Улаан-Үд, Итгэлт Хамбад мөргөх аялал

Итгэлт Хамбадаа мөргөх, Улаан-Үд хоттой танилцах, шоппинг хийх ЭКСПРЕСС аялалдаа урьж байна.
Аяллын үнэ: 160.000 төг
Онцлог, давуу тал: Та ажлаасаа чөлөө авахгүйгээр 7 хоногийн амралтын өдрөөрөө аялан, газар үзэж, Итгэлт Хамбадаа мөргөн, есөн хүслээ даатгаж, дэлгүүр, захаар орон Цаа бугын гутал, булган малгай, орос гутал, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, өвлийн бэлтгэлээ базаагаад ирэх боломжтой.
УТАС: 7007-8080, 9811-4748, 9400-1466

Аяллын хөтөлбөр:

Өдөр 1 /Баасан/:  Орой 21 цагт аяллын автобусандаа суугаад Улаан-Үд хотруу хөдөлнө.

Өдөр 2 /Бямба/: Өглөө Итгэлт Хамбадаа мөргөж эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхэд, ажил үйлс, бизнес гэх мэт ариун цагаан есөн хүслээ даатган залбирна. Дараа нь Улаан-Үд хотод Өдрийн хоолоо иднэ/ресторанд 1, 2-р хоол/.  Улаан-Үд хотын дэлгүүр болон хамгийн хямд хүнсний захуудаар орж худалдан авалт хийнэ. оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

Өдөр 3 /Ням/: Өглөөний цай ууна. Хотын төв талбайгаар орж дурсгалын зургаа татуулна. Улаанбаатар хот руу буцна. Орой Улаанбаатар хотод ирснээр бидний аялал амжилттай өндөрлөнө.

Тэмдэглэгээ: Танд аяллын туршид хамгийн туршлагатай хөтөч үйлчлэх бөгөөд газар орны байршил, үүх түүх болон Итгэлт Хамбад гороолоход баримталдаг нарийн дэг, ёс заншлыг хэлж тайлбарлаж, дэлгүүр, захаар худалдан авалт хийхэд орчуулга хийж, худалдан авалтанд нь тусламж үзүүлэх болно. Мөн аяллын тохилог, хөгжим, зурагт, караоке, микрофон, агааржуулагчтай автобус, туршлагатай жолооч үйлчилнэ.

ТАНЫ АМЬДРАЛЫН ДУРСАМЖИЙГ БИД БҮТЭЭНЭ.

 

Хариулт үлдээх