буудал, далайн эргийн дотроо душ, 00-той баазад байрлан амарч, амьдралд тохиох ховорхон аз завшаан, мөчүүдийг мөнхлөн үлдээх болно. Та хувийн бэлтгэлээ базаа бусдыг бидэнд даатга. Аан тийм нэмээд хэлэхэд: Нарны шил, малгай, усны хувцасаа мартуузай. Таны амьдарлын нэгэн дурсамжийг бид бүтээж өгье. НЬЮ ВАЛЬЮ ТРЭЙВЭЛ ХХК. УТАС: 70078080, 98114748, 94001466, 99049734  

УЛААН-ҮҮД, БАЙГАЛ НУУР – 8 САР АЯЛАЛ

УЛААН-ҮҮД, БАЙГАЛ НУУР – 8 САР АЯЛАЛ

ТА ИТГЭЛТ ХАМБАДАА МӨРГӨЖ, 9 ХҮСЛЭЭ ДААТГАН, ТОХЬ ТУХТАЙ, ЦЭВЭРХЭН БУУДАЛД БУУХЫН САЦУУ, УЛААН-ҮҮД ХОТТОЙ ТАНИЛЦАХ, ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛ НУУРЫН ЭРЭГ ДЭЭР ДОТРОО ДУШ, 00-ТОЙ БААЗАД БАЙРЛАН АМАРЧ, НУУРЫН ЭРГИЙН ТОРГОМСОГ ЭЛСЭН ДЭЭР БИЕЭ ШАРАН ХЭВТЭЖ, ТОГЛОЖ НААДАН, АЛЖААЛ ЯДАРГААГАА ТАЙЛАН ТУХЛАН АМАРЧ, ТАНЫ АМЬДРАЛД ДУРСАМЖ, ТҮҮХ БОЛОН ҮЛДЭХ ТЭР САЙХАН ХОРОМ, МӨЧ БҮРИЙГ ӨӨРИЙН ЗУРГИЙН ЦОМОГТОО  МӨНХЛӨХ  БОЛОМЖИЙГ БИД ОЛГОЖ БАЙНА. БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ ЗАХИАЛГААР ТУСГАЙ АЯЛЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ  БАЙНА. УТАС: 70078080, 98114748, 94001466, 99049734  

ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛ НУУР АЯЛАЛ

ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛ НУУР АЯЛАЛ

Нью Валью Трэйвэл ХХК-ий “Итгэлт хамба-Байгаль нуур”-ын ээлжит аялал өчигдөр буюу 7-р сарын 5-нд 56 хүний бүрэлдэхүүнтэй замдаа гарлаа. Эх орныхоо Дархан, Сэлэнгэ аймгуудаар дайрч, цааш Улаан-Үдэ, Байгаль нуураар аялаад ирэх нийт жуулчиддаа сайхан аялаад ирэхийг ерөөе. Энэ удаа нийт 3 байгууллагын 50 гаруй хүнтэй явсан аялал маань 4 өдөр, 3 шөнийн аялал байх бөгөөд Монгол өвөг дээдсийн нутаг Байгаль нуурт хүрч, тасарсан яс, үсэрсэн цусны тасархай Буриад зон олонтойгоо уулзаад ирэх билэгтэй сайхан аялал болно. Улаанбаатар хотоос хөдлөхдөө хур бороо дагуулан явсан жуулчдын маань аяны шар зам өлзийтэй байг.

ФҮЖИ уулруу авирах шууд нислэгтэй аялал

ФҮЖИ уулруу авирах шууд нислэгтэй аялал

Аялал бол бидний амьдралын АЛТАН ДУРСАМЖУУД болон үлддэг. Манай хамт олон та бүхэнд “Таны амьдралын дурсамж” болох нэгэн аяллаа танилцуулж байна. Та Японы Хамгийн өндөр уул, жил 250,000 орчим хүмүүс авирдаг Алдарт ФҮЖИ ууланд авирч, халуун рашаан тухлан саатаж, Японы уламжлалт зочид буудал болох “РЁКАН”-д буудаллаж, “Фүжи Сафари парк” буюу байгаль дээрх зэрлэг амьтдын хүрээлэнгээр зугаалж, Тэнгэрийн мод “SKY TREE” цамхагийг үзэж, дээрээс нь Токио хотыг тольдож, Токиогийн эртний худалдааны гудамж Накамисэгээр орж, Сэнсоожи эртний сүмд морилж, хүссэнээрээ шоппинг хийж, дуртай юмаа авах бүх төрлийн брэнд бүтээгдэхүүний шоппинг моллоор гутлын улаа эргэж, шавайгаа ханатал хэсэх АЯЛАЛ-даа урьж байна. Бид та бүхнийг ЯПОН Улстай итгэл төгс танилцуулья. ХОЛБОО БАРИХ, БҮРТГҮҮЛЭХ: 93238080,99049734, 99103264, 94001466, 70078080 утсаар лавлана уу. travel@new-value.mn  

Фүжи ууланд авирах, буух ба зарцуулах хугацаа

Фүжи ууланд авирах, буух  ба зарцуулах хугацаа

АВИРАЛТ 5-р цэгээс оргил хүртэл хамгийн энгийнээр 5 цаг орчим алхдаг. Бидний дунд настай, эсвэл хөл нь өвдөж барих хүн байвал ойролцоогоор 6 цаг орчим алхана. БУУХ Буухдаа Оргилоос 5-р цэг хүртэл алхах бөгөөд дунджаар 3 цаг орчим болно. Багийн гишүүд ядарсан, хөл гар нь өвдсөн, шөрмөс татах гэх мэт тооцоолоогүй шалтгаантай бол 4 цаг, түүнээс бага зэрэг илүү хугацаа шаардагдах нь бий. ФҮЖИ УУЛЫН ОРГИЛ/ ГАЛТ УУЛЫН ТОГОО Байршил: Зүүн уртрагийн 138 градус 43 мин./ Хойд өргөрөгийн 35 градус 21 мин солбицолд оршдог. Галт уулын ам: Тойргийн урт 700м, Гүн нь 220м / Хөвсгөл нуурын гүнтэй адил/  ФҮЖИ УУЛАНД АВИРАГЧДАД Зуны цагт ФҮЖИ уулруу хүсвэл та ч авирч чадна. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт харьцангүй гайгүй байдаг. Хамгийн чухал нь та өөрөө. Физиологийн хувьд биеэ бэлэн байлгах нь та өөрөө болохоор ядаж л хоол унд зэрэгтээ анхаарч, гэдэс гүзээгээ өвтгөхгүй байх. АВИРАЛТЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС Заавал авирах замаар дээш өгсөх. Ойр ойрхон бага багаар амраад явбал зүгээр Багаараа авирч байгаа бол сахилга баттай байж, дураараа ийш тийш явахгүй байх. Багийн ахлагчийн заавар, удирдлагыг чандлан мөрдөх Гэнэт өвдөх, эсвэл бэртэж гэмтвэл хамгийн ойр байгаа хүнээс тусламж авах. Мөн хамгийн ойр байгаа Уулын байшинд хүрч, биеийн байдлыг харах. Шаардлагатай бол эмч дуудах,…

ФҮЖИ УУЛРУУ ӨГСӨХ АМ

ФҮЖИ УУЛРУУ ӨГСӨХ АМ

Фүжи уулруу авирдаг ам нийтдээ 4 байдаг. Бид тэр дундаас Токио хотоос хамгийн ойр гэдгээр нь ЁШИДАГИЙН АМ-аар дээш өгсөнө. ЁШИДАГИЙН АМ-КАВАГҮЧИ НУУРЫН АМ Үндсэн цаг: Авиралт 5 цаг/ Буух 3 цаг Манай авиралтын эхлэх цэг бол Гогомэ буюу 5-р цэгээс эхэлнэ. Бид 5-р цэг хүртэл автобусаар очих бөгөөд тэндээ хооллож, хэсэг амарна. Тэгээд хувцас хэрэглэлээ сольж, бэлтгэлээ базаагаад дээш алхалтаа эхлүүлнэ. Фүжи ууланд авирдаг хүмүүс ихэнх нь энэ замаар эхэлдэг. 5-р цэг нь хүнсний болон уулын хэрэгсэл зардаг жижиг дэлгүүрүүд, хоолны газрууд зэрэгцэн оршдог, амралтын цэг юм. Алхалтыг эхлэхийн өмнө багаараа цуглаж, зорих цэг болох ФҮЖИ ууландаа мөргөж, хүндлэл үзүүлж, урьдчилсан тохирсны дагуу багийн хуваарилалтаа нягталж, хэрхэн алхах вэ гэдэг зааварчилгааг туршлагатай хүмүүс маань зөвлөсний дараа АВИРАЛТ, АЛХАЛТАА эхлүүлнэ. Бидний авиралтын замд Япон зэс цэцэг, Хонгорзул цэцэг, хадны өвс зэрэг өндөр уулын бүсэд ургадаг цэцэг, ургамалууд ургасан байх бөгөөд энэ нь 3300м өндөрт орших 8-р цэг хүртэл байна. 8-р цэгээс дээшээ бол хад чулуу, галт уулын чулуулгууд үргэлжилнэ. Бид маш болгоомжтой алхаж, гараараа түшиж, таягаараа тулгуур хийн аажим урагшлах болно. Зарим газар хамгаалалт хашлага, бүдүүн олс байх бөгөөд түүнээс татаж, түшин дээш авирах боломжтой. /Энэхүү хашлага олсны үндсэн зориулалт нь авирч, буухдаа төөрөхгүй байх тэмдэг болгож босгосон хэдий ч…

ФҮЖИ УУЛЫН ОРОЙРУУ АЛХАХ ЗАМ

ФҮЖИ УУЛЫН ОРОЙРУУ АЛХАХ ЗАМ

Зуныхаа амралтаар зугаатай аялаж, Японы ФҮЖИ ууланд аврилт хийхийг хүсвэл манай блогийг уншина уу. Фүжи уул бол 3776 метр өндөр. Түвдийн ЛХАС-аас ойролцоогоор 70 орчим метр өндөр. Хэрэв та өндрийн өвчинтэй бол татгалзах нь зүй. Ер нь бол хүмүүс янз бүрийн зүйл бодож л авирдаг. 30 нэлээд гарчихаад өөрийгөө хайх гэж гарлаа гэдэг хүмүүс байдаг. Мэдээж анх удаа аврилт хийх гэж байгаа хүнд амархан санагдахгүй байх. Япончууд бол амьдралдаа ядаж л нэг удаа гарах хэрэгтэй гэж боддог. Үнэндээ авирсан хүмүүс нь тэгж л хэлдэг юм. Тэгэхээр юутай ч бэлтгэл хэрэгтэй л юм. Зуны цагт мэдээж МӨНХ ЦАС, МӨСӨН ГОЛ байхгүй ч галт уулын хүрмэн чулуу, нуранги бужигнаж, өнхөрч, эгц учраас алхахад нэлээд төвөгтэй. Ядаж байхад тантай хамт түм буман хүн цуг алхаж мэднэ. Тэгэхээр сэлүүхэн ч алхах боломжгүй нэлээд хэцүү. Ихэнх хүмүүс шөнийн цагт дайралт хийж, өглөө нарыг хардаг тул та ч бас тэгж л бэдчих хэрэгтэй болно. Мэдээж 3776 метр гэдэг бол үүлний дээр та гарна гэсэн үг. Тэгэхээр бороо, манан гээд чийгтэй болж таарна. Энэ мэт бэрхшээл болох зүйл зөндөө тул та хувийн бэлтгэл сайтар хангах нь чухал. Хүмүүс ихэвчлэн 5-р цэг буюу 2300м өндөрт автобус, машинаараа очоод, тэрнээс цааш алхдаг. Нью Валью Трэйвэл ХХК-ий “ФҮЖИ Авиралт, аялал”…

ДОМОГТ ФҮЖИ авиралт, аялал

ДОМОГТ ФҮЖИ авиралт, аялал

Япон улсын ДОМОГТ ФҮЖИ ууланд авирч, аялах нэгэн боломжийг та бүхэндээ санал болгож байна. 3776 м, Япон улсын хамгийн өндөр цэг. Дэлхий дээрх Галт уулуудын хамгийн том тогоонуудын нэг. Жуулчдын, уулчдын нүд сэтгэлийг хужирладаг энэ уулан дээрээс өглөө нарыг тольдож, үүлний дээрээс хорвоог харж, өөрийгөө тэнгэрт байгаа мэтээр төсөөлөх хэр байх бол. Тэртээ доор үүл, тэрнийх нь доороос наран мандана. Газар дээр “30” хэмийн чийгтэй халуун байгаа бол уулын дээр жирийн үед бараг л “0”хэм. Салхи үлээж, бороо шивэрсэн, манан дунд ч та зогсож байж мэднэ. Өөрийгөө тэнгэрийн амьтан гэж төсөөлөхүйц орчин бүрдсэн байх вий. Дэлхийн жуулчид ФҮЖИ санд авирч, дээрээс нь ертөнцийг, Япон улсыг, Үүлийг, Нарыг, эргэн тойрныг тольдож, дурандаа буулгахыг хүсдэг. Авиралт хийх тухайн үеийн цаг агаараас хамаарч танд байгалийн хамгийн гайхамшигтай сонин агшнуудын гэрч болж, дурандаа буулгах боломж бий. Манан хүүшлэж, дээш хөөрч, мандах нарны туяа манан дунд гэрлийн хугарлаар, солонгорон, дугуйрч, бидний газар дээр барих гээд хөөдөг солонго, таны нүдний өмнө хэдхэн метрийн тэртээд дугуйран бүтэн тойрог үүсч харагдана. Алган тавьсан мэт харагдах тэр солонго 2-3 давхар үүсч харагдах нь бий. Энэ мэт олон гайхамшигийг ФҮЖИ уулнаас та харах боломжтой. Мэдээж бидний хөтөлбөрт өөр олон зүйл багтсан. Түүнийг нь та ХӨТӨЛБӨР-өөс олж үзнэ үү!

AIR BUSAN КОМПАНИ МОНГОЛ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛНЭ

AIR BUSAN КОМПАНИ МОНГОЛ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛНЭ

Өмнөд Солонгосын “Air Busan” компани Бусан – Улаанбаатарын чиглэлд 6-р сарын 24-нөөс нислэг хийхээр болж онлайн захиалга авч эхэлжээ. “Air Busan” компанийн анхны нислэгээр Бусан руу зорчихоор бүртгүүлсэн эхний 100 зорчигч 99 мянган төгрөгийн төлбөр дээр такс 100 мянган төгрөгийг нэмээд нэг талдаа 199 мянган төгрөгөөр зорчих боломжтой болгосон байна. Долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад Airbus A320 онгоцоор нислэг үйлдэх ба нэг талын тийзний үнэ 183,000 вон байна гэж тус компанийн вэб сайтад мэдээлжээ. “Air Busan” нь 2007 онд байгуулагдсан “Asiana Airlines” компанийн охин компани. Голдуу дотоодын нислэг үйлдэхээс гадна зарим гадаад чиглэлд “Asiana Airlines” компанитай код шэйринг хийж үйлчилдэг юм байна. Бусан хот нь 3,6 сая хүн амтай, Өмнөд Солонгосдоо Сөүлийн дараагаар орох хоёр дахь том хот бөгөөд дэлхийд тэргүүлэх далайн боомт, аж үйлдвэрийн төв бүс юм.  Бусаны боомт ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд тавд ордог.  

Гадаад паспорт захиалах төвүүдийн тоо нэмэгдлээ

Гадаад паспорт захиалах төвүүдийн тоо нэмэгдлээ

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд гадаад паспорт захиалгын үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр гадаад паспорт захиалгын ачааллыг бууруулах, иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай болох юм. Гадаад паспорт шинээр захиалахад иргэдээс цээж зураг авдаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд байрлах төвүүдээр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг авахгүй болсон бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм. Харин дээрхи төвүүд дээр гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд  тус газрын Зуун айлд байрлах “Улсын Иргэний Бүртгэл Мэдээллийн Төв”-ийн Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.  

Япон улсын зүрхэнд орших ШИЗҮОКА муж нь олон улсын солилцооны төв бүс юм.

Япон улсын зүрхэнд орших ШИЗҮОКА муж нь олон улсын солилцооны төв бүс юм.

Шизүока нь Фүжи уулаас өгсүүлээд байгалийн сайхан цогцолсон арвин их газруудтай, тэрхүү байгалиас хайрласан газар нутаг, байршилдаа түшиглэн аж үйлдвэр нь хөгжсөн муж бөгөөд урлаг, спортын үйл ажиллагаагаар дамжуулсан олон улсын солилцоо ч мөн идэвхтэй явагддаг бүс нутаг юм. Мөн тус муж нь Япон улсын тэг дунд байрладаг тул гурван том хот болох Токио, Осака, Нагоя хотуудтай холбогддог. 2009 оны 3 дугаар сард Фужияма Шизүока нисэх онгоцны буудал ашиглалтанд орсон бөгөөд улмаар олон улсад танигдсан харилцаа холбоо бүхий хот болохоор хөгжиж байна. Шизүока муж нь хүн амынхаа тоогоор улсдаа 10-т ордог ба 3,798,818 сая хүнтэй. Жилийн дундаж температур нь 16,7С Шизүока нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтээрээ улсдаа 3-т ордог аж үйлдвэрийн томоохон төв юм. Ямаха, Сузуки, Каваи зэрэг дэлхийд танигдсан үйлдвэрлэгч болон дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн тэргүүлэгч аж үйлдвэрүүдийн төвлөрсөн муж бөгөөд мотоцикл, төгөлдөр хуур, цахилгаан хөгжмийн зэмсэг зэрэг өндөр түвшний бүтээгдхүүнийг дотооддоо нийлүүлэх болон экспортоор гаргаж байна. Тус муж нь Японы ногоон цайны төв бүс нутаг бөгөөд цай үйлдвэрлэлтийн 43 хувийг эзэлдэг.  Шизүока нь цай ургуулахад хамгийн таатай цаг ууртайн дээр тариаланчдын олон жилийн туршлагын үрээр тоо хэмжээ болоод чанарын хувьд тэргүүлэгч байж чаддаг билээ. Жилийн дөрвөн улирлын турш зөөлөн уур амьсгалтай тул газар тариалан, далай тэнгисээс арвин их ургацыг хураан…

1 2 3 4 5 6