Манжуур хотод жил бүр Монгол-Хятад-Орос гурван орны миссийн тэмцээн болдог бөгөөд энэ арга хэмжээг угтан Манжуур хотын засаг захиргаанаас жил бүр ард иргэддээ зориулан 3 сая юаниар МӨСӨН ХОТХОН-ыг барьж байгуулан, нийтийн хүртэл болгодог байна.
Өөрийн орны иргэд төдийгүй гаднаас зорин очих жуулчдыг ч мөн татдаг гол бүтээн байгуулалт болдог байна.