Аялах уу? Цуврал 3: Сөүлийг зорих 10 гайхалтай шалтгаан

 

1. Букчон Ханнок тосгон

Үндэсний хэв шинжийг агуулсан энэ газар яахын аргагүй сэтгэл татам бөгөөд тосгоноор явж үзэхэд эртний гурвалжин дээвэртэй байшингуудтай тааралдах ба  энд хуучны хэв маягаа хадгалсан “цайны газар”, музей бий.

2. “Огтагон”

“New Hilltop” зочид буудлын ойролцоо орших хотын хамгийн халуухан клуб болох “Огтагон”-д очиж үзээрэй. Гэрлийн гайхамшиг, дуу, бүжиг гээд бүх зүйлс гайхалтай байх болно.

Octagon

 

3. Солонгос тавилгын музей

Солонгос ахуйг харуулсан 2000 гаруй тавилга үзмэр байдаг.

 

Korea_Furniture_Museum1

 

4.Генонбок ордон

Сөүлд очоод үзэх чухал газрын нэг бол яах аргагүй хамгийн алдартай хаадын ордны нэг болон Генонбок ордон юм. Сежон-ро өргөн чөлөөний төгсгөлд байдаг энэ газрыг өдөрт 3 удаа жуулчид нэвтрүүлэн үзэж сонирхох боломж олгодог байна.

Gyenongbok_Palace

 

5. Инсадонг

Урьд нь энэ газар жуулчдыг дан бэлэг дурсгалаараа татдаг бүс байсан бол одоо зарим өөрчлөлтийг хийж цайны дэлгүүр уран зургийн галлерейтэй зэрэгцээ орших болсон байна. Эндээс та гар урлалын гоёл чимэглэлийг худалдан авах боломжтой.

 

Insadong

 

6. Итаевон

Сөүлд байх цэргийн баазын ойролцоо байрлалтай энэ газарт дэлгүүр, үйлчилгээний төв, ресторан, клуб олноор байх бөгөөд та тэндээс солонгосын гар хийцийн тавилга, бэлэг дурсгал, үнэт эдлэл, хувцас зэргийг худалдан авах боломжтой.

Itaewon

7. Чеон-гучеон горхи

Хэрвээ танд тайван байж бодлоо цэгцлэх хэрэг гарвал Сежон-ро өргөн чөлөөнөөс 3,6 км зайтай яваад байрлах газраас 5 метр гүн ухаж тохижуулсан горхитой үзэсгэлэнт  газрыг зориорой.

 

Cheonggyecheon_Stream

 

8. Солонгосын дайны дурсгал

Солонгос улс дайнаас болж хэрхэн зовж байсны тод жишээг харуулсан энэ газар музей дурсгалууд байх ба Солонгосын хойгийн дайны талаар  хангалттай мэдээлэл авах болно.

 

War_Memorial_of_Korea

 

9. Солонгос хоолтой танилцахСамчеон-дунд байрлах хоолны газарт нэг хүний 15 ам.доллараар Солонгос үндэсний бүх төрлийн хоолыг амсаж үзэх, зооглох боломжтой.

 

Korean_Feasts

 

10. Намдемун зах
Бүх төрлийн  бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авахыг хүсэж байвал Намдемун захыг зориорой. Мөн захын алдартай баншны шөлнөөс амсаж

 

Namdaemun_Market

Хариулт үлдээх