Аяллын маршрут: УБ-Хөгнө тарни–Хархорин-Хорго,Тэрхий цагаан нуур–Хөвсгөл-Амарбаясгалант хийд-УБ
- Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн заагт орших байгалийн цогцолборт газарт Элсэн тасархай, Хөгнө тарнын элс, Хөгнө хан уул, Өндөр гэгээн Занабазар хутагтын үүсгэн байгуулсан Өвгөний хийд болон Эрдэнэхамбын хийдийн туурь, сүүлд сэргээсэн суварга дуган зэргийг үзэж сонирхох боломжтой.
- Архангай аймгийн Ихтамир сумын нутагт байрлах 18 метр өндөртэй, боржин чулуунаас бүтсэн Тайхар чулуу буюу хадан цохио үзнэ.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Хархорин, Эрдэнэ зуу хийд, Хархорум музейг үзээд Эзэнт гүрний зураг бүхий ханан хөшөөд, эр хүний чулуу, Мэлхий чулуу зэргийг үзэж сонирхоно.
- Архангай аймгийн Тариат сумын нутагт Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнг бахдана.
- Монгол орондоо төдийгүй Дэлхий цэнгэг усны нөөцөөрөө гайхагддаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий Хөвсгөл нуур үзэж, нуурын эргээр явган аялал хийж байгалийн сайханг бахдана. Сүхбаатар хөлөг онгоцоор Хөвсгөл далайд аялах боломжтой.
- Булган хот, Эрдэнэт хотоор дайрч Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийд Амарбаясгалант хийдийг үзэж сонирхоно.
Аялалд оролцох үнэ: Нэг хүний төлбөр 550000 төгрөг бөгөөд аяллын үнэнд унаа тээврийн үнэ, бүс нутагт нэвтрэх хураамж, үдийн цай, цэвэр ус, аяллын хөтөч зэргийн зардлууд багтсан болно.
Аяллын зөвлөмж:
- Фото аппаратныхаа цэнэг батерейг хангалттай авч явах хэрэгтэй.
- Олон хонгийг аялал учир аялагч нар аялалд тохиромжтой хувцас авж явах хэрэгтэй.
- Аялагчид нэгэн баг хамт олон болж аялалд хамрагдана. Бусдыгаа үл хүндэтгэсэн байдал үүсгэхгүй байх хэрэгтэй.
- Аяллын дүрэм журамыг анхаарах хэрэгтэй.
Аяллын талаар тодруулах утас: 70078080, 94001466