Байгаль нуурын аялал

Аяллын үзвэрүүд

  • Улаан-Үд хот
  • Иволгин дацан
  • Амьд бурхан Итгэлт Хамба
  • Байгаль нуур
  • Орос үндэсний хоол
  • Шоппинг

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 4 өдөр
  • 4 шөнө
  • Аяллын унаа

Танилцуулга

Улаан-Үд хотоор аялан, шоппинг хийж, Итгэлт Хамбад сүсэглэн залбирч, дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Байгаль нуураар аялцгаая.

450,000
    • Өдөр 1:
      • Өдөр ... цагт цугларч, ... цагт Улаан-Үд хот руу хөдөлнө.
      • Алтанбулаг, Хиагтын хил дээр ирнэ. /Замын хоол хүнсээ бэлдэж явах/
      • Монгол улс, ОХУ-ын хил гаалиар шалгуулан гарна. (2~4 цаг)
    • Өдөр 2:
      • Итгэлт Хамбын дацан дээр өглөөний цай ууна.
      • Амьд бурхан Итгэлт Хамбад мөргөж, ажил үйлс, ариун цагаан 9 хүслээ даатган залбирна.
      • Улаан-Үд хотын дэлгүүр дээр түр зогсолт хийнэ. Байгаль нуурын зүг хөдөлнө.
      • Жуулчны баазад ирж, байрлана.
      • Өдрийн хоол
      • Байгаль нуурын эрэг дээр амарч, дурсгалын зургаа авахуулж чөлөөтэй өнгөрүүлнэ.
      • Нэмэлт төлбөртэй үйлчилгээ: Саун, бассейн, жакузид орох, усан онгоц, завинд суух ...
      • Оройн хоол
      • Аялагчдад зориулан “Диско” арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
      • Жуулчны бааздаа амарна.
    • Өдөр 3:
      • Өглөөний цай
      • Байгаль нуурын эрэг дээр амарч, дурсгалын зургаа авахуулж чөлөөтэй өнгөрүүлнэ.
      • Өдрийн хоол
      • Баазын гадаа талбайд шорлог хийх, хамт олноороо цагийг өнгөрүүлэх боломжтой саравчтай, ширээ сандалтай талбайтай.
      • Нэмэлт төлбөртэй үйлчилгээ: Саун, бассейн, жакузид орох, усан онгоц, завинд суух ...
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг: Орой нуурын эрэг дээр нар жаргах үзэгдлийг харах, нуурын эргээр салхилах, зургаа авахуулах. боломжтой.
      • Амрагчдад зориулан “Диско” арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
      • Жуулчны бааздаа амарна.
    • Өдөр 4:
      • Өглөөний цай
      • Улаан-Үд хот руу хөдөлнө.
      • Төв талбай дээр ирж, дурсгалын зургаа татуулна.
      • Шоппинг: Абсолют сүлжээ дэлгүүр, Центральный рынок зах, Пионер брэнд барааны дэлгүүрээр орно.
      • Хиагтын зүг хөдөлнө.
      • Хиагт, Алтанбулагийн хил дээр хүрнэ. ОХУ, Монгол 2 улсын хил гаалиар шалгуулан орж ирнэ. (2~4 цаг)
      • ... цагт Улаанбаатар хотод ирснээр бидний "ДУРСАМЖ" бүтээсэн аялал маань өндөрлөнө.
    • Жуулчны баазад байрлах төлбөр /2 хоног/
    • Мэргэжлийн хөтөч, орчуулагч
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Аяллын унаа тээвэр, жолоочийн үйлчилгээ
    • Аяллын даатгал
    • Аяллын компанийн зөвлөх үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт төлбөртэй үйлчилгээ, хоол, хүнс, уух зүйлс
    • PCR шинжилгээний төлбөр /Оросын хил нэвтрэхэд/
    • Итгэлт Хамбад мөргөх сүсэгтэн олны хандив /300 рубль/
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө, санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспорт авснаас хойш гоо сайхны мэс засалд орсон бол эмчийн бичигтэй, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж явах.
      • Оросын хилээр гарахад 48 цагийн дотор шинжилгээг өгч, “СӨРӨГ” хариугаа цаасаар хэвлүүлж, тамгалуулан авч явна. /Аялал гарахын өмнөх өдөр шинжилгээг өгч, хариугаа авсан байх/
      • Улаан-Үд хот, Байгаль нуур нь Монголын цаг агаартай ойролцоо байдаг.
      • Аялалд аав, ээж нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Хүүхдийг төрөл садангийн хүн хариуцан явах бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • РУБЛЬ (RUB), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
      • Итгэлт Хамбад мөргөхдөө цагаан болон цэнхэр өнгийн хадаг авч явах. Хэрхэн мөргөх зааврыг аяллын хөтөч тайлбарлаж өгнө.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466