Хайлаар хотын тухай
БНХАУ-ын ӨМӨЗОрны Хайлаар хот нь Хятад улсын умард нутгуудтай хамгийн ойр хиллэдэг бөгөөд ОХУ-ын хилээс 110 км, Монгол улсын хилээс 160 км зайтай, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Хөлөнбуйр мужийн гол төв юм. Хайлаар нь хилийн дагуух ОХУ-ын Чита хот, Монгол улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хоттой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн. Хайлаар хотод Манжуур хотыг бодвол Өвөрмонголчууд ихээр амьдардаг. Монголын түүхтэй салшгүй холбоотой түүхэн газар билээ. Бид УБ-аас Хайлаар хот руу шууд нислэгтэй, 3 шөнө/4 өдөр, 4 шөнө/5 өдрийн аяллаа санал болгож байна.