Үзэсгэлэнт ХАЛОНГ булан

Халvietnam-headerонг булан нь Вьетнам улсын нийслэл Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших, аялал жуулчлалын онцгой бүс, ЮНЕСКО-ийн Дэлхийн Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн, байгалийн үзэсгэлэн төгс цогцолсон, алдартай газар юмаа.
Сэтгэлийг тань баясгаж, хараа булаам байгалийн санаанд оромгүй тогтоц бүхий, том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас Халонг булан нь бүрддэг. Газар дээрх болон усан доорх био ертөнцийн зохицол болох Халонг булан нь 1500 мв.км талбайг эзэлнэ. Халонг хэмээх үг нь “Луу далайд бууж заларсан газар” гэсэн утгаар орчуулагддаг байна. Халонг булангийн шүрэн арлын дундуур усан онгоцоор аялангаа үдийн зоог барин, хүүхэд насны үлгэрийн ертөнц, диваажинд очсон мэт мэдрэмжийг танд төрүүлж, хэзээд ч мартамгүй дурсамжийг бүтээх болно.

Хариулт үлдээх