Өнгөрсөн 2014 онд “Гайхамшигт Хөвсгөл” аяллыг Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ гэсэн маршрутаар 2 удаа зохион явуулсан билээ. Манай аялагчид Элсэнтасархай, Хархорин, Эрдэнэзуу хийд, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал, Галтын халуун рашаан, Хөвсгөл далай, Урантогоо уул, Амарбаясгалант хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудтай 7 шөнө 8 хоногийн турш танилцлаа.
Тайхар чулуу. Хархорингоос Хоргын тогоо явах зам зуур Архангай аймгийн Их Тамир сумын нутагт бий. Эзгүй талд хүн өргөж авчраад тавьчихсан юм шиг энэ чулууг үзэхээр ирэх хүмүүс олон. Харин чулуун дээр энд тэндгүй бичсэн эрээн мяраан бичгийг харахад урам хугармаар.
Бид энд морь, сарлаг, илжиг хүртэл унах нь унаж , бэлэг дурсгалын зүйл сонирхож, түр амсхийхээр зогсов.
Чулуутын гол.
Тэрхийн цагаан нуур.
Хангайн нуруунаас эх авсан Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун урсгалд боогдсны улмаас цэнгэг уст Тэрхийн цагаан нуур бий болжээ.
Хоргын тогоо
Хөвсгөл далай
Хатгал тосгоны бэлэг дурсгалын мухлагууд.
Эндээс нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн болох эврээр хийсэн аяга, элдэв гоёл чимэглэлийн зүйлс, мөн утсан загас манай аялагчдын дунд эрэлт ихтэй байлаа.
Жанхайн даваа
1985 оноос хойш ашиглагдаж буй Сүхбаатар онгоц нь Монголын цорын ганц хөлөг онгоц юм. Нэгэнт Хөвсгөл далайд ирснийх заавал сууж үзэх хэрэгтэй. Хөлөг онгоцны дохио дуугарахад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг юм.
Моторт завиар салхи зүсэн хурдлах бас л өөр мэдрэмж төрүүлнэ.
Уран тогоо уул
20-25 мянган жилийн тэртээ оргилоод унтарсан гэгддэг Уран тогоо уул 20 метрийн голчтой, 1.5 метрийн гүнтэй нууртай ба ой модоор хүрээлэгдсэн байдаг нь тун үзэсгэлэнтэй харагддаг.
Үржил шим ихтэй тул ууланд олон төрлийн эмийн ургамал ургадаг байна. Бидний хувьд гүзээлзгэнэ хэдхэн ширхэгийг л түүсэндээ урамгүй байсан ч, нутгийн айлаас шинэхэн жимс, цагаан идээ хямдхан худалдаж авлаа.