Япон үндэсний хувцас КИМОНО

2016.04.07

КИМОНО гэх үг нь / Ки : өмсөх , Моно : юм / гэх утгатай бөгөөд шууд орчуулвал Өмсөх юм гэж ойлгож ч болно. Гэхдээ утгын хувьд бол Монголчууд бид үндэсний хувцсаа  ДЭЭЛ хэмээн нэрлэдэгтэй адил юм. Кимоно нь Хятад , Солонгос үндэсний хувцаснаас загварлагдаж үндсэн гол агуулга дизайнаа  бий болгосон түүхтэй билээ.

Өнөөгийн Японд өдөр тутамдаа кимоно өмсдөг хүн бараг байхгүй болсон бөгөөд уламжлалт баяр ёслолын үеэр кимоно өмсдөг. Япон хүн хамгийн эхлээд “Омияамайри” буюу сүмд мөргөл үйлдэхдээ кимоно өмсдөг.

cach-mac-kimonohisako-takayama-wedding-japanese-kimono

 

 

 

 

 

 

 

“Омияамайри” гэдэг нь хүүхэд төрснөөс хойш сар орчмын дараа сүмд очиж мөргөл үйлдэх ёсыг хэлж байгаа юм. Хүүхэд эрүүл төрсөнд талархаж, мөн цаашдаа ч эсэн мэнд өсөж торнихийг хүсэж мөргөл үйлддэг. Мөн гэр бүлийн зураг авахуулах явдал ч байдаг. Түүний дараа, “Шичигосан” хэмээх ёслол болдог. “Шичигосан” ёслол нь хүүхдийн хүйсээс шалтгаалж, насны хувьд өөр өөр байна. Эрэгтэй хүүхэд 5 настайдаа, эмэгтэй хүүхэд 3 болон 7 настайдаа 2 удаа энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүүхдээ эрүүл өсөж торниж байгаад талархан, мөн цаашдынх нь аз жаргалыг хүсэж сүмд очиж мөргөл үйлддэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэс эхлэн “Хакама” хэмээх өмсгөлийг өмсөж насанд хүрсэн хүнтэй адил кимоно өмсөж эхэлдэг. dc1364c0f4d82724great
Эмэгтэй хүүхдийн хувьд “13 насны мөргөл” хэмээх ёслолоор 13 нас хүрч байж, насанд хүрсэн хүнтэй адилхан кимоно өмсдөг ёс байдаг боловч одоо энэхүү “13 насны мөргөл” гэдгийг хийдэг хүн их ховор болжээ. Японд 20 нас хүрэхээр насанд хүрсэний баяр хийдэг. Насанд хүрсэн баяраа тэмдэглэж орон нутаг бүрт томоохон баяр ёслол болдог. Энэхүү баярт оролцож байгаа ихэнх охид кимоно өмсөж ирдэг болохоор ёслолын танхим маш гоёмсог харагддаг.

download (1) Охид “Фүрисодэ” хэмээх урт ханцуйтай кимоно өмсдөг. Энэхүү урт ханцуйтай кимоног зөвхөн гэрлээгүй эмэгтэйчүүд л өмсөх бөгөөд эмэгтэй хүний залуу насыг илтгэсэн байдаг онцлогтой. Энэ баярт эрэгтэйчүүд ихэвчлэн костюм пиджак өмсөх боловч сүүлийн үед кимоно өмсөх хандлага ихсэж, хакама өмсөж оролцох хүмүүс нэмэгдэх болсон байна. Мөн, их сургуулийн төгсөлтийн баяраар кимоно өмсдөг. Эмэгтэй оюутнууд кимоногоос гадна, хакама өмсөх нь ихсэж байгаа аж. Энэ нь дээр үед Японд эмэгтэй оюутнууд хичээлдээ явахдаа хакама өмсөж явдаг байснаас улбаатай бололтой.

images

6f9f310810e89eec93cf069a29a0712bЯпон хүн хуримын ёслолын үеэр хамгийн ганган хээнцэр кимоно өмсдөг.
Эрэгтэйн хуримын өмсгөл болох хар өнгөтэй кимоног “Күромонпүкү” гэдэг бөгөөд Японы сүмо бөхийн Ёкозүнагийн ёслолын үед өмсдөг кимонотой адилхан байдаг. Энэ бол Японы хамгийн дээд зэрэглэлийн ёслолын хувцас юм.
Эмэгтэйн хуримын өмсгөл болох кимоног “Широмүкү” гэж нэрлэдэг. “Широмүкү” кимоно нь угтаа самүрайн гэрт бэр болон очиж байгаа бүсгүйн хувцас байжээ. Дээр үеэс, японд цагаан өнгө бол нарны туяаны өнгө, ариун дээд өнгө хэмээгдэж ирсэн тул, 1200-аад жилийн өмнөөс дан цагаан өнгө шинэ бэрийн хуримын хувцасны өнгө болжээ. Хуримын үед бэр “Ватабооши” хэмээх өмсгөлийг толгойдоо өмсөх ба энэ өмсгөл нь эмэгтэйн толгой огт харагдахгүй байхаар хийгдсэн байдаг.

“Ватабооши” нь 1500 оноос хойш самүрайн гэр бүлийн эмэгтэйчүүд гадагш гарахдаа, богино ханцуйтай, богино хормойтой “Косодэ” хэмээх кимоногоор толгойгоо халхалж өмсдөг байсан “Казүки” гэдэг толгойн өмсгөлөөс үүдэлтэй ажээ.
1600 оноос хойш, тэр нь өөрчлөгдөж, хөвөн даавуугаар хийгдсэн “Ватабооши”-ийг залуу эмэгтэйчүүдэд өмсгөдөг болжээ.
Анхандаа, гадагш гарахад тоос шороо болон хүйтнээс хамгаалах зориулалтаар ашиглагдаж байсан. “Ватабооши”-ийг хуримын даашинзтай адил хуримын ёслол дуусах хүртэл бэр нөхрөөсөө өөр хүнд царайгаа харуулахгүй гэдэг үзлийн улмаас хуримын кимонод оруулах болсон гэдэг. Энэхүү ёслолын үйл ажиллагааны дараа, хуримын хүлээн авалт найр болдог. Энэ үеэр эмэгтэй нь кимоногоо сольж, үчикакэ буюу хурц тод өнгийн хээтэй кимоно өмсөнө. Ерөнхийдөө, ёслолын үйл ажиллагаанд цагаан өнгийн, найр цэнгээний үед хурц тод өнгийн хээтэй кимоно өмсдөг. Бэрийн үсний засалтыг “Бүнкинтакашимада” гэж хэлдэг ба 70 жилийн өмнөх үе хүртэл өөрсдөө үсээ засдаг байсан. “Бүнкинтакашимада”-д хэрэглэх толгойн гоёл нь ихэвчлэн самтайгаа нийлээд нийт 6 ширхэг нь 1 багц болдог. “Широмүкү” кимоно өмсөхдөө дээд зэргийн толгойн гоёл болох сувдан хатгуурыг үсэндээ зүүдэг байна. Урт ханцуйтай “Фүрисодэ” кимоног зөвхөн гэрлээгүй хүмүүс өмсөх ба гэрлэсэн эмэгтэй богино ханцуйтай кимоно өмсдөг.

19658627827201505150819Японы кимоног өөрөө ганцаараа ч өмсөх боломжтой бөгөөд өмсөхөд нилээд олон зүйлүүд хэрэглэгддэг. Кимоно өмсөх үед өмсөх гутал нь бас тусдаа өөр байх ба “Зоори” өмсөнө. “Зоори” гэдэг нь хөлийн эрхий ба долоовор хурууны дунд уяа бүхий углааш маягтай гутал байдаг учраас оймс нь ч үүнтэйгээ адил эрхий ба долоовор хурууны хооронд өмсөхөд зориулагдаж хийгдсэн байх ба оймсыг нь “Таби” гэж нэрлэдэг.

Японы кимоно нь монгол үндэсний дээлийг бодвол бүсийг нь бүслэхэд их хэцүү боловч, нэг урт бүсийг олон янзаар бүслэх боломжтой юм. Эрэгтэй хүний бүс эмэгтэй хүний бүсийг бодвол нарийнхан байдаг байна. Бүс нь “Мару-оби”, “Фүкүро-оби”, “Нагоя-оби” гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.