Ханой хот “Lotte Center”

MAINIMAGE_8Lotte Center Hanoi цамхаг нь Ханой хотын Бадин дүүрэгт сүндэрлэх, Вьетнам дахь хамгийн өндөр барилгын хоёрдугаарт бичигдэх тэнгэр баганадсан цогцолбор юм. Цогцолборыг 2007 оноос барихаар төлөвлөж, 2010 оноос барьж эхлэн 2014 оны 9 сарын 2-нд дуусгаж, хүлээлгэн өгсөн байна. Цамхаг нь 65 давхар бөгөөд 267 метр өндөр, барилгын нийт өртөг нь 400 сая ам.доллар. Тус цамхаг нь Америкийн “Callison” компанийн боловсруулсан орчин үеийн архитектурын шийдлээр баригдсан цогцолбор юм. Lotte Center цамхаг нь 5 одтой, дээд зэрэглэлийн, нэрийн зочид буудал, оффисын барилга, Их дэлгүүр, ресторан, Спа, соёл амралтын цогцолбор, хамгийн дээд давхартаа Ханой хотыг тольдон харах  ажиглалтын давцантай, аялал жуулчлалын төв бүсэд байралдаг.
#20180424нд гарах Вьетнамын шууд нислэгтэй аяллаар тус цогцолборын 65 давхарт гарч үзэсгэлэнт Ханой хотыг алган дээрээ байгаа мэт тольдон харах болно.

Хариулт үлдээх