Танилцуулга
Фукуок арал нь Вьетнам улсын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд нийт 574 км2 газар нутагтай. Тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм. Вьетнам улсын ЗГ-аас тус аралд зорин ирж буй аялагчдад зориулан томоохон парк, усан парк, Дэлхийн Геннисийн рекордыг эзэмшдэг хамгийн урт ‘Cable car’, Зүүн Өмнөд Ази-даа хамгийн томд тооцогдох амьтны хүрээлэн мөн Вьетнам улсын хамгийн том ‘Корона Казино’ зэрэг олон төрлийн сонирхолтой энтертайнмент бүтээн байгуулалтыг хийж, цогцоор нь хөгжүүлснээр дэлхийн сая сая жуулчдын зорин ирдэг аялал жуулчлалын бүс болсон.
Аяллын хуваарь: 2023/02/20 – 27