Бидний Хайнань аялал

hainanБНХАУ-ын Хамгийн өмнө хэсэгт орших Үзэсгэлэнт ХАЙНАНЬ АРАЛ-ын тухай манай Монголчууд мэддэг болоод удаж байгаа. Газар нутгийн хувьд БНХАУ-даа хамгийн жижигт муж бөгөөд нийт нутаг дэвсгэр 33920 км2 талбайтай.

Түүнээс ХАЙНАНЬ арал нь Хайнань мужийн хамгийнтом гол арал бөгөөд   32900 км2 талбайтай юм. Тус мужид хамаардаг 200 орчим жижиг арал байдаг ба тэдгээр арлуудын нийт талбайр нь 1020 км2 орчим болдог байна.

Мужийн хүн ам 8.1 сая гаруй бөгөөд үзэсгэлэнт цэнхэр далайгаар хүрээлэгдсэн, хамгийн цэвэр агаар бүхий дулаан орны бүс нутаг юм.

Хайнань арал уртаашаа 169 км, өргөөшөө 155 км сунаж тогтсон, халуун орны чийглэг уур амьсгалтай юм.

16-10

Өвлийн утаатай хүйтэн үед Монголчууд маань Хайнань зэрэг дулаан газрыг зорин аялах нь нэмэгдэж байна. Сүүлийн үед манай компаний Хайнань арал хамгийн эрэлттэй аяллуудын нэг болоод байгаа. Аялал бол “Таны амьдралын дурсамж” болдог. Тэр ч утгаараа бид таныг аялахаасаа өмнө БНХАУ-ын Хайнань Мужийн талаар бяцхан ойлголттой болоосой гэж хүснэ.

16-4

Хайнань муж нь нийт 10 хоттой бөгөөд хойт хэсгийн гол нь хот, нйислэл нь Хайкоу юм. Хүн ам нэлээд төвлөрсөн ч газарзүйн хувьд жижиг хот бөгөөд, өтгөн ой шугуйтай, хөдөө аж ахуй голлосон хот юм.

Тус муж 1950.05.01-нд Гуандоу мужид хамаарч байсан Өмнөд Хятадын Тэнгис дэх БНХАУ-ын Засаг захиргааны нэгэн Онцгой бүс нутгийн статустай болгосон. 1970-аад онд Дэн Сяопины эхлүүлсэн “1 улс 2 систем” эдийн засгийн шинэчлэлийн үед Хайнаныг эдийн засгийн чухал бүсд тооцон өнөөгийн төрхөөр хөгжүүлэх эхлэлийг тавьсан байдаг.h6

Хайнань арлын өмнөд хэсгийн нийслэл нь Саня хот юм.

Манай аялал нь өмнөд хэсгийн нийслэл болох Саня хотод болох бөгөөд гол үзвэр үйлчилгээ, далайн эрэг нь энд төвлөрдөг бөгөөд жил бүр дэлхийн мянга мянган жуулчдыг хүлээн авдаг юм.

За тэгээд Хайнанийг далайгүйгээр төсөөлшгүй. Та манай аяллын хөтөлбөрийг эндээс дарж авч болох бөгөөд Хайнань аяллын үндсэн хөтөлбөртэй танилцаад аваарай. Түүнчлэн та хүсвэл өөрийг аяллыг илүү баяжуулж болох бөгөөд, үүнд:

  • Дайвинг: Далайн усанд шумбах
  • Усан онгоцоор аялах
  • Хүүхэн аралруу очих зэрэг нэмэлт аяллыг өөрийн зардлаар хийх боломжтой юм.

h2
Хайнаньруу аялах Монголчуудын явж байгаа 3 маршрут байна.

  1. Бээжингээр дамжин Хайнань нисэх,
  2. Эрээнээр дамжин нисэх
  3. Улаан-Үдээр дамжин нисэх

Энэ 3 маршрут мэдээж өөр өөрийн онцлогтой. Бээжингийн аялал бол тэдэн дундаа арай үнэтэй болоод байгаа. Эрээний аяллыг ганцаараа аялаж байгаа хүмүүс илүүтэй сонирхож явж байгаа харагддаг. Үүргэвчтэй аялагчид болон хувиараа аялаж байгаа хүмүүс гэсэн үг.16-3

Харин манай компаний хувьд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотоор дамжуулан аялуулж байгаа.

Хайнань арал өмнө зүгт оршдог атал яагаад Оросоор дамжуулан аялаж байна вэ гэдэг асуулт түгээмэл байгаа.david4

ХАЙНАНЬ АЯЛАЛ-ын тухайд Монголчууд үнийн хувьд хямд талдаа, боломжийн, түүнчлэн урт хугацаагаар аялах онцгой боломж бол Улаан-Үд хотоор дамжин аялах юм.16-5

Бидний хувьд ихэвчлэн автобусаар Улаан-Үд хот хүртэл аялаад, тэндээсээ Хайнаньруу шууд нисдэг. ОХУ-ын аяллын компаниудтай хамтран энэхүү маршрутаар аяллаа зохиодог гэсэн үг.16-9

ОХУ-ын аяллын компаниудтай хамтран ажиллах нь юугаараа давуу талтай вэ?

  • Тэд олон хүнийг нэг доор хамруулан шууд нислэг хийж чадаж байгаа
  • Монголоос шууд Хайнань нислэг байхгүй бөгөөд үүнийг өвлийн турш хийх боломж хомс
  • Орос аялагчид хамгийн их очдог үетэй давхцуулан хийж байгаа нь аяллыг илүү хөгжилтэй, найрсаг болгодог
  • Бусад

гэх мэт олон давуу талууд бий болдог. david2

Мэдээж бидний аялагчид хүсвэл нэмэлтээр Улаан-Үдэд Итгэлт Хамбын хийдээр орж, мөргөл үйлдэх боломжтой бөгөөд ингэж аялахыг хүсэх өндөр настай аялагчид маань цөөнгүй.

hainan

sanya_4

sanya_3

Хариулт үлдээх