ВЬЕТНАМ УЛС

2022.09.12
ОРШИЛ
Нийслэл:                                  Ханой

Нутаг дэвсгэр:                      331,700 кв.км
Хүн ам:                                       88,6 сая
Угсаатны бүрэлдэхүүн:     Вьетнам 88%, Хятад 3%, Тай 2%, Кхмер 1%, Мыонг 1%, Тхо 1%, Нунг 1%
Хэл:                                            Вьетнам, мөн франц,  хятад, оросоор бас ярьдаг.
Бичиг үсэгтэн:                        Нийт хүн амын 94%, үүнээс эрэгтэй 94%, эмэгтэй 87%

 

БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙ

Нутаг дэвсгэрийн далайгаас тусгаарлагдсан хэсгийн олонхи нь ихээхэн хад асгатай “уулан хэрэм” нь Аннам уул юм. Энэ уулын ихэнх хэсэг нь Лаос, Хятадтай залгаддаг юм. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дундажаар агаарын температур +27 – +34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21 – +28 хэм байна. Битүү ой мод болсон уулархаг муж нь Улаан голын салбаруудаар тусгаарлагдан хойд  нутагт оршдог. Өмнөд нутагт Меконий салбар голууд бүхий нам дор газартай.  Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлдэг бөгөөд хар мод, тик хэмээх модод ургадаг. Мөн мангровын ойтой. Ой модны талбайг боловсруулан тариалангийн талбайд ашиглах нь бий. Хүн ам нь хоёр голын салбарт буюу Улаан мөрний савд Ханой, Хайфон хот, Меконг мөрний савд Хошимин хот тус тус байршин хүн ам нь даган суурьшсан байдаг.

УЛСЫН ТАЛБАЙ

Улсын далбайг анх дэлхийн II дайны үед Японы эсрэг  (1939-1945) эрх чөлөөний төлөө Хо Ши Миний удирдсан  тэмцлийн үед хэрэглэжээ. Ингэхдээ 1945 оны далбааг ялимгүй өөрчлөн албан ёсоор мандуулсан түүхтэй. Уг далбаа нэг хэсэгтээ Хойд Вьетнамын туг болж байв. Далбаа 1976 онд хоёр Вьетнам нэгдхэд хадгалагдан үлджээ. Далбаа тун энгийн загвартай буюу улаан дэвсгэрийн төв дунд шар таван хошуу байрласан зохиомжтой байдаг. Улаан өнгө
нь хувьсгалыг, таван хошуу ажилчин, сэхээтэн, тариачин, цэрэг, армийн эв нэгдлийг баталгаажуулжээ. Анхандаа хойт Вьетнам буюу Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам өдгөөгийн сүлдийг хэрэглэж байлаа. Хэв загвар нь үндсэндээ БНХАУ-ын сүлдтэй тун ойролцоо, коммунист үзэл баримтлал шингэсэн, өнгө дүрс ойролцоо юм. Сүлдэнд газар тариалангийн соёл, аж үйлдвэрийн ажилчны хүч зэргийг илэрхийлсэн байдаг. 1976 оны 7-р сарын 2-нд хоёр Вьетнам нэгдэхэд энэ сүлд хэвээрээ хадгалагджээ.

ТҮҮХ, УЛС ТӨР

145654351156d11717102c2

МТӨ III зууны үед  Хятадууд Вьетнамыг эзлэн авч түүнийг Аннам гэж нэрэлжээ. 939 онд бие даасан улс болжээ. Харин 1558 онд хоёр том хэсэгт хуваагджээ. Нэг нь Ханой төвтэй Тонкин хэмээх хойд хэсэг, нөгөө нь Хуэ ба Аннам төвтөй өмнөд хэсэг байв. 1802 онд Францын дэмжлэгтэйгээр Вьетнам орон нэгдэн Вьетнамын эзэнт улс байгуулагдав. Гэвч франфууд сайгоныг 1859, 1887 онд булаан авч Тонкин, Аннам Кохинхиныг нэгтгэн Энэтхэг улсыг байгуулав. Дайны дараа Хо Ши Минээр удирдуулсан Вьет Минг үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөж Вьетнам Улсын байгуулав. Харин 1946 онд Франц Вьетнам дахь өөрийн эзэмшлээ сэргээхээр дайн эхлүүлжээ. АНУ-ын тусламжтайгаар францчууд  Дьенбьефын ойролцоо бут цохигджээ. 1954 онд Хо Ши Миний удирдсан коммунист нам Хойт Вьетнамд, Францын дэмжлэгтэй Бао Даи-гаар толгойлуулсан Өмнөд Вьетнам тус тус оршин тогтнов. 1955 онд Бао Даигийн дараа Нго Дин Дьем ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрбээр барууны орнуудын хувьд хууль ёсны удирдагч гэж тооцогдож байсан бол хойт Вьетнамыг ЗХУ, Хятад улс дэмжиж нөлөөгөө өргөжүүлж байлаа. АНУ өргөн хүрээнд коммунизмын эсрэг тэмцэж байсан учир нь Вьетнамын эсрэг дайн өдүүлэх нөхцөл шалтгаан болж ихээхэн хөрөнгө, хүний амь сүүдсэн билээ. Америк-Вьетнамын дайнд 2 сая хүн авь насаа алдсан гэж үздэг. 1975 онд Америкийн цэргүүд Вьетнамаас гарч нэг жилийн дараа Хо Ши Миний удирдлагтай нэгдсэн социалист улсыг байгуулав. 1970-аад оны үед Вьетнам улс Камбож улсад цэргээ илгээж кхемерийн дарангуйлалыг дарахад туслав. 1989 онд цэргээ татаж авсан байна.

ХҮН АМ

Вьетнамын хүн ам 90.5 сая бөгөөд дэлхийд 14 дүгээрт ордог. Хүн амын жилийн өсөлт нь 1.1 хувь, дундаж наслалт нь эрчүүд 69.7 жил, эмэгтэйчүүд 74.9 жил. Нийт хүн амын 30 хувь нь хотод оршин суудаг. Эрчүүдийн 96 хувь нь, эмэгтэйчүүдийн 92 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Нийт хүн амын 85.7 хувь нь вьетууд, 1.9 хувь нь Тай үндэстэн, 1.8 хувь нь Тхайүндэстэн, 1.5 хувь нь Мыонг, 1.5 хувь нь Кхмер, 1.2 хувь нь Мяо, 1.1 хувь нь Нунг үндэстэн байна. Улсын хэл нь вьетнам хэл, гэхдээ англи, франц, хятад, оросоор бас ярьдаг.

ШАШИН

Нийт хүн амын 9.3 хувь нь буддын, 6.7 хувь нь католик, 1.5 хувь нь хоа-хао, 1.1 хувь нь каодай, 0.5 хувь нь протестант, үлдсэн 80.8 хувь нь атеист болон орон нутгийн шинжтэй шашин шүтдэг байна. Вьетнамчуудын гол шашин бол орон нутгийн шинж чанартай ардын сүсэг бишрэлд тулгуурласан шашин байдаг. Вьетнамчуудын энэ шашны чиг урсгал нь дэлхийд зонхилдог шашнуудын адил шашны статусгүй шүтлэг бишрэл юм байна. Ер нь Вьетнамд буддын шашны сүм, хийд маш их байдаг.

ЭДИЙН ЗАСАГ

Төлөвлөгөөт эдийн засгийн систем нь улс орныг 1980-аад оны дунд үед хямралд хүргэсэн. 1986 онд Вьетнамын эрх баригчид хөгжлийн социалист чиг баримжааг хадгалахын хамт эдийн засгаа зах зээлийн харилцааны дагуу хөгжүүлэх өөрчлөлт шинэчлэл хийсэн. 1990 онд Вьетнамын Үндэсний хурал хувийн аж ахуй, хувьцаат нийгэмлэг, хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгийн талаарх анхны хууль тогтоомж батласнаар улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэхдээ төр засаг хувийн компаниудын үйл ажиллагааг бүрэн хянах эрхээ өөртөө үлдээсэн байгаа. Нийгэм-эдийн засгийн шинэ харилцааг 1992 онд шинэчлэн баталсан Үндсэн хуульд тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл, улс орны аж ахуйн амьдрал нийт ард түмний, хамтарсан, хувийн өмчлөлд тулгуурлан хөгжинө гэдгийг Үндсэн хуульдаа тодорхой зааж өгсөн байна. Ингэснээр улсын гэгдэх аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, 1991 онд Вьетнамд 12084 улсын үйлдвэр байсан бол 1995 он гэхэд энэ тоо 6300 хүртэл буурсан байна.

Хувьчлалыг ашиггүй үйлдвэрүүдийг хооронд нэгтгэн нийлүүлэх, заримыг нь үйл ажиллагааг нь бүрэн зогсоох хэлбэрээр явуулсан байна. Мэдээж хэрэг зах зээлийн өөрчлөлт, шинэчлэл тодорхой үр дүнд хүрсэн. 1990-1997 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 8.9 хувиар өсч, 1995-1997 онд Вьетнам улс АСЕАН-ы гишүүн орнуудыг эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх болжээ. 1991 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.3 тэрбум доллар байсан бол 1997 онд 31.2 тэрбум доллар хүртэл өссөн. 1998 онд бараа бүтээгдэхүүний экспорт Дотоодын нийт бүтээгдэхүүний 42 хувийг эзэлж байсан бол импорт 47 хувийг эзэлж байлаа. 2009 онд Вьетнамын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 92.4 тэрбум долларт хүрсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох ногдол ашиг 2.9 мянган долларт хүрснээр Вьетнам улс дэлхийд 167-д бичигдэж байна.

2000 оны эхэн үед Вьетнамд хөдөлмөр эрхлэх цагаачдыг хилийн чинадад илгээх тухай хууль батлагдсанаар 2001-2011 онд хилийн чинад руу гарч ажиллах хүний тоо 36168-88298 хүрч өсжээ. Вьетнамын Өмнөд Хятадын тэнгис дагуу эргээр нефть, байгалийн хийн нөөц байдгаас гадна мод бэлтгэл экспортын ихэнх хэсгийг эзэлдэг. Вьетнам улс цахилгаан эрчим хүчээ ихэвчлэн усан цахилгаан станцаас гаргаж авдаг. Иймээс борооны улирал эхлэхгүй удах зэргээс болж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл тасалдах, заримдаа бүр зогсох явдал ажиглагдана. Энэ бүгдээс үүдээд Вьетнам улс ОХУ-ын тусламжтай Ниньтхуан мужид анхны атомын цахилгаан станц барих ажлыг эхлүүлээд байна. Станцын ажилчдыг ОХУ-д сургаж бэлтгэх ажлыг бас эхлүүлжээ.

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЗАГАС АГНУУР

Вьетнамын ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай хүн амын 52 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Цагаан будаа, кофе, каучук мод, хөвөн, цай, перец, чихрийн нишэнгэ, самар, банан зэргийг тарьж ургуулдаг төдийгүй гэрийн тэжээмэл шувуу, загас болон далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Аж үйлдвэрийн салбарт ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай хүн амын 15 хувь нь ажилладаг. Вьетнамд гар утас, гэр ахуйн цахилгаан бараа бүтээгдэхүүн, компьютерийн дагалдах эд анги, оффисын тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хувцас, гутал, нефть олборлолт, усан онгоц үйлдвэрлэл хөгжсөн. Кофены хувьд олон улсын кофены байгууллагын мэдээлснээр 2012 оны эхний хагаст Вьетнам улс кофе үйлдвэрлэлээр Бразил улсыг 13 хувиар давж, түүхэнд анх удаа дэлхийн кофены том нийлүүлэгч болсон байна.