ХАЙНАНЬ АЯЛАЛ

БНХАУ-ын өмнө зүгт орших, жилийн 4 улирлын турш дулаахан байдаг, Саняа хотын үзэсгэлэнт Хайнань арал дээр намар, өвөл, хаврын сэрүүн өдрүүдийг дурсамж дүүрэн, зугаатай, амарч өнгөрүүлээрэй.

27583804_1754710494573802_2141093970_n27583054_1754710564573795_2087951035_n

20180122_10410927583877_1754711007907084_679574562_n27497904_1754710904573761_1857969367_n

     

20180604_154845

20180604_154240

20180605_110852

20180604_154942

:idea: Аяллын хугацаа : 8 өдөр/8 шөнө

:idea: Аяллын хөтөлбөр:

 :arrow: Өдөр 1 (Мягмар)

Улаанбаатар – Улаан-Үд – Саняа хот    /Замд хоол, онгоцонд хоол/

  •  Үүрийн 03:00 цагт  Улаан-Үд хот руу хөдөлнө.
  • Алтанбулагт ирж, хоол иднэ.
  • Монгол-Орос 2 улсын хилээр бүртгүүлэн гарна.
  • Улаан-Үд хотод ирнэ.
  • 17:00 цагт Улаан-Үд хотын ОУ-ын нисэх буудал дээр ирж бүртгэл хийлгэнэ.
  • 20:15 цагт Улаан-Үдээс Y7509 нислэгээр Саняа хот руу ниснэ.  (6 цаг)

 :arrow: Өдөр 2 (Лхагва)

Хайнань арал  /Өглөөний буфет цай/

  • Үүрийн 02:15 Саняа хотын “Phoenix” ОУ-ын нисэх буудалд бууна.
  • Хайнань арлын зочид буудалдаа ирж, байрлан амарна.
  • Өглөөний цай (Буфет)
  • Энэ өдөр буудалдаа амран, бассейнд сэлж, зочид буудлын эргэн тойронтой танилцан чөлөөтэй амарч өнгөрүүлнэ.

 :arrow: Өдөр 3 (Пүрэв)

Хайнань – Ли Мяо үндэстний тосгон /Өглөөний буфет цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өглөөний цай
  • Хотын аялал 1: Хятад үндэстний эртний овог болох 3000 жилийн турш тус арал дээр амьдарч ирсэн Ли болон Мяо үндэстний цөөнхийн тосгон руу явж, уугуул иргэдийн соёл, ёс заншил, аж ахуйг харуулсан тоглолтыг үзэж сонирхоно.
  • Дэлхий дээр сувдны чанараараа нэгдүгээрт ордог, Хайнань арлын брэнд болсон сувдны Heren pearl дэлгүүрээр орж, сувдан эдлэл, ээмэг, зүүлт зэрэг бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
  • Сувинер, бэлэг дурсгалын дэлгүүрээр орно….

 :arrow: Өдөр 4 (Баасан)

Хайнань арал   /Өглөөний буфет цай/

  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр:  Далай эргээр зугаалан, усанд сэлж, наранд биеэ шаран, далайн эрэг дээр амарч, шоппинг хийх г.м өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.

 :arrow: Өдөр 5 (Бямба)

Хайнань – Сармагчингийн арал  /Өглөөний буфет цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өглөөний цай
  • Хотын аялал 2: Хайнань мужийн өмнөд хэсэгт байрлах, гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн Нань ваны хойг дээр байрладаг, дэлхий дээрх цорын ганц сармагчингийн тусгай хамгаалалттай бүс болох “Сармагчингийн арал- руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж,  сармагчингийн тоглолт үзнэ.
  • Хятад үндэстний цайны ёслолтой  танилцана.
  • Торгоны дэлгүүрээр орж, хүр хорхойн шүлсээр хэрхэн торго гаргаж авдаг болохыг мэдэх болно.
  • Зочид буудалдаа амарна.

 :arrow: Өдөр 6 (Ням)

Хайнань арал  /Өглөөний буфет цай/

  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр:   Далай эргээр зугаалан, усанд сэлж, наранд биеэ шаран, далайн эрэг дээр амарч, шоппинг хийх г.м өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.

 :arrow: Өдөр 7 (Даваа)

Хайнань арал  /Өглөөний буфет цай/

  • Өглөөний цай
  • Чөлөөт цаг:  Ачаа тээшээ бэлдэнэ.
  • 20:00 цагт Check out:  Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Саняа хотын “Phoenix” ОУ-ын нисэх буудал руу явна. Бүртгэл хийлгэнэ.

 :arrow: Өдөр 8 (Мягмар)

Саняа  – Улаан-Үд – Улаанбаатар /Онгоцонд хоол, замд хоол/

  • Шөнийн 01:10 цагт Саняа хотоод Улаан-Үд хотын чиглэлд ниснэ.   (6 цаг)
  • Өглөө 07:35 цагт Улаан-Үд хотод бууна.
  • Аяллын унаандаа сууж УБ хот руу буцна.
  • Орос-Монгол 2 улсын хилээр нэвтрэн орж ирнэ.
  • Алтан булагт хоол иднэ.
  • Орой, шөнө УБ хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.

 ;-) Аяллын зардалд хамаарах зүйлс:

  • УБ – Улаан-Үд – УБ явах унааны төлбөр
  • Улаан-Үд – Саняа – Улаан-Үд нислэгийн 2 талын тийз
  • Хайнань арлын 4-5 одтой зочид буудалд байрлах үнэ
  • Аяллын даатгал
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Хөтөлбөрт заагдсан хоолнууд
  • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
  • Аяллын үеийн унаа
  • Нисэх буудлаас тосох, үдэх үйлчилгээ

 ;-) Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт орсоноос бусад   үйлчилгээний төлбөр, хоол, унаа

  Амьдралдаа “ДУРСАМЖ” бүтээхээр хамтдаа аяласан жуулчин танд баярлалаа :-) .

Жич: Хөтөлбөрт өөрчлөлт орж болно. 

Нэмэлт үйлчилгээ (төлбөртэй): Далайн усанд шумбах, моторт завиар далай дээгүүр аялах, усан парк, лазерын гэрлийн хугарлын гайхамшгийг харуулсан тоглолт Романтик Парк, …

20180606_173549

20180606_193703

20180606_173357

 

 

 

27583832_1754710524573799_941846215_n

27497272_1754710624573789_701648823_n

20120102_16122327583054_1754710564573795_2087951035_n

Хариулт үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Жаргалсүрэн

    Урагш Хятад явахын тулд хойшоо Улаан үдээр дамждаг нь ямар учиртай юм бэ? Бас аялалын үнэ тариф хэд вэ?

    • traveladmin

      Сайн байна уу. Аяллын зардлыг боломжийн хямд байлгахын тулд бид ийм аяллууд зарлаж байгаа юм. Оросын ТурОператор компаниудтай хамтран хийдэг аялал юм. Улаан-Үдээс чартер нислэгээр үйлдэгддэг аялал юм. Шууд Бээжин дамжиж нисэх аялал болохоор илүү үнэтэй байдаг.

  • Батбаяр

    12-р сард явах аялал бия юу зардал хэд вэ?

    • traveladmin

      Сайн байна уу та. 12 сард Хайнань арлын аялал байгаа. 7 хоног бүрийн Мягмар гаригт аялал гарна. Шинэ жилийн үеэр аяллын үнэ нэмэгддэг. Манай аялал 2.350.000-2.650.000 төгрөг гэж байгаа. Энэ үнэ нь аяллын захилагаа хэзээ өгөх мөн, хөтөлбөртөө хотын аяллыг хэдэн улдаа оруулахаас хамаарч байгаа юм. Та манай фэйсбүүк хаягруу холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
      Утас: 94001466, 70078080

  • […] ttp://travel.new-value.mn/blog/hainan-island/ […]