Өглөө аяга халуун кофегоо уучхаад ажлаа эрч хүчтэй, сэргэлэн цовоо эхлүүлэх ч бас сайхан шүү. Гэхдээ дуртай кофегоо хэзээ уувал хамгийн тохиромжтой болохыг шинжлэх ухааны зүгээс зөвлөсөн байна. Та ч мөн үүнийг мэдээд аваарай.
Бидний хоногийн цаг бол өдрийн турш биднийг хэр нойрмог эсвэл сэргэлэн цовоо байхыг зохицуулж байдаг дотоод, биологийн, 24 цагийн дааврын орчил юм. Энэ нь мөн бидэнд илүү сэргэлэн цовоо байдлыг мэдрүүлдэг кортизол хэмээх дааврыг ч хянаж байдаг. Хэрвээ бид кортизолын ялгарлын оргил цагаар кофе болон кофены төрлийн зүйл хэрэглэвэл тухайн цагийн турш кофены нөлөөг ихээр бууруулаад зогсохгүй бидний бие организм кофены нөлөөнд тэсвэртэй болдог байна.
Тэгвэл өдрийн эхлэлийг тавих аяга кофегоо хэзээ уувал хамгийн тохиромжтой гэж?
Өглөөний 6 цагаас 8 цагийн хооронд босдог хүмүүсийн биед өглөөний цагуудын турш кортизолын түвшин өндөр байдаг ба 9 цаг 30 минутын үеэс эхлэн унаж эхэлдэг. Харин үд дундын үе болон үдээс хойш 17 цаг 30 минутын үед дахин өсөж, буурдаг ажээ. Тэгэхээр кофе уухад тохиромжтой цагууд нь 9 цаг 30 минутаас 11 цаг 30 минутын хооронд, үдээс хойш 13 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хоорондох цагууд юм байна.
Тэгвэл дээр дурдсан цагаас ч эрт босдог хүмүүсийн хувьд яах ёстой гэж?
Судалгаанд өгүүлснээр “Хэдийгээр кортизолын ялгарал нь ерөнхийдөө нарны гэрлээр зохицуулагдаж байдаг ч нойрноос сэрж, босох үед кортизолын түвшин 50 орчим хувиар нэмэгддэг” гэжээ. Тиймээс та өглөөний 5 цагт боссон ч нойрны нөлөөнөөс бүрэн ангижирч чадаагүй байдаг гэнэ. Энэ эртэч хүмүүст эрдэмтэд хэдий та орноосоо босчихсон байгаа ч дор хаяж нэг цагийн дараа кофе уухыг зөвлөж байна. Таны өдрийн ажилд амжилт хүсье.
Ангилал