“ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР” ФОТО АЯЛАЛ

Photo-tour

Фото зураг авах дуртай, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой залуусыг нэгэн баг болгож зүүн бүсийн аяллын бүс дэх байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын томоохон дурсгалт газруудыг танин мэдэх, фото зураг авах туршлага солилцох, фото дурандаа байгалийн үзэмж, хөдөөгийн ард түмний аж байдлыг сонирхолтойгоор тусган буулгах, фото зураг авах ур чадвараа дээшлүүлж хөгжүүлэн өөрийн зургийн сангаа шинээр баяжуулах боломжийг олгох зорилготой юм. Багийн бүрэлдэхүүнд туршлагатай гэрэл зурагчин оролцож, аяллын туршид зураг авах үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, заавар зөвлөлгөө өгч аялах учраас асууж лавлах зүйлсээ асууж, нэг нэгнээсээ суралцах боломжтой.

Аяллын маршрут:  УБ- Хар зүрхний хөх нуур- Балданбарайвун хийд- Гүнгалуутай- УБ

Аяллын хөтөлбөр:

  • Хар зүрхний Хөх нуур явах замд аялагчид хоорондоо танилцах, мөн аяллын дэг журам, хөтөлбөр зэргийг танилцуулна. Зам зуур аялагчдын саналаар түр зогсолт хийж гэрэл зураг авч аялна.
  • Хар зүрх уул, Хөх нуурын эргэн тойрны үзмэр, дурсгалуудтай танилцангаа өглөө эрт, үүрээр байгалийн зураг авах аялал хийнэ. Үүний дараа, Хангал нуур болон нуур руу хөдөлж, тэдгээрийн эргэн тойронд байх хөшөө дурсгалтай танилцана.
  • Хэрлэн гол – Багануур – Гүн галуутай – УБ маршрутаар аялна. Хэрлэн голын эрэгт саатаж түр амарах ба Гүн галуутайд олон төрөл зүйлийн шувууд ажиглах фото аялал хийнэ.

Аяллын үнэ: Нэг хүний төлбөр 190,000 төгрөг байх ба үүнд унаа тээврийн үнэ, бус нутагт нэвтрэх хураамж, хоол болон аяллын хөтчийн зардал багтсан болно.

Аялагч танд зориулсан санамж ба тавих шаардлага

  • Фото аппаратныхаа цэнэг батерейг хангалттай авч явах хэрэгтэй.
  • Аяллын бэлтгэлийг хангах( Аялалд авч явахад тохиромжтой аяга халбага, алхахад тохиромжтой гутал хувцас, борооны цув, малгай, нүдний шил, үүргэвч, аяны дулаан хөнжил, ариун цэврийн багц)
  • Аялагчид нэгэн баг хамт олон болж аялалд хамрагдана. Бусдыгаа үл хүндэтгэсэн байдал үүсгэхгүй байх хэрэгтэй.
  • Аяллын дүрэм журамыг анхаарах хэрэгтэй.

Аяллын талаар тодруулах утас: 70078080, 94001466

Хариулт үлдээх