Бэй Дай Хэ нь Хятадын Хэбэй мужийн Чинхуандао хотын нутаг дэвсгэрт харъяалагддаг, далайн эргийн амралтын газар юм. Цаг уурын хувьд жилийн 4 улиралтай тул улирлын чанартай ажилладаг. 5-р сарын дундаас 6, 7, 8, 9-р саруудад дотоодын болон олон улсын жуулчид маш ихээр зорин ирж амардаг.2000 оныг хүртэл Бэйдайхэ нь Хятадын ихэс дээдэс, төрийн удирдлагууд, засгийн газрын эрх баригчид амардаг, энгийн иргэд амрах боломжгүй хөл хорьсон, нууц амралтын газар байжээ. Үүнээс хойш зах зээлд шилжиж, аялал жуулчлал хурдацтай хөгжиж, Хятадын өөрийн дотоодын жуулчид төдийгүй Орос, Европын болон бусад орны жуулчид ихээр ирж амардаг болсон. Нандахэ болон Чинхуандао хотод өндөр барилгууд сүндэрлэх боловч Бэйдайхэд 4 давхараас дээш өндөртэй барилга, байгууламж байхгүй. Учир нь далайгаас ирэх сэрүүн, чийглэг агаарын урсгалыг Бээжин хот руу оруулахгүй, хаана гэж үзээд өндөр барилга барихыг засгийн газраас нь хорьдог байна.
Бэйдайхэ-н Шар Тэнгисийн эрэг нь алтан шаргал элсээр хучигдсан, байгалийн үзэмж төгс цогцолсон, аялж амархад нэн тохиромжтой байдаг.
Мэдээж Бэйдайхэ нь Шар далайн гүнээс гаргаж авсан сайн чанарын сувдаараа алдартай. Олон загвар хийц, чамин содон ээмэг, зүүлт, бөгж, энгэрийн хатгуур зүү, бусад бүтээгдэхүүнийг эндээс худалдан авахад тохиромжтой.Мөн далайн гаралтай бүтээгдэхүүн, хоол хүнсэнд дурлагчид жинхэнэ шинэ, эрүүл хоол хүнс идэх, амтлах боломжтой.
Таны аяллыг дурсамжтай, илүү хөгжилтэй, зугаатай болгоход дараах үзвэрүүд тус болно. Үүнд: Өхөөрдөм хөөрхөн Дельфин болон Далайн хавын тоглолт, далай дээгүүр 3 давхар усан онгоц болон дарвуулт завиар аялах, Нандахэ парк, Safari Park, Далайн аквариум, алдарт Цагаан хэрэмний эхлэл, Луугийн толгой, ургамлын цэцэрлэгт хүрээлэн, Бэйдайхэ-н Түүхийн музей, Элсээр байгуулсан цогцолбор….