“ХОРГО, ТЭРХИЙН ЦАГААН НУУР” АЯЛАЛ

10299925_10152355024313152_1207368925690585197_n

Эртний Хархорум хотын агуу түүхийг агуулсан газарт байгуулагдсан Монголын анхны буддын шашны хийд Эрдэнэзуу, Хархорум хоттой холбоотой олдворуудыг дэлгэсэн музейг үзэх, тал нутгийн өнчин чулуун цохио Тайхар, хамгийн сүүлд унтарсан галт уул Хорго , байгалийн өвөрмэц тогтоцтой үзэсгэлэнт Тэрхийн цагаан нуур зэрэг газруудаар аялах юм.

Аяллын маршрут: УБ- Элсэнтасархай- Хархорин- Тайхар чулуу, Чулуутын хавцал-Хорго уул, Тэрхийн цагаан нуур- Цэнхэрийн халуун рашаан- Өгий нуур-УБ

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр: 380 км

  • Улаанбаатараас баруун тийш Элсэн тасархай руу 280 км аялж хүрнэ.
  • Хархорин сум, Эрдэнэзуу хийдэд хүрнэ. Хийд болон Хархорум музейг үзэж сонирхоод, Хархорумын бэлгэдэл Мэлхий чулуу, Эр хүний чулуу, Эзэнт гүрнүүдийн газрын зураг бүхий чулуун хана зэрэг дурсгалыг үзнэ.
  • Баазад бууж оройн хоол иднэ.
  • Чөлөөт цаг – Орхон голын эргээр явган аялал хийнэ.

Хоёр дахь өдөр: 320 км

  • Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод хүрнэ.
  • Тайхар чулуу, Чулуутын хавцалаар дайрч, Хоргын тогоонд хүрнэ.
  • Тэрхийн цагаан нуурын эрэгт гэрт бууна.

Гурав дахь өдөр: 220 км

  • Буцах маршрутаар аялж Цэнхэрийн халуун рашаанд хүрнэ.
  • Тал нутгийн тэнгэр дор задгай бассейны халуун рашаанд орно.

Дөрөв дэх өдөр: 480 км

  • Өгий нуурын орчинд түр саатна.
  • УБ хотод 21 цаг гэхэд буцаж ирснээр аялал өндөрлөнө.

Аяллын үнэ: Нэг хүний төлбөр 360,000 төгрөг байх ба үүнд унаа тээврийн үнэ, бүс нутагт нэвтрэх хураамж, гэр, хоол болон аяллын хөтчийн зардал багтсан болно.

Аяллын талаар 70078080, 93238080, 94043344 дугаараас лавлана уу.

Хариулт үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Оюу

    Sain baina uu? Ta bvhend ene odriin mend hvrgie… neg yum asuuh gesen yum. 8-n sariin 10-nd deerh aylald hamragdah bolomjtoi yu? Bayarlalaa