Улаан-Үд, Итгэлт Хамбад мөргөх аялал

Аяллын үзвэрүүд

  • Улаан-Үд хот
  • Итгэлт Хамбад мөргөх
  • Төв талбай
  • Шоппинг
  • Орос үндэсний хоол
  • Зочид буудал

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 3 өдөр
  • 2 шөнө
  • Аяллын унаа
  • Аяллын хөтөч

Танилцуулга

Итгэлт Хамбадаа мөргөх, Улаан-Үд хоттой танилцах, шоппинг хийх “ЭКСПРЕСС” аялалдаа урьж байна.
Онцлог, давуу тал: Та ажлаасаа чөлөө авахгүйгээр 7 хоногийн амралтын өдрөөрөө аялан, газар үзэж, Итгэлт Хамбад мөргөн, ариун цагаан есөн хүслээ даатгаж, дэлгүүр, захаар орон Цаа бугын гутал, булган малгай, орос гутал, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, өвлийн бэлтгэлээ базаагаад ирэх боломжтой. Танд аяллын туршид туршлагатай, мэргэшсэн хөтөч үйлчлэх бөгөөд газар орны байршил, үүх түүх болон Итгэлт Хамбад гороолоход баримталдаг нарийн дэг, ёсыг хэлж тайлбарлаж, дэлгүүр, захаар худалдан авалт хийхэд орчуулга хийж, худалдан авалтанд нь тусламж үзүүлэх болно.

-
    • Өдөр 1: Баасан
      • Орой ... цагт аяллын автобусандаа суугаад Улаан-Үд хотруу хөдөлнө.
      • Алтанбулаг, Хиагтын хил дээр ирнэ. /Замын хоол хүнсээ бэлдэж явах/
      • Монгол улс, ОХУ-ын хил гаалиар шалгуулан гарна. (2~4 цаг)
    • Өдөр 2: Бямба
      • Өглөө Иволгин дацанд ирж, Амьд бурхан Итгэлт Хамбад мөргөж эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхэд, ажил үйлс, бизнес гэх мэт ариун цагаан есөн хүслээ даатган залбирна.
      • Улаан-Үд хотод Өдрийн хоолоо иднэ.
      • Шоппинг: Абсолют сүлжээ дэлгүүр, Центральный рынок зах, Пионер брэнд барааны дэлгүүрээр орно.
      • Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.
    • Өдөр 3: Ням
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Хиагтын зүг хөдөлнө.
      • Хиагт, Алтанбулагийн хил дээр хүрнэ. ОХУ, Монгол 2 улсын хил гаалиар шалгуулан орж ирнэ. (2~4 цаг)
      • ... цагт Улаанбаатар хотод ирснээр бидний "ДУРСАМЖ" бүтээсэн аялал маань өндөрлөнө.
    • Зочид буудал
    • Аяллын даатгал
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Аяллын жолооч, унаа тээвэр
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Аяллын компанийн зөвлөх үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • ОХУ-ын хилээр нэвтрэхэд шаардагдах PCR шинжилгээний төлбөр
    • Итгэлт Хамбад мөргөх сүсэгтэн олны хандив /300 рубль/
    • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үзвэр, хоол, уух зүйлс
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө, санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспорт авснаас хойш гоо сайхны мэс засалд орсон бол эмчийн бичигтэй, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж явах.
      • Оросын хилээр нэвтрэхэд 48 цагийн дотор PCR шинжилгээг өгч, “СӨРӨГ” хариугаа цаасаар хэвлүүлж, тамгалуулан авч явна. /Аялал гарахын өмнөх өдөр шинжилгээг өгч, хариугаа авсан байх/
      • Улаан-Үд хот, Байгаль нуур нь Монголын цаг агаартай ойролцоо байдаг.
      • Аялалд аав, ээж нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Хүүхдийг төрөл садангийн хүн хариуцан явах бол эцэг эхийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • РУБЛЬ (RUB), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
      • Итгэлт Хамбад мөргөхдөө цагаан болон цэнхэр өнгийн хадаг авч явах. Хэрхэн мөргөх зааврыг аяллын хөтөч тайлбарлаж өгнө.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 94001466
  • +976 70078080