ШИЗҮОКА (ТОКИО) ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ 2019

Жилдээ ганцхан удаа тохиох #УБ_Шизүока шууд нислэгтэй, хямд аялалдаа амжиж бүртгүүлээрэй. 

Дэлхийн өндөр хөгжилтэй #Япон орон, тэр дундаа #ТОКИО хот, #ШИЗҮОКА мужаар(#Фүжи_уул) аялан, түүхийн дурсгалт газрууд, техник технологийн дэвшил, Япон үндэстний зан заншил, бие биенээ хүндэтгэх, эх орноо хайрлах агуу их соёл уламжлалтай танилцан, #Токио2020_Олимпийн мэдээлэл авах болно.
Манай аяллын хөтөлбөрт: Фүжи уул, Фүжи уулын мэдээллийн төв, Ширайто хүрхрээ, агаарын дүүжин лифт, Тоор жимсний талбай, амталгаа, Мэйжү-Жингү сүм, Шинагава далайн амьтдын усан сан, Хачико нохойны хүрэл хөшөө, Одайба арал, Эрх чөлөөний хөшөө, Солонгон гүүр,  Фүжи тв, Виноны үйлдвэр, амталгаа, Халуун рашаан, Тоёота авто машины парк, 45 давхараас Токио хотыг тольдон харах хотын захиргааны байр зэрэг олон олон хөтөлбөр таныг хүлээж байна.
Аяллын хугацаа: 2019.08.05 – 10  (6 өдөр /5 шөнө)

Аяллын төлбөр: 3.190.000 төгрөг

Аяллын утас: 94001466, 94001377, 99103264, 70078080

Аяллын хөтөлбөр:

 :arrow: ӨДӨР 1:    /2019.08.05/ 

 Улаанбаатар – Шизүока  / :idea: Өдөр, оройн хоолтой, зочид буудал/images (1)

  • 01:25 Чингис  хаан ОУНБуудлаас Шизүока руу хөөрнө.
  • 06:40 Шизүока ОУНБуудалд  бууна.
  • 08:00 – 09:30 Японы үзэсгэлэнт 100 хүрхрээний нэг “Ширайто” хүрхрээрүү явж, хүрхрээгээ үзнэ.
  • 12:00 Кавагучи нуурын орчим өдрийн хоол иднэ.
  • 14:00 Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Японы 108 галт уулын хамгийн өндөр Фүжи уул (3776м)-ын мэдээллийн төвд зочилж, Фүжи уулын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч бэлэг дурсгалын дэлгүүрээр орно.
  • 15:00 Агаарын лифтээр Качикачи уулан дээр гарч Фүжи уулыг тольдон харна.
  • 17:00 Японы халуун рашаантай зочид буудалд амарна. Энэ зочид буудал нь Япон маягийн өрөөтэй тул та Японы юката өмсгөлийг өмсөж, халуун рашаанд орон алжаалаа тайлна.
  • Оройн хоолоо идэсний дараа зочид буудалдаа амарна.

:arrow:  ӨДӨР 2     /2019.08.06/ 

Шизүока – Токио / :idea: Өглөө, өдөр хоолтой, зочид буудал/

  • Өглөөний цай зочид буудалдаа зооглоно.
  • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • 09:30 Тоор жимсний талбай-р зочилно. (Та 1 цагийн турш хүссэнээрээ идэх боломжтой).
  • 10:30 Яманаши муж нь вино үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд тухайн хотын Виноны үйлдвэрийг үзэж, үнэгүй амталгаа хийнэ.
  • Өдрийн хоолны дараа MALL-оор шоппинг хийнэ.
  • Токио хотын зочид буудалдаа ирж, байрлан амарна.

:arrow: ӨДӨР 3     /2019.08.07/

Токио :idea: Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/

  • Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна.
  • Токио хотын дурсгалт газруудтай танилцах аялал хийнэ.
  • Токио хотын захиргааны байр орж 202 метрийн өндрөөс Токио хотыг бүхэлд нь харна.
  • Японы Шинто шашны гоёмсог  Мэйжү-Жингү сүмийг үзээд Шибуяа дүүргээр орж эзэндээ үнэнч Хачико нохойны хүрэл хөшөө, хамгийн ачаалалтай үедээ нэгэн зэрэг 3000 хүн зөрдөг гэрлэн дохиот уулзварыг үзэж сонирхоно.
  • Өдөр, оройн хоолтой.
  • Зочид буудалдаа амарна.

:arrow: ӨДӨР 4     /2019.08.08/

Токио / :idea: Өглөө, өдөр хоолтой, зочид буудал/

  • Өглөөний цайгаа ууна.
  • Шинагава далайн амьтадын усан сан орж далайн гахайн үзүүлбэр, ховор далайн амьтдыг үзэж сонирхоно.
  • Одайба арал руу явна. Одайба арал бол Токио хотод байдаг хиймэл арал бөгөөд аялал жуучлал болон амралт зугаалгын нэртэй газар юм. Энд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүрАмерикийн эрх чөлөөний хөшөөний хувилбар байдаг. Мөн Одайба арал дээр байдаг Тоёота авто машины парк –д очиж үзнэ.
  • Үдээс хойш Шоппинг: Uniqlo,ZARA,H&M,GAP г.м хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, Гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр, мөн дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.
  • Зочид буудалдаа ирж, амарна

:arrow:  ӨДӨР 5    /2019.08.09/

Токио   / :idea: Өглөөний цай,…. чөлөөт өдөр/

  • Өглөөний цайгаа ууна.
  • Чөлөөт өдөр: Энэ өдөр та орчуулагчийн заавраар дэлгүүр орох боломжтой.

:arrow:  ӨДӨР 6    /2019.08.10/

images (1) Токио – Шизүока – Улаанбаатар / :idea: Өглөөний цай, өдрийн хоол нислэг/

  • Өглөөний цайны дараа  зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 08:00 цагт Шизүока нисэх онгоцны буудал руу явна.
  • Замаараа Шизүока мужид байрлах S-Pulse Dream Plaza нэртэй худалдааны том дэлгүүр орно.
  • 12:00 Онгоцны буудалд CHECK in хийнэ.
  • 14:40 Шизүока олон улсын нисэх буудлаас хөөрнө.
  • 18:55 Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал өндөрлөнө. ДУРСАМЖ” бүтээн хамтдаа аялсан жуулчид та бүхэндээ гялайлаа.

 :idea: Аяллын зардалд хамаарах зүйлс:    

  • Зочид буудал /2-р байрлана/
  • Аяллын виз
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Хөтөлбөрт орсон хоол
  • Аяллын унааны зардал
  • Аяллын даатгал
  • Аяллын үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт тусгагдсан халуун рашаан
  • Аяллын компаний үйлчилгээ

:idea: Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:    

  • Хувийн хэрэглээний нэмэлт зардал
  • Нэмэлт хоол, алкохол хэрэглээ
  • Нэмэлт үзвэр, хөтөлбөрт ороогүй хоол
  • Ганцаарчлан аялах зардал
  • Ганцаарчилж орчуулагч авах зардал

 

Хариулт үлдээх