ТАЙЛАНД – ПУКЕТЫН АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Пукет арал
  • Пи пи арал
  • Пукет хуучин дүүрэг
  • Жеймс Бонд арал
  • Пан На далайн хүрээлэн
  • Ват Чалонг сүм
  • Маравижа Будда хөшөө
  • Усан онгоцны аялал
  • Далайн усанд шумбах
  • "Андаманда" усан парк
  • Шоппинг
  • Амттай хоол

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 8 өдөр
  • 7 шөнө
  • Нислэг

Танилцуулга

Дэлхийн cая сая аялагч, жуулчдыг хамгийн ихээр татдаг Тайландын хамгийн том арал болох үзэсгэлэнт ПУКЕТ арлаар та бүхнийг аялхыг урьж байна. Адаманы тэнгисийн эрэг дагуу орших Патонг, Равай, Карон, Камали зэрэг гайхамшигтай наран шарлагын газруудаар хүрээлэгдсэн Пукет арал дээр жилд 10 сая жуулчид зорин ирдэг. Хайртай гэр бүл, дурлалт хосууд, найз нөхөд, хамт олон, аялагч, адал явдал хайгч хэн бүхний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан дэлхий дээрх үзэсгэлэнтэй, аялал, амралтын бүсүүдийн нэг болох Пукет арлаар хамтдаа аялцгаая.

Аяллын хуваарь:  2/09 – 16, 2/23 – 3/02, 3/02 – 09, 3/09 – 16, 3/16 – 23

Аяллын төлбөр (Хөтөлбөртэй): Том хүн: 5,890,000₮,  хүүхэд: 4,990,000₮

Аяллын төлбөр (Чөлөөт): Том хүн: 5,190,000₮,  хүүхэд: 4,290,000₮

Дээрх хүүхдийн үнэ нь 12 хүртэлх насны хүүхэд ээж, аав хоёрын хамт нэг оронд унтах үнэ. Хүүхдэд тусад нь нэмэлт ор авах бол нэмэлт төлбөр 400.000₮

Чөлөөт аялал: Нислэгийн 2 талын тийз+нисэх буудлаас угтах-үдэх үйлчилгээ, зочид буудал 5*, өглөөний цай, ОУ-ын аяллын даатгал.

 

 

                                                                  

5.890.000
    • Өдөр 1: УЛААНБААТАР – ПУКЕТ, ТАЙЛАНД
      • Өглөө 09:00 цагт Хөшигтийн Хөндий дэх “Чингис Хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгээд 11:20 цагт МИАТ компанийн шууд нислэгээр Тайландын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 16:55 цагт Пукетын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана.
      • Хил гаалиар нэвтэрсний дараа аяллын унаандаа суугаад Пукетын хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Патонгт (Patong beach) руу явна.
      • 5 одтой зочид буудалдаа ирж байрлана.
      • Оройн хоолоо идээд амарна.
      • Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: орой
    • Өдөр 2: ПУКЕТ АЯЛАЛ
      • Өглөөний цай
      • Пукеттэй танилцах аяллаа эхлүүлнэ. Өнөөдрийн аяллаар бид:
      • Пукет арлын хуучин дүүргээр зочилно. Хятад, Европын хэв маягийн архитектур, пастел өнгө бүхий хуучны барилга байгууламж, жижиг кафе, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр олонтой нарийн гудамжаар алхах нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг.
      • Патонг, Карон, Ката, Равай зэрэг далайн эргүүдийг дайран өнгөрөх далайн эргийн замаар Карон пойнтын зүг аялахдаа арлуудын байгалийн үзэсгэлэнт газруудыг харна.
      • Пукет арлын үзэсгэлэнт төрхийг тольдон харах Kароны өндөрлөг
      • Жуулчид болон мөргөлчдийн урсгал тасардаггүй Пукетын хамгийн алдартай буддын шашны сүм Ват Чалонг
      • Их Будда буюу 45м өндөр Маравижа Буддагийн цагаан гантиг хөшөө цогцолбор
      • Төрөл бүрийн эрдэнийн чулуу, шүр сувдан хийц бүхий үнэт эдлэлийн төв Жем галерей, Кешью самрын үйлдвэрээр зочлох.
      • Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
      • Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө, өдөр, орой
    • Өдөр 3: ПУКЕТ- ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР
      • Өглөөний цай
      • Өнөөдөр чөлөөт амралтын өдөр тул та өөрийн хүсэл сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетын төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө
    • Өдөр 4: ЖЕЙМС БОНД АРАЛ – ПАН НА ДАЛАЙН ХҮРЭЭЛЭН
      • Өглөөний цай
      • Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү Тайландын уламжлалт усан онгоцоор аялна.
      • Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ.
      • Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар сүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна.
      • Пукет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
      • Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө, өдөр
    • Өдөр 5: ПУКЕТ- ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР
      • Өглөөний цай
      • Өнөөдөр чөлөөт амралтын өдөр тул та өөрийн хүсэл сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетын төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө
    • Өдөр 6: ДАЛАЙН УСАН АЯЛАЛ: Phi Phi Island - Maya Bay – Koh Khai Island
      • Өглөөний цай
      • Өнөөдөр бид бүтэн өдрийн турш Андаманы тэнгисийн чимэг болсон үзэсгэлэнт арлуудаар аялна.
      • Бидний хамгийн эхэлж зочлох цэнгэг уст ПИ ПИ арал нь Андаманы тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй арал бөгөөд дэлхийн алдартай снорклинг болон усанд шумбалт хийдэг газруудын нэг юм. Пи Пи арлын цэнгэг усанд бид зориулалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж, өнгө өнгийн төрөл бүрийн загас жараахай, далайн амьтад, далайн эргийн ёроолын амьдралыг ажиглан харна.
      • Маяа булан (Maya Bay) нь Леонардо Ди Каприогийн тоглосон "The Beach" киногоор дэлхийд танигдсан, зөөлөн цагаан элстэй наран шарлагын газар, асар том шохойн хад, шүрэн хадаар хүрээлэгдсэн далайн үзэсгэлэнт булан юм.
      • Кох Хай арал нь номин цэнхэр тунгалаг устай бөгөөд аялагч, амрагчид усанд сэлэх, шумбах, наран шарлагын газар наранд биеэ шарах дуртай.
      • Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө, өдөр
    • Өдөр 7: АНДАМАНДА УСАН ПАРК
      • Өглөөний цай
      • Пукетын шинэхэн нээгдсэн хамгийн том усан парк Андаманда дээр бид бүтэн өдрийг амарч, зугаацаж өнгөрүүлнэ. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл бий.
      • Энэхүү асар том цэцэрлэгт хүрээлэн нь 100,000 м2 талбайг хамардаг ба 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан сэлэлтийн талбай, Зүүн Өмнөд Азийн хамгийн урт цэцэрлэгт хүрээлэнгээр урсах хиймэл гол (550 метр!), 300м үргэлжлэх наран шарлагын талбай гэх мэт сонирхолтой зүйлс олонтой.
      • Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
      • Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө, орой
    • Өдөр 8: УЛААНБААТАР БУЦАХ
      • Өглөөний цайны дараа бид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Эндээс онгоцны буудал явах ба онгоцны буудал дээр ирж 16:00 цагт бүртгэл хийлгээд 18:25 цагт МИАТ компанийн OM706 дугаартай шууд нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ.
      • Шөнийн 02:05 цагт “Чингис Хаан” ОУНБуудалд бууснаар бидний "ДУРСАМЖ" бүтээсэн аялал маань өндөрлөнө.
      • Зочид буудал: Duangjitt Resort & Spa 5* | Хоол: өглөө
    • "УБ - Пукет - УБ" хоёр талын нислэгийн тийз
    • Пукетэд байрлах 5 одтой зочид буудал – 7 хонох (Premier Deluxe) Duangjitt Resort & Spa 5* https://www.duangjittresort-spa.com/ Patong beach, Phuket
    • Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
    • Хөтөлбөрт тусгагдсан аяллууд, үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
    • Гадаадад зорчигчийн аяллын даатгал
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт тусгагдаагүй зардал
    • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Аяллын бүртгэл нь аялал гарах өдрөөс 10 хоногийн өмнө хаагддаг тул та аялахаар төлөвлөж буй бол аяллаа эртхэн захиалаарай.
      • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
      • Ковид19-ийн эсрэг вакцины 2 буюу бүрэн тунд хамрагдаж 14 хоносон байх.
      • Вакцинд хамрагдсан гэрчилгээг www.e-mongolia.mn вебсайт руу орж хэвлэж авч явах
      • Вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насны хүүхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчийн хамт аялах боломжтой ба 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгөх
      • Аялал эхлэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариуг СӨРӨГ гарсныг нотолсон бичиг Англи хэл дээр байх
      • Хуваарьт нислэг эхлэхээс өмнө ThailandPlus аппликейшн гар утсан дээрээ татаж, бүртгүүлсэн байх
      • Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө нисэх буудал дээр ирж, бүртгэл хийлгэх
      • Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх, УБ-Пукет-УБ руу гар тээш 5 кг, ачаа 23 кг-аас илүүгүй байх, илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр төлөхийг анхаарах.
      • Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаварыг аялагч өөрөө хариуцна.
      • Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. /Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/. Эдгээрийн хүчин чадлын хэмжээс нь балраагүй тод байх, гаалийн ажилчид шалгаж оруулахыг анхаарах. Хэрэв задаргаа орсон юмуу хүчин чадлын хэмжээс нь стандартын бус байвал хурааж авах магадлалтайг анхаарах.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 9811 4748
  • +976 9400 1466
  • +976 7007 8080