СЭНСООЖИ СҮМ

СЭНСООЖИ СҮМ

СЭНСООЖИ Сүм. Япончууд төдийгүй, Японд аялахаар ирсэн жуулчид Токиогийн энэ сүмээр заавал очдог гэхэд болно. Тийм дээ ч Токиод жуулчдын очих хамгийн дуртай газрын жагсаалтын №3-т орсоно. Токиогийн ХАМГИЙН ХУУЧИН СҮМ гэдгээрээ 「СЭНСООЖИ」 алдартай. Токио Скай Трийгээс очиход амархан байдаг тул СКАЙ Трий, сүм хоёрыг хамтатгаад үзчихвэл зүгээр байдаг. Токио гэдэг нэршлийн өмнө энэ хотыг ЭДО гэдэг байсан. Эдо гэдэг нь Эдогийн үе гэдэг Японы түүхийн нэгэн үе бөгөөд энэ үед Эдо хотын Шёогүн гэж хэлэх цэргийн жанжин хүчирхэгжиж, Япон орон түүний засаглалын нөлөөнд байсан юм. Тэр үеийн хотоос үлдсэн СҮМ. Мэдээж энд бас Оожёочин буюу Том дэнлүү, Накамисэ зэрэг гудамж, худалдааны зах Эдогийн үеийн байдал, дурсгалыг хадгалан үлдсэн байдаг. Тэнд ЖУУЛЧИД их очих дуртай. Орчин үеийн хот ТОКИО-д тэртээх 200 гаруй жилийн өмнөх сүм хийдийг харах нь жуулчдын нэг хүсэл байдаг бололтой. Тэр ч утгаараа НЬЮ ВАЛЬЮ ТРЭЙВЭЛ ХХК нь Монголчууддаа энэ сүмийг үзүүлэхийг зорьдог. Сэнсоожи сүмийн гол шүтээн нь КАННОН бурхан юм. Энэрэл нигүүлсэлийн Бодьсадвын нууц дүр учир шууд биеэ үзүүлж мөргөж болдоггүй. Түүнтэй ижил түвшний бурхад бол жилд нэг удаа 12-р сарын 13-нд үдээс хойш 14:00 цагт нэг онгойлгож олныг мөргөл үйлдүүлэх явдал байдаг гэнэ. ■ Үндсэн мэдээлэл Нэр: Сэнсоожи Хаяг: Токио, Дайто-Кү, Асакуса 2-3-1 Хэрхэн очих:…

SKY TREE: Тэнгэрийн Мод цамхаг Токиогийн хамгийн олон хүн үздэг газар

SKY TREE: Тэнгэрийн Мод цамхаг Токиогийн хамгийн олон хүн үздэг газар

Токиод очвол заавал үзэх газрын 1-рт Скай Трий буюу Тэнгэрийн мод цамхаг орж байна. “Tokyo SKY TREE” нь 2012 онд ашиглалтанд орсон ТВ цамхаг юм. Эргэн тойронд нь өөр олон үзэх зүйл байдаг бөгөөд богино хугацаанд Токиод ирж байгаа таныг заавал үзээрэй гэж зөвлөх байна. Өндөр нь 634 метр. За бидний мэдэх талбайн хажуу талын Шангрила буюу Централ Тауэраас 10 дахин өндөр. Ер нь зүггүй л өндөр санагдана. Тэр өндөр дээрээс Токио хот мэдээж сайхан харагдандаа. Нэг удаа үзсэн байхад Токио аяллын хамгийн гоё дурсамж, ер нь амьдралын сайхан дурсамжуудын нэг болно гэдэгтэй маргахгүй. Өдөр ч үзэж болно. Гэхдээ оройн цагаар залуус болзох гэж их очдог гэсэн судалгаа байдаг гэнэ. ■ Үндсэн мэдээлэл Нэр:Токио Скай Трий Хаяг: Токио, Сүмида-кү,  ОшиАгэ 1 чо-мэ 1-13 Хэрхэн очих:  Tobu Isesaki Line Narihirabashi Station-ээс алхаад 1 минутын зайтай Цагийн хуваарь: 8:00~22:00(Сүүлийн хүн 21:00 орох) Амралтын өдөр:байхгүй Утас:81-3-5302-3470 Төлбөр: Том хүн 2,060 иен、Дунд, ахлах ангийнхан 1,540 иен, бага ангийнхан 930 иен Билет ашиглах хугацаа:1 цаг Хамгийн гоё үе: Жилийн турш нар жаргаж байх үе Албан ёсны вэб сайт   URL: http://www.tokyo-skytree.jp/

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛ

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛ

ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛД УРЬЖ БАЙНА. Эрхэм та ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ХАМГИЙН АНХНЫ АЯЛАЛ-аараа Япон улсын нийслэл Токио хотыг үзэж, үзэсгэлэнт ФҮЖИ хайрханруу аялах маш сонирхолтой аяллыг сонгоорой. ХЭЗЭЭ: 2015.03.07-03.11 ХОЛБОО БАРИХ: 70078080, 99103264, 98114748 Хаврын урь орсон дулаахан өдрүүдэд үргэлжлэх тус аялалд оролцсоноор: Бичин жилийнхээ азыг сорьж ‪#‎АЯЛАГЧ_БҮРТ_БЭЛЭГТЭЙ‬, ‪#‎АМТТАЙХАН_ХЯМДРАЛТАЙ‬, ‪#‎АЗАА_ҮЗЭЖ_АЯЛЛЫН_БИЛЕТ_ХОЖИХ‬ Хамгийн сайхан аялалд та бүхнийг урьж байна. Хамт олон, гэр бүлээрээ 4-өөс дээш хүн болж бүртгүүлбэл хүн бүрийн аяллын зардал 5% хөнгөрч, дээр нь бэлэгтэй. Хамгийн азтай нь болж чадвал АЯЛЛЫН ТИЙЗ ХОЖИХ боломжтой. Аялалдаа яв, Азаа үз, Арлын ЯПОНыг зориод үз.

Японд очсон гаднынханд сонин санагддаг зүйлс

Японд очсон гаднынханд сонин санагддаг зүйлс

Хэн ч гэсэн өөр улс орноор аялах үедээ тухайн газар нутгийн соёлыг гайхшрах нь мэдээжийн хэрэг. Энэ удаа гаднын аялагчдын нүдэнд туссан Япон улсын сайтай муутай  сонин содонг хуваалцая. 1. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй биш гэж үү? Дэндүү ойлгомжтой тэмдэглэгээнүүд.

ТОКИО ДАХЬ МОНГОЛЫН ӨДРҮҮД

ТОКИО ДАХЬ МОНГОЛЫН ӨДРҮҮД

“Хүний хүч: Монголын Ирээдүй” Энэ бол Хаврын баярын энэ жилийн сэдэв, уриа юм. Хаврын баяр гэж юу вэ?
“Хаврын Баяр” нь жил бүрийн 5-дугаар сарын эхний амралтын өдрүүдэд Токио хотын Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монгол түмэн цуглаж, Монгол түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний онцлогоо сурталчилж, баярладаг Монгол наадам юм.
Япон улсад амьдарч, аж төрдөг Монголчууд энэ л үед Токио хотноо хуран цугларч, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд, Токио

МОНГОЛЫН ХАВАР ТОКИОД

МОНГОЛЫН ХАВАР ТОКИОД

“Хаврын баяр”, энэ бол Их наран улсад ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол түмний их наадам. Ар, өвөр, буриад, дээд гэлтгүй Монгол түмэн энэ өдөр нийлж баярладаг. Уг баярыг Япон дахь Монгол Оюутны Холбоо/ЯМОХ/ зохион байгуулдаг бөгөөд Монголд элэгтэй Япончууд, сайн дурын байгууллагынхан, Өвөр Монгол ахан дүүсийн дэмжлэг туслалцаатайгаар өргөн дэлгэр зохион байгуулдаг, гадаадад эх орноо сурталчилах хамгийн том баяр, хамгийн том арга хэмжээ юм.

National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд

National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд

National Geographic-ийн хэдэн зуун гэрэл зурагчид өдөр бүр, дэлхийн өнцөг булан болгонд сэтгэл хөдөлгөм зураг дарах агшныг хүлээж байдаг. 3-р сард та бүхэнд  байгаль дэлхий, өдөр тутмын амьдралыг харуулсан шилдэг 15 зургийг үзүүлэхээр сонгожээ. Энэтхэгийн бар,  хойд туйлын гэрэл, мөн Парис хавар ч гэсэн багтжээ!

Аялах уу? Цуврал 2: Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 10 газар

Аялах уу? Цуврал 2: Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 10 газар

1. Анхуй аймаг, Хуаншань уул Та өмнө нь Хятадын тулаантай кино үзэж байсан бол үүнтэй ижил  уулан дээр бясалгал хийж дайтдаг хэсгүүд олноор гардаг. Хадан уулын эргэн тойронд ургасан модод сүрлэг байдлыг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг байна. 2. Фүжиан аймаг,  Вүеий уул Дэлхийд хамгийн олон түгсэн Хятадын ил захидал дээр энэхүү уулын зураг хэвлэгдсэн байдаг. Сүүдэртэн харагдах өтгөн ой, шил мэт тунгалаг ус, уулын оройгоос урсан буух хүрхрээг очиж үзэх нь танд фотошопоор янзалсан байгалийн зураг харахаас амьд мэдрэмжийг төрүүлнэ.

Аялах уу? Цуврал 3: Сөүлийг зорих 10 гайхалтай шалтгаан

Аялах уу? Цуврал 3: Сөүлийг зорих 10 гайхалтай шалтгаан

  1. Букчон Ханнок тосгон Үндэсний хэв шинжийг агуулсан энэ газар яахын аргагүй сэтгэл татам бөгөөд тосгоноор явж үзэхэд эртний гурвалжин дээвэртэй байшингуудтай тааралдах ба  энд хуучны хэв маягаа хадгалсан “цайны газар”, музей бий. 2. “Огтагон” “New Hilltop” зочид буудлын ойролцоо орших хотын хамгийн халуухан клуб болох “Огтагон”-д очиж үзээрэй. Гэрлийн гайхамшиг, дуу, бүжиг гээд бүх зүйлс гайхалтай байх болно.

Аялах уу? Цуврал-4: Германд очоод үзэх 9 газар

Аялах уу? Цуврал-4: Германд очоод үзэх 9 газар

Хэрвээ та Германы нийслэл Берлин хотруу аялах гэж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө сайтар нягтлаарай. Эдгээр газрыг орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй шүү. 1. Музейн арал Европ даяар нэрд гарсан, хамгийн алдартай соёлын төв гэгддэг Германы музей арал нь Altes музей, хуучин Үндэсний Галлерей, Шинэ музей, Bode музей, Пергамон гэх 5 музейгээс бүрдэнэ. Эртний Вавилоны  болон Грек, Ромын дурсгал, урлагийн үзмэрүүдийг үзэж сонирхох боломжтой.

Аялах уу? Цуврал-5: Сингапурт хийж болох 10 үнэгүй зүйл

Аялах уу? Цуврал-5: Сингапурт хийж болох 10 үнэгүй зүйл

Сингапур хямд хот биш гэдэг нь тодорхой. Азийн хамгийн үнэтэй бүхэн энд байдаг ба харин танд зоос үрэхгүй байх хэдэн боломжууд бий. 1. Үнэгүй хооллох боломж Бурхан шашны ариун сүмүүд ядуу гэлтгүй асуусан хэн бүхнийг  үнэгүй хоолоор дайлдаг . Ерөнхийдөө тэнд энгийн цагаан хоол санал болгох болно. Зарим үүргэвчтэй аялагчдад хоол хүнсний мөнгөө хэмнэх хамгийн хялбар аргуудын нэг юм.

1 4 5 6