Та аялалдаа гарахад бэлэн үү

Амьдрал бол АЯЛАЛ гэж хүмүүс ярилцдаг. Энэ аяллыг яаж бүтээх нь танаас өөрөөс тань шалтгаалах бөгөөд, үргэлж шинийг эрэлхийлэх, эрж хайх, хүсч тэмүүлэх, аз сорих , сурч, танин мэдэх явдал юм. Өдөр бүрийг БЭЛЭГ хэмээн талархан угт.  Энэ бэлгийг адал явдлаар дүүрэн, аз жаргалтайгаар бүтээх нь мөн л таны сонголт. Бидний зүгээс танд өгч буй бэлгийг амьдарлынхаа нандин дурсамжуудын нэг болгоорой. Хүн болгонд боломж ирдэг. Гэхдээ хэн түүнээс атгаж чадна тэр хүнд үр өгөөжөө өгөх болно.

Байгал нуурандаа шумбаж, хөвсгөр элсэн дээр наранд биеэ шаран хэвтэх, дотносож нөхөрлөх, хөгжилдөн тоглох, нуурын эргээр таалагдсан түүнтэйгээ хамт нар жаргахыг харан алхах, сэтгэл доглолын мэдрэмжийг мэдрэх тэр л мөч ойртсоор л…

Харин та яллын цүнхэндээ юу авч явахаа мэдэхгүй эргэлзээд сууж байгаан биш биз?

Мэдээж:

  • Биедээ эвтэйхэн хувцас: шорт, футболк, тамирын хувцас, хөнгөн куртка, пүүз, кет, углааш, ванны алчуур, ОО, сойз…
  • Нарны малгай
  • Нарны шил
  • Усны хувцас
  • Нарны тос
  • Элсэн дээр дэвсэх дэвсгэр
  • Зургийн аппарат, камер….

Алгуурлаж, эргэлзэж, хэн нэгэн зоригжуулаасай гэж хүлээгээд суух хэрэггүй. Та өөрийнхөө төлөө өөрөө л хичээх хэрэгтэй.

ХҮС, ХИЙ, ХҮР.  ҮР ДҮН НЬ ЗААВАЛ ГАРНА.

Хариулт үлдээх