ДОМОГТ ФҮЖИ авиралт, аялал

domogtFuji

Япон улсын ДОМОГТ ФҮЖИ ууланд авирч, аялах нэгэн боломжийг та бүхэндээ санал болгож байна.

3776 м, Япон улсын хамгийн өндөр цэг. Дэлхий дээрх Галт уулуудын хамгийн том тогоонуудын нэг.

Жуулчдын, уулчдын нүд сэтгэлийг хужирладаг энэ уулан дээрээс өглөө нарыг тольдож, үүлний дээрээс хорвоог харж, өөрийгөө тэнгэрт байгаа мэтээр төсөөлөх хэр байх бол.

Тэртээ доор үүл, тэрнийх нь доороос наран мандана. Газар дээр “30” хэмийн чийгтэй халуун байгаа бол уулын дээр жирийн үед бараг л “0”хэм. Салхи үлээж, бороо шивэрсэн, манан дунд ч та зогсож байж мэднэ. Өөрийгөө тэнгэрийн амьтан гэж төсөөлөхүйц орчин бүрдсэн байх вий.

Дэлхийн жуулчид ФҮЖИ санд авирч, дээрээс нь ертөнцийг, Япон улсыг, Үүлийг, Нарыг, эргэн тойрныг тольдож, дурандаа буулгахыг хүсдэг.

Авиралт хийх тухайн үеийн цаг агаараас хамаарч танд байгалийн хамгийн гайхамшигтай сонин агшнуудын гэрч болж, дурандаа буулгах боломж бий.

Манан хүүшлэж, дээш хөөрч, мандах нарны туяа манан дунд гэрлийн хугарлаар, солонгорон, дугуйрч, бидний газар дээр барих гээд хөөдөг солонго, таны нүдний өмнө хэдхэн метрийн тэртээд дугуйран бүтэн тойрог үүсч харагдана. Алган тавьсан мэт харагдах тэр солонго 2-3 давхар үүсч харагдах нь бий.

Энэ мэт олон гайхамшигийг ФҮЖИ уулнаас та харах боломжтой.

Мэдээж бидний хөтөлбөрт өөр олон зүйл багтсан. Түүнийг нь та ХӨТӨЛБӨР-өөс олж үзнэ үү!

13522598_1345313328817254_821304663_n13492826_1345313338817253_495817333_n

13480323_1345313358817251_1737991491_n13492914_1345313362150584_178866883_n

Хариулт үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Гоё аялал болох нь

    Ёоох, энэ ёстой сак аялал болох нь. Явнаа, ерөөсөө. Фүжи ууланд авираад, Ертөнцийн нарыг хамгийн түрүүнд харах тэр мэдрэмжийн төлөө

  • Anonymous

    Виз асуудалгүй юу? Яаж бүртгүүлэх вэ?

    • traveladmin

      ВИЗ-ий хувьд Элчин сайдын яамны виз хүсэх журмын дагуу материал бүрдүүлж өгнө. Мэдээж хувь хүн дээр ямар нэг асуудал, зөрчил байхгүй л бол манай ВИЗ ер нь гарчихдаг. Өнөөг хүртэл бид татгалзсан хариу бол аваагүй байгаа.