ВЬЕТНАМ АЯЛАЛ

  ВЬЕТНАМ АЯЛЛЫН ТУХАЙ

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн 40% – г өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. Хойд нутаг нь дунджаар агаарын температур нь +27 – +34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21 – +28 хэм байна.  Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

holiday-packages-vietnamanh_1_typhoon_water_park_sun_world_halong_complex_ebtz

den-ngoc-son-tuyet-tac-kien-truc-giua-long-ha-noi-3

Aerial View of LOTTE Tower, Hanoi, Vietnam

145654351156d11717102c2

Аялах өдөр: 2018.04.24-28

Аяллын төлбөр:  Том хүн: 2.550.000₮,  7-12 нас хүүхэд: 2.350.000₮,  2-6 нас хүүхэд: 2.050.000₮

2018.04.24  “Улаанбаатар – Ханой”   /Хоол: Өдөр, орой/

  • 19:00 Чингис Хаан ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ.
  • 21:00 цагт OM7721 нислэгээр Улаанбаатар хотоос Ханой хот руу шууд ниснэ.
  • 13:00 цагт Ханой хотын Ной Бай  ОУНБуудалд газардана.
  • Өдрийн хоол зооглоод Lotte Tower-ын 65 давхарт гарч Ханой хотыг тольдоно.
  • Ханой хотын Хоан Кием /Hoan Kiem Lake/ нуурын хойд хэсэгт нэгэн жижиг арал дээр байрладаг Жэйд уулын Ариун сүм буюу Temple of the Jade Mountain очиж үзнэ. Ханой-ийн хамгийн их зочилдог сүм нь час улаан гүүрээр нууртай холбогдсон сонгодог Вьетнам хэв маягаар барьсан байдаг.
  • Оройн хоол идээд зочид буудалдаа тухлан амарна.

 

2018.04.25  “Ханой – Халонг булан”    /Хоол: Өглөө, өдөр, орой/

  • Өглөөний цай уусны дараа  Ханой хотын ХО Ши Мины Бунхан байрладаг Ба Дин төв талбай /Ba Dinh Square/ орно.
  • Ханой хотын нэрийн хуудас болсон 1000 гаруй жилийн түүхтэй Нэг Тулгуурт Пагодаг /One Pillar Pagoda/ үзнэ. Нэг чулуун багана дээр модоор барьсан пагода нь бадамлянхуа цэцэглэхтэй адил төстэй загварчлагдсан ба цэвэр ариун байдлын бэлгэдэл, уй гашуудлын далайгаас гарч буйг илэрхийлдэг байна.
  • Мөн Вьетнамын  Эзэн хаан Лу Тан Тон-ийн /Emperor Ly Thanh Tong/ 1070 онд үүсгэн байгуулсан Уран зохиолын сүмээр /Temple of Literature/ зочилно.
  • Өдрийн хоол иднэ.
  • Үдээс хойш Халонг булан /Halong Bay/ руу хөдөлнө.
  • Оройн хоол идээд зочид буудалдаа тухлан амарна.

 

2018.04.26  “Халонг булан”   /Хоол: Өглөө, өдөр, орой/

  • Өглөөний цайны дараа 1994 онд анх ЮНЕСКО-н Дэлхийн Соёлын өвд  бүртгэгдсэн Халонг буланд зочилж усан онгоцонд сууна.
  • Өдрийн хоолондоо шинэхэн, маш сайхан амттай далайн хоолуудыг амтлах зуур усан онгоц тань үлгэрийн диваажин мэт далай, шүрэн арал дундуур хөвөх болно.
  • Гайхамшигт шүрэн арлын дундуур усан онгоцоор аялах нь таны сэтгэлд үүрд хадгалагдах дурсамжийг үлдээх болно.
  • Үдээс хойш Typhoon усан паркад тоглоно. Уг парк нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том усан парк бөгөөд дотроо гэр бүлийн хэсэг, хүүхдийн хэсэг, адал явдал сонирхогчдын хэсэг гэсэн 3 төрөлд хуваагддаг.
  • Орой нь зочид буудалд тухлан амарна.

 

2018.04.27  “Ханой”    /Хоол:  Өглөө, өдөр/

  • Өглөөний цайны дараа  Ханой хот руу автобусаар буцна.
  • Ханой хотод ирмэгц өдрийн хоол иднэ.
  • Чөлөөт цаг: Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Вьетнам улс нь бөс бараа, торго, эрдэнийн чулуу, матар, могойн арьсан эдлэл болон мөнгөн эдлэлүүдээрээ алдартай бөгөөд харьцангуй хямд үнээр худалдан авч аяны богцоо дүүргэх боломжтой.

 

2018.04.28  “Ханой – Улаанбаатар”    /Хоол: Өглөө, өдөр/

  • Өглөөний цай ууна.
  • 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
  • Өдрийн хоолны дараа нисэх онгоцны буудал руу явна.
  • 17:00 цагт OM7722 нислэгээр УБ руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөнө.                                                     
    •     Аяллын зардалд багтсан: 
    • УБ-Ханой-УБ нислэгийн тийз таксын хамт
    • Ханойд 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно./
    • Халонг буланд 4 одтой зочид буудалд энгийн өрөөнд 2-р байрлах зардал
    • Хөтөлбөрт заасан тооны хоол
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
    • Жуулчны автобусны үйлчилгээ
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
    • Визний хураамж
    • Монгол хэлтэй хөтөч
    • Орон нутгийн хөтөч

                       

    • Аяллын зардалд багтаагүй:
    • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
    • Хувь хүний хэрэглээний зардал
    • Хөтөч болон жолооч нарын гарын мөнгө
    • Өрөөнд ганцаар байрлах бол 300.000 төгрөг нэмж төлнө.

    БИДЭНТЭЙ ХАМТДАА ДУРСАМЖ БҮТЭЭХЭЭР АЯЛАСАН ЖУУЛЧИН ТАНД БАЯРЛАЛАА :lol: .

 

 

Хариулт үлдээх