Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 33 дахь түрүүгээ авах үед буюу Сумо бөхийн түүхэнд мөнхрөх, хамгийн олон түрүүлсэн бөх болох агшинг хуваалцаж, зохион байгуулсан СУМО аялал.
Монголын Сумо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан уг аялалд 51 хүн оролцсон бөгөөд олуулаа Их аваргынхаа дээлийн захыг мушгиж, Япон орон тэр дундаа Токио хоттой танилцлаа.
Бидний аялал Японы Сумо бөхийн ордон, дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг болох ТЭНГЭРИЙН МОД буюу SKY TREE дээр гарч, Токио хотыг харах. Мирайкан/Ирээдүйн ШУ-ны Цогцолбор/-ыг үзэж, Халуун рашаанд тухалж, алжаалаа тайлж, Сүши, рамэн, шарсан мах зэрэг Япон хоол зооглох зэргээр Японы эртний соёл, өнөөгийн хөгжлийн өнгө төрхийг нэгэн зэрэг үзээд ирлээ.
Хүүхэд багачууд маань Диснейлэнд үзэж, тоглож өөрсдийн үзэх дуртай киноны, үлгэрийн баатруудтай уулзаж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Мөн Их аварга Хакухогийн 33 дахь түрүүг мялаасан хүлээн авалтанд оролцож, түүнд баяр хүргэлээ.
“Тэнгэрийн мод” буюу Sky Tree цамхаг
Их аварга 33 дахь түрүүгээ авсны дараа.
Аяллаа амжилттай өндөрлөөд Нарита ОУ-ын нисэх буудал руу.