ТОКИО, ШИЗҮОКА АЯЛАЛ

 

20180727_115121

780071-27753536

20180727_194647

38780977_1781846278531334_1553157781660368896_n

 

 

 

 

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Япон орон, тэр дундаа  ТОКИО хот, ШИЗҮОКА мужаар  аялацгаая!!!

Аяллын хугацаа: 5 өдөр /4 шөнө

Аяллын хөтөлбөр:

 :arrow: ӨДӨР 1: 

Улаанбаатар – Токио  / :idea: Нислэг, оройн хоол, зочид буудал/

images (1)

  • 05:45 Чингис  хаан ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ.
  • 07:45 Токиогийн чиглэлд хөөрнө.
  • 13:40 Нарита ОУНБуудалд  бууна.
  • Монгол хөтөч тосон авч, зочид буудал руу явна.
  • Хөтөч аяллын зааварчилгаа, мэдээлэл өгнө.
  • Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

:arrow:  ӨДӨР 2  

Токио – Шизүока, Яманаши, Фүжи / :idea: Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/

  • Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно.
  • Үдийн өмнө Токио хотын гол төв болох Шибуяа дүүргээр орно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хүрэл хөшөө, хамгийн ачаалалтай үедээ нэгэн зэрэг 3000 хүн зөрдөг гэрлэн дохиот уулзвар байдаг.
  • Японы Шинто шашны гоёмсог  Мэйжү-Жингү сүмийг үзээд Шинжүкү дүүрэгт байрлах Токио хотын захиргааны байр орно. 45 давхараас Токио хотыг тольдон харна.
  • Өдрийн хоол
  • Яманаши, Шизүока, Канагава 3 аймгийн нутаг дэвсгэрийг хамран орших, 2013 дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Фүжи уул руу явна.  (Ойролцоогоор 2 цаг)
  • Аялал жуулчлалын цогцолбор хэсэгт та тухлан саатан, Япон маягийн зочид буудалд байрлан амарна.
  • Халуун рашаанд орж аяллын алжаалаа тайлна.
  • Оройн хоолонд япон үндэсний хоол зооглоно.
  • Мөн Япон үндэсний хувцас /Юката/ өмсөж буудлын эргэн тойронд дурсгалын зургаа татуулах боломжтой.

:arrow: ӨДӨР 3 

Шизүока, Яманаши, Фүжи – Токио :idea: Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/

  • Япон үндэсний өглөөний хоол идсэний дараа 09:00 цагийн үед хөдөлнө.
  • Яманаши муж нь вино үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд тухайн хотын Виноны үйлдвэр үзэж, үнэгүй амталгаа хийнэ.
  • Токиод байрлах Одайба арал руу явна. Токио хотын уран барилгын гайхамшгийг харж болох энэ бүсэд алдарт Фүжи тв барилга, Эрх чөлөөний хөшөөнд дурсгалын зураг татуулан нүдээ баясгана.
  • Тоёота авто машины паркад зочилж орчин үеийн болон хуучин загваруудыг үзэж, дуртай машиндаа суун дурсгалын зураг татуулах боломжтой.
  • Үдээс хойш Шоппинг. Uniqlo, ZARA, H&M, GAP г.м хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр, мөн дэлхийн алдартай брэндүүдийн outlet дэлгүүрээр орж, худалдаа хийнэ.
  • Оройн хоолны дараа зочид буудал руугаа буцна.
  • Зочид буудалдаа байрлан амарна.

:arrow: ӨДӨР 4   

Токио / :idea: Өглөөний цай,  зочид буудал/

  • ЧӨЛӨӨТ ӨДӨР: Та хөтчөөс зааварчилгаа аван өөрөө хөтөлбөрөө зохион явах боломжтой. /Сонголтоор Диснейланд, Усан парк, Далайн амьтдын усан сан, Ёкохама Ландмарк товер, Халуун рашаан гэх мэт…/
    • Хөтөч : 12,000 иен,  Машин 7 хүний суудалтай: 25000 иен

:arrow:  ӨДӨР 5 

images (1)

  Токио – Улаанбаатар   / :idea: Өглөөний цай, нислэг/

  • Өглөөний хоолны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • 10:00 цагт Нарита нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • 12:00 Онгоцны буудалд CHECK in хийнэ.
  • 14:40 OM 502 нислэгээр Нарита ОУНБуудлаас хөөрнө.
  • 19:15 Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал маань дурсамж дүүрэн өндөрлөнө.

 :idea: Аяллын зардалд хамаарах зүйлс:    

  • Зочид буудал /2-р байрлана/
  • Аяллын виз
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Хөтөлбөрт орсон хоол
  • Аяллын унааны зардал
  • Аяллын даатгал
  • Аяллын үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт тусгагдсан халуун рашаан
  • Аяллын компаний үйлчилгээ

:idea: Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:    

  • Хувийн хэрэглээний зардал
  • Нэмэлт хоол, алкохол хэрэглээ
  • Нэмэлт үзвэр, чөлөөт өдрийн хоол
  • Ганцаарчлан аялах зардал
  • Ганцаарчилж орчуулагч авах зардал
  • Бусад хэрэглээний зардал
  • Зочид буудлын өрөөнд 1-ээр байрлах нэмэлт төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

 

Хариулт үлдээх