ГЭР БҮЛИЙН ДИСНЕЙН АЯЛАЛ

 

ГЭР БҮЛИЙН ДИСНЕЙН АЯЛАЛ

Хамгийн сайхан аяллыг хамтдаа

Аяллын үргэлжлэх хугацаа: 5 өдөр,4 шөнө

Аяллын маршрут: УБ-Токио-УБ

 

  Аяллын хөтөлбөр Тэмдэглэл
05.25/Дав/ 08:55 УБ-Токио чиглэлийн шууд нислэгээр ниснэ. Орон нутгийн цагаар 13:40 газардах ба аяллын автобусаар зочид буудал руугаа явна.   /Автобусаар Токио хот руу 1 цаг орчим явна/Зочид буудалдаа байрлаад оройн хоолоо идсэний дараагаар амарна.
  • Оройн хоол
  • Зочид буудал

 

05.26/Мяг/ Өглөө: Өглөөний цайны дараагаар, Диснэйлэнд рүү явна.
  • Өглөөний хоол
  • Зочид буудал

 

05.27/Лха/  Өглөө: Өглөөний цайны дараа, Одайба дүүрэгт байх Ирээдүйн шинжлэх ухааны музей үзнэ. Өдөр: Өдрийн хоолны дараа аялал жуулчлалын гол төв болох Одайба дүүрэг рүү явна. Энд та төрөл бүрийн брэндийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
  • Өглөө, оройн хоол
  • Зочид буудал

 

05.28/Пүр/ Өглөө: Өглөөний цайны дараа эртний түүхт Асакуса дүүргээр аялан, Накамисэ худалдааны гудамжинд байрлах дэлгүүрүүдээс уламжлалт бэлэг дурсгалын зүйлс худалдан авна. Орой: Дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Sky tree дээрээс Токио хотын үдшийг харах болно.
  • Өглөө, өдөр, оройн хоол
  • Зочид буудал
05.29/Баа/ Өглөө: Өглөөний цайны дараагаараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Нарита ОУНБуудалруу хөдлөнө. Өдөр: 14:40 цагаас хөөрч 19:10 цагт Чингис хаан ОУНБ газардана
  • Өглөөний хоол

 

Аяллын үнэнд хамаарах зүйлс:     Аяллын үнэнд хамаарахгүй зүйлс:    
  • Визний хураамж
  • Аяллын даатгал
  • Үзвэрийн төлбөр
  • УБ-Токио-УБ онгоцны тасалбар
  • Хөтөлбөрт заагдсан буудлын үнэ
  • Хөтөлбөрт заагдсан хоолны үнэ
  • Аяллын унаа
  • Аяллын хөтөч
  • Халуун рашаанд орох төлбөр
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрөөс гадуур бусад зардал

 

АЯЛЛЫН ЗӨВЛӨГӨӨ БА САНАМЖ

Тус аялал нь Япон улсын Токио хотод явагдана. УБ-Токио-УБ шууд нислэгээр аялах бөгөөд УБ-Нарита чиглэлд 4.5 цаг нисэх ба буцах үед агаарын урсгалаас хамаараад 5.5 цаг нисэх болно. Аялалд гарахын өмнө та дараах зүйлсийг анхаарна уу.

  • Аялагч таны гадаад паспорт зөрчилгүй байх ба хүчинтэй хугацаа нь дор хаяж 6 сарын нөөцтэй байна.
  • Виз гарахад шаардлагатай материалыг шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү.
  • Та аяллын үеэр харилцааны соёлтой байж, бусад аялагчидтайгаа эвтэй байх.
  • Аяллын туршид тамхийг зөвшөөрөгдсөн газарт нь татах, хог хаягдлыг зориулалтын хогийн саванд хийх зэргээр нийтийн дэг журмыг       баримталж, аяллын       хөтчийн зааврыг биелүүлэх.
  • Гэрээний дагуу аялах бөгөөд гэрээнд тусгаагүй зүйлийг шаардахгүй байхыг анхаарах.
  • Өөрөөс хамаарах хувийн бэлтгэлээ сайтар бэлтгэж хангасан байх. Цаг агаарын нөхцөлд хувцасаа тохируулан байдлаар бэлдэх. Авч явах ачаа нь овор хэмжээ ихгүй, зөөвөрлөх ачиж буулгахад хүндрэлгүй байх.
  • Хил гаалиар гарах үед хувцасныхаа халаасанд хумсны хутга, хайч, хутга, тонгорог гэх мэт үзүүр иртэй зүйлүүд, 100мл-ээс дээш хэмжээний шингэн зүйл зэргийг авч явахгүй байхыг анхаарах. Тэдгээр зүйлсийг авч яваа том тээшиндээ хийсэн байх.
  • Элдэв хууч өвчинтэй бол эмчээс зөвлөлгөө авах, байнга уудаг эм зэргийг марталгүй авч явах. Ойр зуур эм бэлдэж авч явах шаардлагатай ба эмнэлгийн үйлчилгээ нэлээд үнэтэй байдаг гэдгийг санах.
  • Аялагч та гар тээшээ 5 кг, хадгалуулах ачаагаа 20 кг-д тохируулах нь зүйтэй бөгөөд илүү гарсан тохиололд 1 кг тутамд Улаанбаатараас Токио нисэх үед10,000 төгрөг, Токиогоос Улаанбаатар нисэх үед 1400 иен буюу ойролцоогоор 23,000 төгрөг төлөх хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу.

 

Аялалтай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг: 94043344, 93238080, 70078080 утсаар лавлана уу.

Хариулт үлдээх