Аяллын маршрут: УБ-Хар зүрхний хөх нуур-Балданбэрээвэн хийд-Өглөгчийн хэрэм-Дадал сум-Гүн галуутай-УБ
Аяллын хөтөлбөр:
- Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах Эзэн богд Чингис хааны Хөх нуурын эрэг, Хар зүрхний энгэр нутгаар нутаглаж байсан түүхэн дурсгалт Хар зүрхний хөх нуурын байгалийн үзэсгэлэнтг бахдана.
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 400 жилийн түүхт Халхын Утай гүмбэн хэмээн Энэтхэг, Түвдийн буддист лам нарын дунд алдаршсан Балданбэрээвэн хийдийг үзэж сонирхоно.
- Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Дайчин уулын энгэрт шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан Өглөгчийн хэрэм үзнэ.
- Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдаж буй “Алтаргана-2014” буриад зоны дуу хуур, бүжиг наадам, яруу найраг, хошин шог, шагайн харваа, буриад сурын харваа, бөх, хурдан морины уралдаан, буриад гоо бүсгүйн тэмцээнийг үзэж сонирхоно.
- Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо “Гурван нуур”-ын байгалийн өвөрмөц тогтоцтой нуураар аялна.
- Хэнтий аймгийн Баян-Адарга суман дахь “Монгол хатадын өргөө” цогцолбор, Өндөрхаан хотоор дайран өнгөрнө.
- Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутай нуур, Хэрлэн голын хөвөөн дээр, байгалийн бас нэгэн гайхамшиг дунд үдшийг өнгөрүүлнэ.
- Өндөр гэгээн Занабазарын нэр хайрласан Тамган өндөр хэмээх байгалийн үзэсгэлэнг бахдана.
Аялалд оролцох үнэ: Нэг хүний төлбөр 400000 төгрөг бөгөөд аяллын үнэнд унаа тээврийн үнэ, бүс нутагт нэвтрэх хураамж, үдийн цай, цэвэр ус, аяллын хөтөч зэргийн зардлууд багтсан болно.
Аяллын зөвлөмж:
- Фото аппаратныхаа цэнэг батерейг хангалттай авч явах хэрэгтэй.
- Хэнтий аймгийн нутагт жуулчны бааз бага учир манай аялал майхантай аялал. Иймээс аялагчид өөрсдөө чийгний гудас, мишок авч явна.
- Аялагчид нэгэн баг хамт олон болж аялалд хамрагдана. Бусдыгаа үл хүндэтгэсэн байдал үүсгэхгүй байх хэрэгтэй.
- Аяллын дүрэм журамд анхаарах хэрэгтэй.
Аяллын талаар тодруулах утас: 70078080, 94001466