Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Япон орон, тэр дундаа ШИЗҮОКА, ТОКИО хотуудаар аялацгаая
Аяллын хугацаа: 2018/07/27-08/01 (6 өдөр /5 шөнө)
Аяллын төлбөр: 2.990.000 төгрөг
Аяллын хөтөлбөр:
➡ ӨДӨР 1: 2018.07.27
Улаанбаатар – Шизүока / 💡 Өдөр, оройн хоол, зочид буудал/
- 02:15 Чингис хаан ОУНБуудлаас хөөрнө.
- 07:30 Шизуока ОУНБуудалд бууна.
- 09:00 – 10:30 Японы үзэсгэлэнт 100 хүрхэрээний нэг Ширайто хүрхэрээ рүү хөдөлнө.
- 12:30 Кавагучи нуурын орчим өдрийн хоол иднэ.
- 14:00 Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Японы 108 галт уулын хамгийн өндөр Фүжи уул (3776м)-ын мэдээллийн төвд зочилж, Фүжи уулын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч бэлэг дурсгалын дэлгүүрээр орно.
- 15:00 Агаарын лифтээр Качикачи уулан дээр гарч Фүжи уулыг тольдон харна.
- 17:00 Японы халуун рашаантай зочид буудалд амарна. Энэ зочид буудал нь Япон маягийн өрөөтэй тул та Японы юката өмсгөлийг өмсөж, халуун рашаанд орон алжаалаа тайлна.
- Оройн хоолоо идэсний дараа зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 2 2018.07.28
Шизүока – Токио / 💡 Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/
- Өглөөний цай зочид буудалдаа зооглоно.
- Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- 09:30 Тоор жимсний талбай-р зочилно. (Та 1 цагийн турш хүссэнээрээ идэх боломжтой).
- 10:30 Яманаши муж нь вино үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд тухайн хотын Виноны үйлдвэрийг үзэж, үнэгүй амталгаа хийнэ.
- Өдрийн хоолны дараа Токио хотын ойролцоох АУТЛЕТ дэлгүүр рүү 1 цаг 30 мин цаг орчим явж 15:00 цагийн үед хүрнэ. Японы болон дэлхийн брэндийн дэлгүүрээс бараа, хувцас сонгон авах боломжтой.
- Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 3 2018.07.29
Токио / 💡 Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/
- Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна.
- Токио хотын дурсгалт газруудтай танилцах аялал хийнэ.
- Токио хотын захиргааны байр орж 202 метрийн өндрөөс Токио хотыг бүхэлд нь харна.
- Японы Шинто шашны гоёмсог Мэйжү-Жингү сүмийг үзээд Шибуяа дүүргээр орж эзэндээ үнэнч Хачико нохойны хүрэл хөшөө, хамгийн ачаалалтай үедээ нэгэн зэрэг 3000 хүн зөрдөг гэрлэн дохиот уулзварыг үзэж сонирхоно.
- Шинагава далайн амьтадын усан сан орж далайн гахайн үзүүлбэр, ховор далайн амьтдыг үзэж сонирхоно.
- Оройн хоол
- Зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 4 2018.07.30
Токио / 💡 Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/
- Өглөөний цайгаа ууна.
- Одайба арал руу явна. Одайба арал бол Токио хотод байдаг хиймэл арал бөгөөд аялал жуучлал болон амралт зугаалгын нэртэй газар юм. Энд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбар байдаг. Мөн Одайба арал дээр байдаг Тоёота авто машины парк –д очиж үзнэ.
- Үдээс хойш Шоппинг. Uniqlo,ZARA,H&M,GAP г.м хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, Гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр, мөн дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.
- Оройн хоолны дараа зочид буудал руугаа буцна.
- Зочид буудалдаа амарна
➡ ӨДӨР 5 2018.07.31
Токио / 💡 Өглөөний цай,…. чөлөөт өдөр/
- Өглөөний цайгаа ууна.
- Чөлөөт өдөр: Энэ өдөр та орчуулагчийн заавраар дэлгүүр орох боломжтой.
➡ ӨДӨР 6 2018.08.01
Токио – Шизүока – Улаанбаатар / 💡 Өглөөний цай, өдрийн хоол нислэг/
- Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 08:00 цагт Шизуока нисэх онгоцны буудал руу хөдлөнө.
- Замаараа Шизуока хотод байрлах S-Pulse Dream Plaza гэдэг худалдааны том дэлгүүр орно.
- 14:00 Онгоцны буудалд CHECK in хийнэ.
- 16:45 Шизүока олон улсын нисэх буудлаас хөөрнө.
- 21:00 Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал өндөрлөнө. Хамтдаа “ДУРСАМЖ”-аа бүтээхээр аялсан танд баярлалаа.
💡 Аяллын зардалд хамаарах зүйлс:
- Зочид буудал /2-р байрлана/
- Аяллын виз
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт орсон хоол
- Аяллын унааны зардал
- Аяллын даатгал
- Аяллын үзвэр, үйлчилгээ
- Хөтөлбөрт тусгагдсан халуун рашаан
- Аяллын компаний үйлчилгээ
💡 Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт хоол, алкохол хэрэглээ
- Нэмэлт үзвэр, чөлөөт өдрийн хоол
- Ганцаарчлан аялах зардал
- Ганцаарчилж орчуулагч авах зардал
- Бусад хэрэглээний зардал