Япон

New Value Travel SUMO

 /Энэхүү зураг нь өмнөх аяллын танилцуулга болно. Аяллын хугацаа, зардал өөрчлөгддөг болно./

СУМО ҮЗЭХ ЯПОН АЯЛАЛ

Токио хотын аялал+Халуун рашаан +Сумо үзэх

1600 жилийн түүхтэй Япон улсын үндэсний спорт мэргэжлийн сумо бөхийн  “Нацү башё” буюу зуны барилдааныг үзэх аяллыг санал болгож байна. Энэ цаг үед Монголоос төрсөн аваргууд Японы мэргэжлийн сүмогийн түүхэн рекордуудыг шинэчилж, их аваргын нэр төрийг хадгалж явна.

Монголчууд сүмод барилдаж эхлээд 26 жил /2018 он/ болж байгаа ч энэ хугацаанд 4 Монгол ёкозүна төрсөн нь маш өндөр амжилт. Түүнчлэн Озэки, Сэкивакэ, Комүсүби зэрэг цолыг олон Монгол аавын хүү авч, сүмогийн дэвжээг эзэгнэж байгаа билээ.

Та Монголчуудаа дэмжиж, Японы уламжлалт ёс заншил, дэгийг өөртөө хамгийн ихээр шингээн уламжлуулан хадгалж яваа СҮМО бөхийн соёлтой танилцаарай.

Аяллын үргэлжлэх хугацаа: 5 өдөр, 4 шөнө

Аяллын маршрут: УБ-Токио-УБ

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Өдөр 1.

07:55 УБ-Токио чиглэлийн шууд нислэг. Газардмагц аяллын автобусаар зочид буудал руу явна.

Буудалд буусны дараа Sky Tree цамхаг дээрээс шөнийн Токиог үзэхээр явна. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.

Зочид буудал: Токио хотын зочид буудал

Өдөр 2.

Өглөө: Өглөөний цайны дараагаар аялал жуулчллын гол бүс болох Одайба дүүрэг рүү явна. Тэнд байх   томоохон худалдааны төвүүдэд шоппинг хийх ба мөн усан онгоцоор зугаалах, Мадам Тюссэ-н лааны тосон музей үзэх зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.Өдрийн хоолыг өөрсдөө иднэ.

Орой: Орой халуун рашаанд орж амарна.·

Өглөө, оройн хоол·      Зочид буудал: Токио хотын зочид буудал

Өдөр 3.

Өглөө: Өглөөний цайны дараа, Эртний түүхт Асакуса дүүргээр аялан, Накамисэ худалдааны гудамжаар зугаална.

Өдөр : Сумо үзнэ.

Орой: Сумо үзэж дууссаны буудалдаа очин амарна.· Өглөө, өдөр, оройн хоол·      Зочид буудал: Токио хотын зочид буудал

Өдөр 4.

Чөлөөт өдөр. Та бүхэн Токио хотод үзмээр байгаа, өөрийн очмоор байгаа газруудруу явах боломжтой.

Аквариум, Амьтны хүрээлэн, музей, шоппинг, динсей ланд гээд очих, үзэх газрууд маш их.

Өдөр 5.

Өглөө: Өглөөний цай, Нарита ОУНБуудалруу хөдлөнө.

Өдөр: Өглөөний цайны дараа, буудлаа хүлээлгэн өгч, Нарита ОУНБ явна.

14:40 Наритагаас хөөрнө.

19:10 Чингис хаан ОУНБ газардана·

 Аяллын зардалд багтсан зүйлс:

 

  • УБ-Токио-УБ онгоцны тасалбар
  • Визний хураамж
  • Аяллын даатгал
  • Хөтөлбөрт заагдсан буудлын үнэ
  • Хөтөлбөрт заагдсан хоолны үнэ
  • Аяллын унаа
  • Аяллын хөтөч
  • Сумо үзэх тасалбар
  • Үзвэрийн үйлчилгээний төлбөр

Аяллын зардалд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Алкохол согтууруулах ундааны зардал

Аяллын дэлгэрэнгүй танилцуулга

Яагаад Япон руу аялж үзэх хэрэгтэй вэ? Япон улс дараах зүйлсээрээ жуулчдын анхаарлыг ихээр татдаг:

  • Япон үндэсний хоол
  • Шоппинг
  • Байгаль
  • Уламжлалт зан заншил
  • Өндөр хөгжил

Харин танд эдгээрийг нэг дор үзэх боломжийг бид олгож байна.

SKY TREE TOWER

Sky Цамхагийн нийт өндөр 634м ба Дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Цамхагийн 450 м-н өндөрт байрлах шилэн тавцангаас та агаар дээр алхаж буй мэт мэдрэмжийг авах ба эргэн тойрноо бүхэлд нь харах боломжтой.

Одайба Venus Fort Outlets

venusЭнэхүү худалдааны төвөөс та дэлхийн брэндүүдийг нэг дороос худалдан аваад зогсохгүй гайхамшигтай усан оргилуурт гудамж, чидүн жимсний талбай, Одри Хепберний “Ромд өнгөрүүлсэн амралт” кино дээр гардаг “үнэнийг өгүүлэгч ам”-ний баримлын жинхэнээсээ ялгарахгүй баримал зэрэг сонирхолтой үзвэрүүд ч мөн бий.

 Халуун рашаан

Халуун рашаанЯпонд ирсэн бол халуун рашаанд оролгүй буцна гэдэг харамсалтай. Халуун рашаан нь өөртөө олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг бөгөөд ядаргаа, стресс тайлдаг увьдастай. Мэдээж олон давтамжтай орох нь сайн ч, ердөө нэг удаа орох төдийд таны алжаал ядаргааг хангалттай тайлж чадна.

Акихабара

Акиахабара1955 онд анх гэр ахуйн цахилгаан хэрэгслийн жижиглэнгийн худалдаа төвлөрч байгуулагдсан энэхүү гудамжнаас цахилгаан барааны худалдаа эрхлэгч томоохон компаниуд төрж гарчээ.

 

Рёогокү Кокүгикан Сумогийн Ордон

Сумогийн ОрдонТус ордонд 1985 оны 1 сараас эхлэн ашиглагдаж байгаа бөгөөд 11098 хүний багтаамжтай.

 АЯЛЛЫН ЗӨВЛӨГӨӨ БА САНАМЖ

Тус аялал нь Япон улсын Токио хотод явагдана. УБ-Токио-УБ шууд нислэгээр аялах бөгөөд УБ-Нарита чиглэлд 4.5 цаг нисэх ба буцах үед агаарын урсгалаас хамаараад 5.5 цаг нисэх болно. Аялалд гарахын өмнө та дараах зүйлсийг анхаарна уу.

  • Аялагч таны гадаад паспорт зөрчилгүй байх ба хүчинтэй хугацаа нь дор хаяж 6 сарын нөөцтэй байна.
  • Виз гарахад шаардлагатай материалыг шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү.
  • Японд худалдаа, үйлчилгээний төлбөрийг иенээр хийх нь тохиромжтой ба өөр улсын валют авч явсан тохиолдолд солиулах хүндрэлтэй байдгийг анхаарна уу.
  • Та аяллын үеэр харилцааны соёлтой байж, бусад аялагчидтайгаа эвтэй байх.
  • Аяллын туршид тамхийг зөвшөөрөгдсөн газарт нь татах, хог хаягдлыг зориулалтын хогийн саванд хийх зэргээр нийтийн дэг журмыг баримталж, аяллын хөтчийн       зааврыг биелүүлэх.
  • Гэрээний дагуу аялах бөгөөд гэрээнд тусгаагүй зүйлийг шаардахгүй байхыг анхаарах.
  • Өөрөөс хамаарах хувийн бэлтгэлээ сайтар бэлтгэж хангасан байх. Цаг агаарын хувьд харьцангуй дулаан бүс хэдий ч өвлийн улиралд жавартай учраас хувцсаа тохируулан ачаа болохооргүй хөнгөн байдлаар бэлдэх. Авч явах үүргэвч ачаа нь овор хэмжээ ихгүй, зөөвөрлөх ачиж буулгахад хүндрэлгүй байх.
  • Хил гаалиар гарах үед хувцасныхаа халаасанд хумсны хутга, хайч, хутга, тонгорог гэх мэт үзүүр иртэй зүйлүүд, 100мл-ээс дээш хэмжээний шингэн зүйл зэргийг авч явахгүй байхыг анхаарах. Тэдгээр зүйлсийг авч яваа том тээшиндээ хийсэн байх.
  • Элдэв хууч өвчинтэй бол эмчээс зөвлөлгөө авах, байнга уудаг эм зэргийг марталгүй авч явах. Ойр зуур эм бэлдэж авч явах шаардлагатай ба эмнэлгийн үйлчилгээ нэлээд үнэтэй байдаг гэдгийг санах.
  • Аялагч та гар тээшээ 5 кг, хадгалуулах ачаагаа 23 кг-д тохируулах нь зүйтэй бөгөөд илүү гаргахгүй байх. Хэрэв ачаа илүү гарсан тохиолдолд дахин нэг ачаа болгохыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд нэг чамедон илүү ачаа гэж тооцон бүтэн ачааны мөнгө авдаг болсон.

Холбоо барих:  70078080, 99103264

Хариулт үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Дөл

    Сайн байна уу. 2019 оны 5-р сард сумо үзэх аялал явагдах уу. Хэдий үеэс захиалгаа авч эхлэх вэ?

    • traveladmin

      Цагаан сарын дараа аяллаа зарлах байх. Та тэр үед холбогдоорой. Баярлалаа.