АВИРАЛТ
5-р цэгээс оргил хүртэл хамгийн энгийнээр 5 цаг орчим алхдаг. Бидний дунд настай, эсвэл хөл нь өвдөж барих хүн байвал ойролцоогоор 6 цаг орчим алхана.
БУУХ
Буухдаа Оргилоос 5-р цэг хүртэл алхах бөгөөд дунджаар 3 цаг орчим болно. Багийн гишүүд ядарсан, хөл гар нь өвдсөн, шөрмөс татах гэх мэт тооцоолоогүй шалтгаантай бол 4 цаг, түүнээс бага зэрэг илүү хугацаа шаардагдах нь бий.
ФҮЖИ УУЛЫН ОРГИЛ/ ГАЛТ УУЛЫН ТОГОО
Байршил: Зүүн уртрагийн 138 градус 43 мин./ Хойд өргөрөгийн 35 градус 21 мин солбицолд оршдог.
Галт уулын ам: Тойргийн урт 700м, Гүн нь 220м / Хөвсгөл нуурын гүнтэй адил/
ФҮЖИ УУЛАНД АВИРАГЧДАД
Зуны цагт ФҮЖИ уулруу хүсвэл та ч авирч чадна. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт харьцангүй гайгүй байдаг. Хамгийн чухал нь та өөрөө. Физиологийн хувьд биеэ бэлэн байлгах нь та өөрөө болохоор ядаж л хоол унд зэрэгтээ анхаарч, гэдэс гүзээгээ өвтгөхгүй байх.
- Заавал авирах замаар дээш өгсөх. Ойр ойрхон бага багаар амраад явбал зүгээр
- Багаараа авирч байгаа бол сахилга баттай байж, дураараа ийш тийш явахгүй байх. Багийн ахлагчийн заавар, удирдлагыг чандлан мөрдөх
- Гэнэт өвдөх, эсвэл бэртэж гэмтвэл хамгийн ойр байгаа хүнээс тусламж авах. Мөн хамгийн ойр байгаа Уулын байшинд хүрч, биеийн байдлыг харах. Шаардлагатай бол эмч дуудах, түргэн дуудах. /7-р цэг дээр Эмчийн пост ажиллаж байгаа
Шөнийн авиралтын үед гэрэлтүүлэгч авч явах шаардлагтай бөгөөд алхах бүртээ болгоомжлох. Урдахаа сайтар нягтлан урагшлах
- БУУХ ҮЕДЭЭ АНХААРАХ
- 8-р цэг. /Фүжисан ЗБ/-аас 50м уруудхад баруун гарталд Кавагүчи нуур, Фүжи Ёшида, Фүжи Субару Лайн 5-р цэг /Автобусны зогсоол/-рүү алхах уруудах зам болдог.
- ХУВЦАСЛАЛТ, ХҮНСНИЙ БЭЛТГЭЛ
Фүжи ууланд авирахад хэдийгээр зун ч гэлээ, цаг агаарын хувьд өглөө, оройн температурын зөрүү их. Цаг агаар гэнэт өөрчлөгдөх, хүйтэн салхи үлээх байдал элбэг. Иймээс хувцаслалтандаа сайтар анхаарах нь чухал.
- Урт ханцуйтай цамц, бээлий, гарын алчуур, борооноос хамгаалах цув/хөнгөн тусмаа сайн/, нимгэн куртка, толгойд зүүдэг гэрэл, уулын гутал, усны хамгаалалттай өмд, усны хамгаалалттай үүргэвч зэрэг
- Хоолны хувьд, нэгээс хоёр удаа хооллоно гэж тооцоод бэлдэх. Лаазалсан бүтээгдэхүүн, талх, чанасан өндөг, сэндвич, бяслаг, хиам гээд нэг их хүнд болохооргүй зүйлийг авч явбал зүгээр. Мэдээж уух зүйлсээ сайн бэлдэх.
- Багийн ахлагч: Анхны тусламжийн хайрцаг, бага зэрэг шархны боолт, шаардагдах эмийг бэлдээд авч явах нь зүй. Хувь хүмүүс ч боломжтой бол өөрөө бэлдэж болно.
За ингээд мэдээж та өөртөө тохирох хувцас хэрэглэл, идэх зүйлсээ бэлдчихвэл хамтдаа дээшээ авираад байждээ. Уулын хормойд 30 хэм давсан бүгчим, чийгтэй халуун байсан ч уулын орой дээр бол хүчтэй салхитай, бараг “0” хэм болж хүйтрэх тул халуун, хүйтэнд гэнэт цохиулахгүй байхаар бодож, хувцасаа сайтар бэлдэх нь чухал.
Аялал зохион байгуулах компаний хувьд та бүхэнтэйгээ хамтдаа өдрийн хоол ундаа нийтээрээ идээд, үндсэн бэлтгэлийг хангана.