БНХАУ-ын хамгийн өмнөд хэсэгт орших үзэсгэлэнт ХАЙНАНЬ арлын тухай манай Монголчууд мэддэг болоод удаж байна. Газар нутгийн хувьд БНХАУ-даа хамгийн жижиг муж бөгөөд нийт нутаг дэвсгэр 33920 км2 талбайтай. Түүнээс ХАЙНАНЬ арал нь Хайнань мужийн хамгийн том гол арал бөгөөд 32900 км2 талбайтай юм. Тус мужид хамаардаг 200 орчим жижиг арал байдаг ба тэдгээр арлуудын нийт талбай нь 1020 км2 орчим болдог байна.
- Хайнань нь 2014 онд Хүн амын хөгшрөл, урт наслалтын олон улсын шинжээчдийн хорооноос Дэлхийн урт наслалтын арал хэмээн зарласан дэлхийн цөөхөн газруудын нэг юм. Хайнаньд 1500 гаруй зуун настнууд амьдарч байсан – 80-аас дээш насны 280,000 гаруй оршин суугчидтай. /Хятадын төрийн мэдлийн агентлаг Синьхуагийн 2018 оны тайлан
- Нийслэл Хайкөүг хасаад, Санья бол Хайнань арлын хоёр дахь том хот бөгөөд арлын гол сонирхлыг татдаг газар, ихэнх жуулчид цуглардаг, хамгийн алдартай газрууд байдаг.
- Хайнаньд 8 сая гаруй хүмүүс амьдардаг.
- Хайнанийн өмнөд эрэгт байрлах Наньшанийн Буддын шашны Гуаньин суурьнаасаа 108 метр өндөрт өргөгдсөн нь дэлхийн хамгийн өндөр Гуаньинь (Буддын шашны бурхны) хөшөө юм.
- Арлын аялал жуулчлалын хамгийн том үзмэрүүдийн нэг бол олон улсын 300 орчим брэндүүд байрладаг Азийн хамгийн том (120,000 хавтгай дөрвөлжин метр талбайд) татваргүй худалдааны төв “Haitang Bay Duty Free” худалдааны төв юм.
- Хамгийн хүйтэн сарууд 1 ба 2-р саруудад агаарын хэм цельсийн 16-21 хэм хүртэл буурдаг; хамгийн халуун сарууд нь цельсийн 7, 8-р сар бөгөөд 25-29 хэм дулаан байдаг.
- Одоогоор Хайнань нь Хятадын хамгийн онцгой эдийн засгийн бүсэд ордог.
- Хятадын хамгийн том сувдыг Хайнаньд ургуулсан. Энэ нь 15.5 см хэмжээтэй байв.
- Хятад дахь анхны какаоны модыг Хайнаньд ургуулжээ. Зах зээлд 1954 онд танилцуулагдсан.
- Хайнань орчмын усанд хамгийн эртний далайн яст мэлхий олдсон бөгөөд эрдэмтэд 300 гаруй жилийн настай гэж тогтоожээ.
Үдшийн зоогЦайны ёслол, хотын аялал үргэлжилсээр
Хайнань арал дээр манго, коксны шүүсээ уунгаа амрах зориулалттай үйлчилгээний газрууд олон бий.
Дэлхий дээр сувдны чанараараа 1-р байрт ордог “Хайнань” арлын брэнд, нэрийн хуудас болсон”HEREN” сувдны дэлгүүр дээрээс
3000 жилийн түүхтэй, эртний овог болох Ли болон Мио үндэстний түүхийн музейгээр…
3000 жилийн түүхтэй, эртний овог болох Ли болон Мио үндэстний бүсгүйчүүд
2138 м урттай агаарын дүүжинд сууж Сармагчингийн тусгай хамгаалалттай бүсрүү явж буй мөч
2138 м урттай агаарын дүүжин дээрээс…
Хайнань арлын Дадунхай эрэг. Тус эрэг дээр жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй бөгөөд, жуулчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон, олон үйлчилгээний газрууд 24 цагийн турш ажиллаж байдаг.
2138 м урттай агаарын дүүжинд сууж Сармагчингийн тусгай хамгаалалттай бүсрүү явж буй мөч
3000 жилийн түүхтэй, эртний овог болох Ли болон Мио үндэстний сууц
Ли болон Мио үндэстний талархалын үдийн зоог
Хайнань арал, Сармагчины тусгай хамгаалалттай бүсэд
Ли ба Мио үндэстний цэцэрлэгт хүрээлэн
Дэлхий дээр сувдны чанараараа 1-р байрт ордог “Хайнань” арлын брэнд, нэрийн хуудас болсон”HEREN” сувдны дэлгүүр
Дэлхий дээр сувдны чанараараа 1-р байрт ордог “Хайнань” арлын брэнд, нэрийн хуудас болсон “HEREN” сувдны дэлгүүр
Дэлхий дээр сувдны чанараараа 1-р байрт ордог “Хайнань” арлын брэнд, нэрийн хуудас болсон”Heren” сувдны дэлгүүр. Сайн чанарын сувдаар хийсэн бүтээл.
Дэлхий дээр цор ганц байдаг, Акулын тосноос гарган авсан бүтээгдэхүүний үйлдвэр дээр
Дэлхий дээр сувдны чанараараа 1-р байрт ордог “Хайнань” арлын брэнд, нэрийн хуудас болсон”Heren” сувдны дэлгүүр.