2c1ea4_IMG_0289_x974Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд гадаад паспорт захиалгын үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ.

Ингэснээр гадаад паспорт захиалгын ачааллыг бууруулах, иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай болох юм.

Гадаад паспорт шинээр захиалахад иргэдээс цээж зураг авдаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд байрлах төвүүдээр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг авахгүй болсон бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм.

Харин дээрхи төвүүд дээр гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд  тус газрын Зуун айлд байрлах “Улсын Иргэний Бүртгэл Мэдээллийн Төв”-ийн Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.